Нэвтрэх

Хэсэг 128439: Жолооны дүрм тэст 10

0/20
Асуулт 1
1/20
“Бүх жин” гэж юу вэ?
Question Image
Тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон өөрийн болон ачаа, жолооч, зорчигчийн нийт зөвшөөрөгдөх дээд жин
Тээврийн хэрэгслийн тухайн үеийн жин
Зөвхөн тээврийн хэрэгслийн өөрийн жин
Зөв хариулт: Тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон өөрийн болон ачаа, жолооч, зорчигчийн нийт зөвшөөрөгдөх дээд жин Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 1.4-т тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон өөрийн болон ачаа, жолооч, зорчигчийн нийт зөвшөөрөгдөх дээд жинг "Бүх жин" гэж заасан бөгөөд чиргүүл нь тухайн тээврийн хэрэгслийн бүтцэд хамаарагдах бол бүх жинг чирэгч, чиргүүл хоёрын бүх жингийн нийлбэрээр тооцно.Хариу:3
Асуулт 2
2/20
Аль тохиолдолд хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглох вэ?
Question Image
Чиргүүлийн холбоос эвдэрсэн
“Чиргүүлтэй тээврийн хэрэгсэл” таних тэмдэггүй
Арыг харах тольгүй
Зөв хариулт: Чиргүүлийн холбоос эвдэрсэн Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 2.3.а-д зааснаар чиргүүлийн холбоос эвдэрсэн бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.Хариу:3
Асуулт 3
3/20
Тэмдэг юуг анхааруулах вэ?
Question Image
Замын халтиргаатай хэсэг ойртож байгааг
Дугуйн доороос хайрга чулуу үсэрч болзошгүй замын хэсэг ойртож байгааг
Замын нойтон ба бохирдсон хэсэг ойртож байгааг
Зөв хариулт: Дугуйн доороос хайрга чулуу үсэрч болзошгүй замын хэсэг ойртож байгааг Тайлбар: "Хайрга үсэрнэ" 1.14 тэмдэг нь тээврийн хэрэгсэл явахад дугуйн доороос нь хайрга, чулуу үсэрч болзошгүй замын хэсэг байгааг анхааруулна. Хариу - 3
Асуулт 4
4/20
Аль сумны дагуу хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвшөөрөх вэ?
Question Image
Бүх чигт
Зөвхөн А
Зөвхөн А, В
А, В, Г,
Зөв хариулт: Зөвхөн А Тайлбар: "Чигээрээ явна" 4.1.а тэмдэг нь МУ-ын ЗХД-ийн 1 дүгээр хавсралтын 15-д зааснаар зөвхөн сум заасан чигт явахыг зөвшөөрнө. Уулзвар, гарц буюу замын хэсгийн шууд өмнө байрласан уг тэмдэг нь зөвхөн тэр хэсэгтээ хамаарна. Иймд зөвхөн А чигт явна. Хариу - 1
Асуулт 5
5/20
Аль эгнээнээс зүүн гар тийш эргэхийг зөвшөөрөх вэ?
Question Image
Зөвхөн Б
Зөвхөн А
А,Б
Зөв хариулт: Зөвхөн А Тайлбар: "Эгнээнээс явах хөдөлгөөний чиг" 5.10.а тэмдэг нь хөдөлгөөний тухайн чиг дэх эгнээний тоог мэдээлэх бөгөөд эгнээ тус бүрээс уг уулзвараар нэвтрэх зөвшөөрсөн чигийг заадаг тул А эгнээнээс уулзвараар зүүн гар тийш эргэхийг зөвшөөрнө. Хариу: 1
Асуулт 6
6/20
Замын энэ хэсэгт түр зогсохыг зөвшөөрөх үү?
Question Image
Зөвшөөрнө
Хориглоно
Зөв хариулт: Зөвшөөрнө Тайлбар: "Үйлчлэх хүрээ" 6.2.в тэмдэг нь "Түр зогсох хориотой" 2.27 тэмдгийн үйлчлэх хүрээг заана. Иймд тэмдгийн цаана түр зогсохыг хориглохгүй. Хариу - 1
Асуулт 7
7/20
Зурагт үзүүлсэн тэмдэглэл дээгүүр явахыг зөвшөөрөх үү?
Question Image
Хориглоно
Зөвшөөрнө
Зөв хариулт: Зөвшөөрнө Тайлбар: 7.17 тэмдэглэл дээгүүр тээврийн хэрэгслээр явахыг хориглохгүй. Хариу: 1
Асуулт 8
8/20
Аль чигт явахыг зөвшөөрөх вэ?
Question Image
Бүх чигт хориглоно
Зөвхөн баруун гар тийш эргэхийг
Зөв хариулт: Бүх чигт хориглоно Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 5.9.в-д зааснаар зохицуулагч дохиурыг урагш заасан байвал зохицуулагчийн баруун гар талаас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно.Хариу: 2
Асуулт 9
9/20
Жолоочийн гараар өгсөн дохио юуг анхааруулах вэ?
Question Image
Зүүн гар тийш эргэхийг
Баруун гар тийш эргэхийг
Зөв хариулт: Баруун гар тийш эргэхийг Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 7.2-т зааснаар жолооч баруун гар тийш дохио өгөхдөө баруун гараа чигээр нь сунгах буюу эсвэл зүүн гараа тохойгоор нь нугалж өргөнө.Хариу: 1
Асуулт 10
10/20
Мотоциклын жолоочийн гараар өгсөн дохио юуг анхааруулах вэ?
Question Image
Чигээрээ буюу зүүн гар тийш эргэх
Зүүн гар тийш буюу буцаж эргэхийг
Зүүн гар талаас тээврийн хэрэгсэл ирж байгааг
Зөв хариулт: Зүүн гар тийш буюу буцаж эргэхийг Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 7.2-т зааснаар эргэх чиг заадаг анхааруулах дохиог гараар өгөх бол бусад хөдөлгөөнд оролцогчдод уг дохио сайтар харагдахуйц байдлаар өгнө. Зүүн гар тийш дохио өгөхдөө зүүн гараа чигээр нь сунгах буюу эсвэл баруун гараа тохойгоор нь нугалж өргөнө. Иймд мотоциклын жолоочийн гараар өгсөн дохио нь зүүн гар тийш болон буцаж эргэхийг анхааруулна. Хариу: 1
Асуулт 11
11/20
Уулзвар дээр буцаж эргэхийг зөвшөөрөх үү?
Question Image
Зөвшөөрнө
Хориглоно
Зөв хариулт: Зөвшөөрнө Тайлбар: Уулзвар дээр буцаж эргэхийг хориглохгүй. Хариу: 1
Асуулт 12
12/20
Ачааны автомашиныг гүйцэж түрүүлэхийг зөвшөөрөх үү?
Question Image
Зөвшөөрнө
Хориглоно
Зөв хариулт: Хориглоно Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 10.6-д зааснаар зүүн гар тийш эргэх дохио өгсөн тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхийг хориглоно. Хариу: 2
Асуулт 13
13/20
Аль тээврийн хэрэгслийн жолоочид түр зогсохыг хориглох вэ?
Question Image
Хоёуланг хориглоно
Хоёуланг зөвшөөрнө
Зөвхөн Б
Зөвхөн А
Зөв хариулт: Зөвхөн Б Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 11.5.г-д зааснаар төмөр замын гарам дээр буюу түүнд 20 метрээс ойр зайд түр зогсохыг хориглоно. Иймд Б автомашин зорчих хэсгийг чөлөөлсөн байсан ч түр зогсохыг хориглоно. Хариу - 2
Асуулт 14
14/20
Та зүүн гар тийш эргэхдээ хэнд зам тавьж өгөх вэ?
Question Image
Автобус ба явган зорчигчид
Зөвхөн явган зорчигчид
Зөвхөн автобусанд
Зөв хариулт: Автобус ба явган зорчигчид Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 12.1-д зааснаар жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэх үед явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваа явган зорчигчид зам тавьж өгнө. МУ-ын ЗХД-ийн 12.4-т зааснаар жолооч ногоон гэрлээр зүүн гар тийш эргэхдээ уулзварт ороод, өөдөөс чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Дээрх заалтуудын дагуу та автобус болон явган зорчигчид зам тавьж өгнө. Хариу: 3
Асуулт 15
15/20
Та баруун гар тийш эргэхдээ явган зорчигчдод зам тавьж өгөх үүрэгтэй юу?
Question Image
Тийм
Үгүй
Зөв хариулт: Тийм Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 5.9.6-д зааснаар зохицуулагч дохиурыг цээжиндээ авсан буюу гараа алдалсан байвал зохицуулагчийн зүүн болон баруун гар талаас яваа тээврийн хэрэгсэл чигээрээ буюу баруун гар тийш нэвтрэх, явган зорчигч зам хөндлөн гарахыг зөвшөөрнө. МУ-ын ЗХД-ийн 12.1-д зааснаар жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэх үед явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваа явган зорчигчид зам тавьж өгнө. Дээрх заалтуудын дагуу та явган зорчигчдод зам тавьж өгөх үүрэгтэй. Хариу - 1.
Асуулт 16
16/20
Та уулзвараар зүүн гар тийш эргэхдээ хэддүгээрт нэвтрэх вэ?
Question Image
Нэгдүгээрт
Хоёрдугаарт
Гуравдугаарт
Зөв хариулт: Гуравдугаарт Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 12.9-д зааснаар гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Иймд та гуравдугаарт нэвтэрнэ. Хариу - 3
Асуулт 17
17/20
Аль тохиолдолд жолооч өдрийн цагт ойрын гэрлийг асааж явах шаардлагатай вэ?
Question Image
Чиргүүл чирч яваа үед
Дээрх хоёр тохиолдолд
Механикжсан тээврийн хэрэгслийг чирч яваа үед
Зөв хариулт: Механикжсан тээврийн хэрэгслийг чирч яваа үед Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 15.6.г-д зааснаар бусад хөдөлгөөнд оролцогчдод анхааруулах зорилгоор өдрийн цагт механикжсан тээврийн хэрэгсэл чирч яваа үед ойрын гэрлийг асаана. Хариу - 2
Асуулт 18
18/20
Чирэгдэж яваа автомашины бүхээгт хүн тээвэрлэхийг зөвшөөрөх үү?
Question Image
Хориглоно
Зөвшөөрнө
Зөв хариулт: Хориглоно Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 20.5-д зааснаар чирэгдэж яваа тээврийн хэрэгсэлд хүн тээвэрлэхийг хориглоно. Хариу: 2
Асуулт 19
19/20
Ядаргаа нь жолоочийн самбаачлах хугацаанд хэрхэн нөлөөлөх вэ?
Question Image
Самбаачлах хугацаа ихэснэ
Самбаачлах хугацаа багасна
Самбаачлах хугацаанд нөлөөлөхгүй
Зөв хариулт: Самбаачлах хугацаа ихэснэ Тайлбар: Ядаргаа нь жолоочийн самбаачлах хугацааг ихэсгэж хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлдөг. Хариу - 1
Асуулт 20
20/20
Ямар гэмтэлтэй автомашиныг ашиглахыг хориглох вэ?
Question Image
Шил өргөгч ажиллахгүй
Шил угаагч ажиллахгүй
Шил арчуур ажиллахгүй болсон
Зөв хариулт: Шил арчуур ажиллахгүй болсон Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 2 дугаар хавсралтын 6.3-д зааснаар шил арчуур ажиллахгүй болсон автомашиныг ашиглахыг хориглоно. Хариу: 1
Гүйцэтгэл
Зөв 0
Буруу 0
Үлдсэн 20
Явц 0%