Нэвтрэх

Хэсэг 158440: Жолооны дүрм тэст 12

0/20
Асуулт 1
1/20
Аль нь гүйцэж түрүүлэх үйлдэл вэ?
Question Image
Дээрх бүгд
Явж байгаа эгнээнээсээ гарч урдаа яваа нэг буюу хэд хэдэн тээврийн хэрэгслийг гүйцэх
Зэрэгцээ эгнээнд яваа тээврийн хэрэгслийг гүйцэж урд нь орох
Зөв хариулт: Явж байгаа эгнээнээсээ гарч урдаа яваа нэг буюу хэд хэдэн тээврийн хэрэгслийг гүйцэх Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 1.4-т явж байгаа эгнээнээсээ гарч урдаа яваа нэг буюу хэд хэдэн тээврийн хэрэгслийг гүйцэх үйлдлийг "Гүйцэж түрүүлэх" гэж заасан. Хариу: 2
Асуулт 2
2/20
Цас, бороо орж байгаа үед тээврийн хэрэгслийн аль талын шил арчуур ажиллахгүй болсон бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглох вэ?
Question Image
Жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол
Шил угаагч ажиллахгүй бол
Зорчигчийн талын шил арчуур ажиллахгүй бол
Зөв хариулт: Жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 2.3.а-д зааснаар цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хариу:2
Асуулт 3
3/20
Аль тэмдэг тэгш биш замыг анхааруулах вэ?
Question Image
Зөвхөн Б
Зөвхөн А
Зөвхөн В
Зөв хариулт: Зөвхөн В Тайлбар: "Тэгш биш зам" 1.13 тэмдэг нь зорчих хэсгийн гадаргуу нь эвдрэл гэмтэлтэй болон тэгш биш /дэржигнүүр, овон товон, хотгор гүдгэр гэх мэт/ байгааг анхааруулна. Хариу - 3
Асуулт 4
4/20
Аль сумны дагуу саадыг тойрон гарахыг зөвшөөрөх вэ?
Question Image
Зөвхөн Б
Хоёулангаар нь
Зөвхөн А
Зөв хариулт: Зөвхөн А Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 1 дүгээр хавсралтын 28-д зааснаар замын тухайн хэсэгт байрласан тэмдэг ба тэмдэглэлийн утга хоорондоо зөрж байвал тэмдгийн заалтыг баримтална. Иймд А сумны дагуу явахыг зөвшөөрнө. Хариу - 1
Асуулт 5
5/20
Аль чигт явахыг зөвшөөрөх вэ?
Question Image
А, В, Г
Зөвхөн А, В
Бүх чигт
Зөвхөн А
Зөв хариулт: А, В, Г Тайлбар: "Буцаж эргэх газар" 5.14 тэмдэг нь буцаж эргэх газрыг мэдээлэх бөгөөд зүүн гар тийш эргэхийг хориглоно. Иймд Б чигт хориглож А, В, Г чигт явахыг зөвшөөрнө. Хариу: 4
Асуулт 6
6/20
Суурин газрын гаднах замд суудлын автомашин жолоодож яваа бол тэмдгийн үйлчлэх хүрээнд тухайн эгнээгээр ямар хурдтай явах вэ?
Question Image
50 км/цагаас 100 км/цагийн хооронд
50 км/цагаас ихгүй
50 км/цагаас 80 км/цагийн хооронд
Зөв хариулт: 50 км/цагаас 80 км/цагийн хооронд Тайлбар: "Эгнээ" 6.14 тэмдэг нь "Хурдны доод хязгаарлал" 4.7 тэмдгийн үйлчлэх эгнээг зааж байгаа тул тухайн эгнээгээр суудлын автомашин 50-80 км/цагийн хурдтай явна. Хариу - 2
Асуулт 7
7/20
Тэмдэглэл ямар утга илэрхийлэх вэ?
Question Image
Явган хүний замын ойр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглосон газрыг тэмдэглэнэ
Чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал, таксийн зогсоолыг тэмдэглэнэ
Зогсохыг хориглосон газрыг тэмдэглэнэ
Зөв хариулт: Чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал, таксийн зогсоолыг тэмдэглэнэ Тайлбар: 7.17 тэмдэглэл нь чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал, таксийн зогсоолыг тэмдэглэнэ.Хариу: 3
Асуулт 8
8/20
Улаан гэрэл дохиотой хамт ассан шар гэрэл дохио ямар утгатай вэ?
Question Image
Гэрэл дохио гэмтэлтэй болохыг анхааруулна
Ногоон гэрэл дохио асах гэж байгааг анхааруулна
Улаан гэрэл дохио асах гэж байгааг анхааруулна
Зөв хариулт: Ногоон гэрэл дохио асах гэж байгааг анхааруулна Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 5.6.г-д зааснаар улаан гэрэл дохиотой хамт ассан шар гэрэл дохио нь хориглосон утгыг өөрчлөхгүй бөгөөд ногоон гэрэл дохио асах гэж байгааг анхааруулна. Хариу: 2
Асуулт 9
9/20
Эргэх чиг заадаг гэрлээр өгсөн анхааруулах дохиог хэдийд дуусгах вэ?
Question Image
Үйлдэл хийх явцдаа
Үйлдлээ хийж эхлэхдээ
Үйлдлээ хийж дуусмагц
Зөв хариулт: Үйлдлээ хийж дуусмагц Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 7.3-д зааснаар эргэх чиг заадаг анхааруулах дохиог тодорхой үйлдэл хийхийн өмнө өгөх бөгөөд үйлдлээ хийж дуусмагц зогсооно.Хариу: 3
Асуулт 10
10/20
Зурагт үзүүлснээр ухарч зүүн гар тийш эргэхийг зөвшөөрөх үү?
Question Image
Хориглоно
Зөвшөөрнө
Зөв хариулт: Хориглоно Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 7.18-д зааснаар уулзвар, гарц дээр ухрах үйлдлийг хориглоно.Хариу:2
Асуулт 11
11/20
Чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал дээр зорчигч суулгахын тулд ухрахыг зөвшөөрөх үү?
Question Image
Зөвшөөрнө
Хориглоно
Зөв хариулт: Хориглоно Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 7.18-д зааснаар чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал дээр ухрах үйлдлийг хориглоно.Хариу: 2
Асуулт 12
12/20
Зохицуулдаггүй уулзвар дээр гүйцэж түрүүлэхийг зөвшөөрөх үү?
Question Image
Хориглоно
Зөвшөөрнө
Урд яваа тээврийн хэрэгсэл зүүн гар тийш дохио өгөөд эргэх үйлдлээ эхэлсэн бол баруун гар талаар нь гүйцэж түрүүлэхийг зөвшөөрнө
Зөв хариулт: Урд яваа тээврийн хэрэгсэл зүүн гар тийш дохио өгөөд эргэх үйлдлээ эхэлсэн бол баруун гар талаар нь гүйцэж түрүүлэхийг зөвшөөрнө Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 10.3-д зааснаар зүүн гар тийш дохио өгөөд эргэх үйлдлээ эхэлсэн тээврийн хэрэгслийг баруун гар талаар нь гүйцэж түрүүлж болно. Хариу: 2
Асуулт 13
13/20
Зурагт үзүүлснээр уулзварын цаана зогсохыг зөвшөөрөх үү?
Question Image
Хориглоно
Зөвшөөрнө
Зөв хариулт: Хориглоно Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 11.5.а-д зааснаар уулзвар, гарц дээр буюу түүнд 20 метрээс ойр зайд түр зогсохыг хориглоно. Иймд зурагт үзүүлсэн суудлын автомашиныг зогсохыг хориглоно. Хариу: 2
Асуулт 14
14/20
Аль тээврийн хэрэгслийн жолооч явган зорчигчдод зам тавьж өгөх үүрэгтэй вэ?
Question Image
Зөвхөн зүүн гар тийш эргэж байгаа ачааны автомашин
Зөвхөн суудлын автомашин
Хоёул
Зөв хариулт: Хоёул Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 12.1-д зааснаар жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэх үед явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваа явган зорчигчид зам тавьж өгнө. Хариу - 3.
Асуулт 15
15/20
Та уулзварт орохдоо аль тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх шаардлагатай вэ?
Question Image
Хоёуланд зам тавьж өгнө
Мотоциклд зам тавьж өгнө
Түрүүлж нэвтэрнэ
Зөв хариулт: Түрүүлж нэвтэрнэ Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 12.8-д зааснаар адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Иймд та зам тавьж өгөх шаардлагагүй. Хариу - 3.
Асуулт 16
16/20
Та чигээрээ явахдаа аль тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх вэ?
Question Image
Зөвхөн суудлын автомашинд
Зөвхөн автобус ба суудлын автомашинд
Зөв хариулт: Зөвхөн автобус ба суудлын автомашинд Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 12.9-д зааснаар гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. МУ-ын ЗХД-ийн 12.11-д зааснаар уулзвар дээр гол зам чигээ өөрчилж байвал тэр замаар яваа жолооч нар өөр хоорондоо адил замын уулзвар нэвтрэх журам баримтлана. Туслах замаар яваа жолооч нар өөр хоорондоо мөн энэ заалтыг баримтална. Дээрх заалтуудын дагуу та автобус болон суудлын автомашинд зам тавьж өгнө. Хариу - 2.
Асуулт 17
17/20
Манангийн гэрлийг ямар үед хэрэглэх вэ?
Question Image
Дээрх бүгд
Зөвхөн цас, бороо орж байгаа үед
Зөвхөн өтгөн манан будантай үед
Зөв хариулт: Дээрх бүгд Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 15.5-д зааснаар манангийн гэрлийг цас, бороо орж байгаа буюу өтгөн манан будантай үед дангаар нь эсвэл хол, ойрын гэрлийн хамт хэрэглэнэ. Хариу - 3
Асуулт 18
18/20
Уулын мөстсөн замд чиргүүл чирэхийг зөвшөөрөх үү?
Question Image
Зөвшөөрнө
Хориглоно
Зөв хариулт: Зөвшөөрнө Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 20.6.е-д зааснаар уулын замд зорчих хэсэг нь мөстсөн бол механикжсан тээврийн хэрэгслийг чирэхийг хориглоно. Иймд чиргүүл чирч явахыг хориглохгүй. Хариу - 1
Асуулт 19
19/20
Огцом хурд нэмснээс шарвалт үүссэн тохиолдолд жолооч ямар арга хэмжээ авах вэ?
Question Image
Түлш өгөлтийг өөрчлөхгүй
Түлш өгөлтийг бууруулна
Түлш өгөлтийг ихэсгэнэ
Зөв хариулт: Түлш өгөлтийг бууруулна Тайлбар: Огцом хурд нэмснээс шарвалт үүссэн тохиолдолд жолооч түлш өгөлтийг бууруулна. Хариу - 3
Асуулт 20
20/20
Ямар гэмтэл, зөрчилтэй автомашиныг ашиглахыг хориглох вэ?
Question Image
Дээрх бүгд
Зөвхөн хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан
Зөвхөн гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл бохирдсон
Зөв хариулт: Дээрх бүгд Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 2 дугаар хавсралтын 5.2, 5.3-д зааснаар хол ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан, гадна талын гэрэлтүүлэх хэрэгслүүд бохирдсон автомашиныг ашиглахыг хориглоно. Хариу - 3
Гүйцэтгэл
Зөв 0
Буруу 0
Үлдсэн 20
Явц 0%