Хэсэг 158439: Жолооны дүрм тэст 11
0/20
Асуулт 1
1/20
Зам хэдэн зорчих хэсэгтэй вэ?
Зөв хариулт: Хоёр
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 1.4-т тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зориулсан замын хэсгийг “Зорчих хэсэг” гэж заасан бөгөөд зам нь тусгаарлах зурвасаар зааглагдсан хэд хэдэн зорчих хэсэгтэй байж болно. Иймд зурагт тусгаарлах зурвасаар зааглагдсан хоёр зорчих хэсэгтэй дөрвөн эгнээтэй замыг үзүүлсэн байна. Хариу: 2
Асуулт 2
2/20
Жолооч хэнд бичиг баримтаа шалгуулах үүрэгтэй вэ?
Зөв хариулт: Дээрх бүгд
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 2.3.и-д зааснаар жолооч нь цагдаагийн алба хаагч, замын цагдаагийн туслах ажилтан, авто тээврийн буюу байгаль орчны хяналтын улсын байцаагчийн дохиогоор зогсож ЗХД-ийн 2.1-д заасан баримт бичгийг шалгуулах үүрэгтэй.Хариу:4
Асуулт 3
3/20
Уулзвараар баруун гар тийш эргэж шороон зам руу орохыг зөвшөөрөх үү?
Зөв хариулт: Зөвшөөрнө
Тайлбар: "Огцом эргэлт" 1.8.6 тэмдэг нь зам зүүн гар тийш огцом эргэхийг анхааруулна. Иймд баруун гар тийш эргэхийг хориглохгүй. Хариу - 1
Асуулт 4
4/20
Тэмдэг ямар утгатай вэ?
Зөв хариулт: Зөвхөн баруун гар тийш эргэхийг зөвшөөрнө
Тайлбар: "Баруун гар тийш явна" 4.1.6 тэмдэг нь МУ-ын ЗХД-ийн 1 дүгээр хавсралтын 15-д зааснаар зөвхөн сум заасан чигт явахыг зөвшөөрөх бөгөөд уулзварын шууд өмнө байрласан бол зөвхөн тэр хэсэгтээ хамаарна. Хариу - 1
Асуулт 5
5/20
Тэмдэг ямар утгатай вэ?
Зөв хариулт: Хөдөлгөөн нь нэг чигт зохион байгуулагдсан зам буюу зорчих хэсгийг мэдээлнэ
Тайлбар: "Нэг чигийн хөдөлгөөн" 5.7 тэмдэг нь хөдөлгөөн нь нэг чигт зохион байгуулагдсан зам буюу зорчих хэсгийг мэдээлнэ. Хариу: 1
Асуулт 6
6/20
Зурагт үзүүлсэн тэмдэг ямар утгатай вэ?
Зөв хариулт: Зорчих хэсгийн гадаргуу нойтон үед цагт 40 км-ээс илүү хурдтай явахыг хориглоно
Тайлбар: "Зорчих хэсгийн гадаргуугийн байдал" 6.16.а тэмдгийг "Хурдны дээд хязгаарлал" 2.24 тэмдэгтэй хамтруулан тавьсан тохиолдолд зорчих хэсгийн гадаргуу нойтон үед тухайн тэмдэг хүчинтэй байхыг заана. Иймд зорчих хэсгийн гадаргуу нойтон үед 40 км/цагаас илүү хурдтай явахыг хориглоно. Хариу - 2
Асуулт 7
7/20
Тасархай шугаман тэмдэглэлийн нэг зураасын урт нь тэдгээрийн хоорондын зайтай тэнцүү байвал:
Зөв хариулт: Уулзвар дээрх хөдөлгөөний эгнээг тэмдэглэнэ
Тайлбар: 7.7 тэмдэглэл нь уулзвар дээрх хөдөлгөөнийг эгнээг тэмдэглэнэ.Хариу: 1
Асуулт 8
8/20
Гэрэл дохио ямар утгатай вэ?
Зөв хариулт: Баруун гар тийш эргэхийг хориглоно
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 5.7-д зааснаар нэмэгдэл гэрэл дохио асаагүй /гэрлэн дохионы зохицуулгатай үед/ бол уг чигт хөдөлгөөнийг хориглоно. Энэ тохиолдолд үндсэн гэрэл дохио нь нэмэгдэл дохионы сум зааснаас бусад чигийн хөдөлгөөнийг зохицуулна. Иймд зурагт үзүүлсэн гэрэл дохио нь баруун гар тийш эргэхийг хориглоно. Хариу: 2
Асуулт 9
9/20
Зурагт үзүүлсэн сумны дагуу буцаж эргэх бол аль чигт анхааруулах дохио өгөх вэ?
Зөв хариулт: Зөвхөн зүүн гар тийш
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 7.1-д зааснаар жолооч хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх /байр эзлэх, эргэх, зогсох/-ийн өмнө тэр чигт явахаа анхааруулсан дохиог эргэх чиг заадаг гэрлээр, хэрэв тэр нь ажиллахгүй буюу байхгүй бол гараар өгнө. Иймд буцаж эргэхдээ анхааруулах дохиог зүүн гар тийш өгнө.Хариу: 2
Асуулт 10
10/20
Аль тээврийн хэрэгслийн жолооч зөрчил гаргаж байна вэ?
Зөв хариулт: Мотоцикл
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 7.9-д уулзвараар зүүн гар тийш эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн гар талын захад байр эзэлсэн байвал зохино гэж заасныг мотоциклын жолооч зөрчсөн байна.Хариу: 1
Асуулт 11
11/20
Та уулзвараар баруун гар тийш эргэхдээ анхааруулах дохио өгөх шаардлагатай юу?
Зөв хариулт: Шаардлагатай
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 7.1-д зааснаар жолооч хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, эргэх, зогсохын өмнө тэр чигт явахаа анхааруулсан дохиог эргэх чиг заадаг гэрлээр, хэрэв тэр нь ажиллахгүй буюу байхгүй бол гараар дохио өгнө. Хариу: 1
Асуулт 12
12/20
Чиргүүлтэй суудлын автомашин жолоодож яваа бол тэмдгийн хүчинтэй хүрээнд зөвшөөрөгдөх дээд хурд хэд байх вэ?
Зөв хариулт: 80 км/цаг
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 9.3-д зааснаар тууш замд чиргүүлтэй суудлын автомашин цагт 80 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явбал зохино. Хариу: 3
Асуулт 13
13/20
Замын энэ хэсэгт зогсохыг зөвшөөрөх үү?
Зөв хариулт: Хориглоно
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 11.5.б-д зааснаар явган хүний гарц дээр буюу түүний өмнө 5 метрээс ойр зайд түр зогсохыг хориглоно. Хариу - 3
Асуулт 14
14/20
Чигээрээ явахдаа суудлын автомашинд зам тавьж өгөх шаардлагатай юу?
Зөв хариулт: Тийм
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 12.11-д зааснаар уулзвар дээр гол зам чигээ өөрчилсөн байвал тэр замаар яваа жолооч нар өөр хоорондоо адил замын уулзвар нэвтрэх журам баримтална. Иймд суудлын автомашинд зам тавьж өгнө. Хариу - 1.
Асуулт 15
15/20
Та чигээрээ явахдаа:
Зөв хариулт: Суудлын автомашинд зам тавьж өгнө
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 12.9-д зааснаар гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. МУ-ын ЗХД-ийн 12.11-д зааснаар уулзвар дээр гол зам чигээ өөрчилж байвал тэр замаар яваа жолооч нар өөр хоорондоо адил замын уулзвар нэвтрэх журам баримтлана. Дээрх заалтуудын дагуу та суудлын автомашинд зам тавьж өгнө. Хариу - 2.
Асуулт 16
16/20
Та уулзвараар чигээрээ явахдаа аль тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх вэ?
Зөв хариулт: Зөвхөн автобусанд
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 12.8-д адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэж заасан тул та автобусанд зам тавьж өгөх шаардлагатай. Хариу - 1.
Асуулт 17
17/20
Харанхуй үед өгсүүр замын төгсгөлд холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлэх шаардлагатай юу?
Зөв хариулт: Өөдөөс тээврийн хэрэгсэл гарч ирж болзошгүй тул шаардлагатай
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 15.1-д зааснаар өөдөөс тээврийн хэрэгсэл гарч ирж болзошгүй тул холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Хариу - 1
Асуулт 18
18/20
Тээврийн хэрэгслийг 2.5 метр урттай хатуу холбоогоор чирэхийг зөвшөөрөх үү?
Зөв хариулт: Зөвшөөрнө
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 20.3-д зааснаар хатуу холбоогоор чирэх үед тээврийн хэрэгслүүдийн хоорондын зай нь 4 метрээс илүүгүй байна. Хариу - 1
Асуулт 19
19/20
Тоормос гишгэснээс үүссэн шарвалтаас гарахын тулд жолооч ямар арга хэмжээ авах вэ?
Зөв хариулт: Тоормослохоо зогсооно
Тайлбар: Тоормос гишгэснээс үүссэн шарвалтаас гарахын тулд жолооч тоормослохоо зогсооно. Хариу - 1
Асуулт 20
20/20
Ямар гэмтэлтэй автомашиныг ашиглахыг хориглох вэ?
Зөв хариулт: Дээрх бүгд
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 2 дугаар хавсралтын 6.1, 6.2, 6.11-д зааснаар хурд хэмжүүр, дуут дохио, шаврын хаалтгүй автомашиныг ашиглахыг хориглоно. Хариу - 4