Хэсэг 158441: Жолооны дүрм тэст 13
0/20
Асуулт 1
1/20
Ачаа ачиж 5 минутаас дээш хугацаагаар тээврийн хэрэгслийг зогсоосон бол:
Зөв хариулт: Түр зогсолт
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 1.4-т зорчигчдыг буулгах, суулгах буюу ачаа ачих, буулгахад 5 минутаас илүү хугацаагаар зогсоох үйлдэл нь түр зогсолтод хамаарна гэж заасан.Хариу:1
Асуулт 2
2/20
Жолооч тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед гар утас хэрэглэхийг зөвшөөрөх үү?
Зөв хариулт: Гарны оролцоогүйгээр ашиглах боломжтой бол зөвшөөрнө
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 2.7.г-д зааснаар жолооч гарны оролцоогүйгээр ашиглах боломжгүй телефон утсыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед ашиглахыг хориглоно.Хариу:2
Асуулт 3
3/20
Ачааны автомашин уулзвараар зүүн гар тийш эргэхийг зөвшөөрөх үү?
Зөв хариулт: Хориглоно
Тайлбар: "Орох хориотой" 2.1 тэмдэг нь уулзвар, гарцын цаана байрласан бол тухайн зам нь цаанаасаа наашаагаа нэг чигийн хөдөлгөөнд ашиглагдана. Иймд ачааны автомашин зорчих хэсгийн зүүн гар талын захад байр эзлээгүй тул зүүн гар тийш эргэхийг хориглоно. Хариу - 2
Асуулт 4
4/20
Тэмдэг ямар утгатай вэ?
Зөв хариулт: Зүүн гар тийш буюу буцаж эргэхийг зөвшөөрнө
Тайлбар: "Зүүн гар тийш явна" 4.1.в тэмдгээр зүүн гар тийш болон буцаж эргэхийг зөвшөөрнө. Хариу: 2
Асуулт 5
5/20
Жолооч тухайн чигийн хамгийн зүүн гар талын эгнээнээс аль чигт явахыг зөвшөөрөх вэ?
Зөв хариулт: Зөвхөн зүүн гар тийш буюу буцаж эргэх чигт
Тайлбар: " Эгнээнээс явах хөдөлгөөний чиг" 5.10.б тэмдэг нь уг эгнээнээс тухайн уулзвараар нэвтрэх зөвшөөрсөн чигийг заах бөгөөд зүүн гар тийш эргэхийг зөвшөөрсөн сум бүхий захын эгнээнээс буцаж эргэхийг зөвшөөрнө. Хариу: 3
Асуулт 6
6/20
Аль тэмдэг буцаж эргэхийг зөвшөөрөх вэ?
Зөв хариулт: Зөвхөн А, Б, В
Тайлбар: "Зүүн гар тийш явна" 4.1.в тэмдэг нь буцаж эргэхийг зөвшөөрнө. "Зүүнээс баруун гар тийш нэг чигийн хөдөлгөөнтэй" 5.9.а, "Баруунаас зүүн гар тийш нэг чигийн хөдөлгөөнтэй" 5.9.6 тэмдгүүд нь буцаж эргэхийг хориглохгүй. Хариу - 2
Асуулт 7
7/20
Замын энэ хэсэгт буцаж эргэхийг зөвшөөрөх үү?
Зөв хариулт: Хориглоно
Тайлбар: 7.1 тэмдэглэлийг МУ-ын ЗХД-ийн 1 дүгээр хавсралтын 25-д зааснаар давахыг хориглоно. Иймд буцаж эргэхийг хориглоно.Хариу: 3
Асуулт 8
8/20
Зөвшөөрсөн гэрэл дохиогоор уулзварт нэвтрэн орсон жолооч хориглосон гэрэл дохио асах үед:
Зөв хариулт: Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, явж байгаа чигтээ хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 5.2-т зааснаар уулзварт зөвшөөрсөн дохиогоор орсон жолооч уг дохио өөрчлөгдвөл аюулгүй байдлыг хангаж, явж байгаа чигтээ хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ.Хариу: 3
Асуулт 9
9/20
Аль тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгөх үүрэгтэй вэ?
Зөв хариулт: Ачааны автомашин
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 7.8-д зааснаар жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.Хариу: 2
Асуулт 10
10/20
Аль эгнээнээс зүүн гар тийш эргэхийг зөвшөөрөх вэ?
Зөв хариулт: Зөвхөн А
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 7.9-д зааснаар жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн гар талын захад байр эзэлсэн байвал зохино. Иймд А эгнээнээс зүүн гар тийш эргэнэ. Хариу: 1
Асуулт 11
11/20
Аль мотоциклын жолооч суурин газарт зөв байрлан явж байна вэ?
Зөв хариулт: А, Б
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 8.6-д зааснаар суурин газарт жолооч ЗХД-ийн 8.7-8.10, 23.4-т заасан шаардлагуудыг зөрчихгүйгээр аль тохиромжтой эгнээг сонгож явна. Иймд мотоциклын жолооч нар зөв байрлан явж байна. Хариу - 3
Асуулт 12
12/20
Хонгил дотор гүйцэж түрүүлэхийг зөвшөөрөх үү?
Зөв хариулт: Зөвшөөрнө
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 10.6-д хонгил дотор гүйцэж түрүүлэхийг хориглоогүй. Хариу: 1
Асуулт 13
13/20
Зурагт үзүүлснээр замын энэ хэсэгт зогсохыг зөвшөөрөх үү?
Зөв хариулт: Хориглоно
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 11.5.з-д тээврийн хэрэгсэл зогсоход түүнээс үргэлжилсэн шугам хүртэл 3 метрээс бага зайтай газарт түр зогсохыг хориглоно гэж заасан бөгөөд зурагт үзүүлснээр замын энэ хэсэгт зогсохыг хориглоно. Хариу - 2
Асуулт 14
14/20
Та зүүн гар тийш эргэхдээ аль тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх вэ?
Зөв хариулт: Зам тавьж өгөх шаардлагагүй
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 12.9-д зааснаар гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. МУ-ын ЗХД-ийн 12.11-д зааснаар уулзвар дээр гол зам чигээ өөрчилж байвал тэр замаар яваа жолооч нар өөр хоорондоо адил замын уулзвар нэвтрэх журам баримтлана. Туслах замаар яваа жолооч нар өөр хоорондоо мөн энэ заалтыг баримтлана. Дээрх заалтуудын дагуу та зам тавьж өгөх шаардлагагүй. Хариу - 4.
Асуулт 15
15/20
Та баруун гар тийш эргэхдээ уулзварыг хэддүгээрт нэвтрэх вэ?
Зөв хариулт: Нэгдүгээрт
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 12.8-д зааснаар адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Иймд та түрүүлж нэвтэрнэ. Хариу - 1.
Асуулт 16
16/20
Жолооч явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч байгаа аль явган зорчигчид зам тавьж өгөх вэ?
Зөв хариулт: Хараагүй хүн
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 13.4-т зааснаар жолооч замын аль ч хэсэгт хараагүй хүн /цагаан таяг барьсан/-ийг урьдчилан өнгөрүүлнэ. Хариу - 1
Асуулт 17
17/20
Суудлын автомашинд хэдэн манангийн гэрэл тавих вэ?
Зөв хариулт: Хоёр
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 15.5-д зааснаар автомашинд хоёр манангийн гэрэл тавина. Хариу - 2
Асуулт 18
18/20
Аль замд механикжсан тээврийн хэрэгслийг зөөлөн холбоогоор чирэхийг хориглох вэ?
Зөв хариулт: Уулын замд
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 20.6.г-д зааснаар уулын замд зөөлөн холбоогоор чирэхийг хориглоно. Хариу: 1
Асуулт 19
19/20
Жолоочийн самбаачлах хугацаанд согтууруулах ундаа хэрхэн нөлөөлөх вэ?
Зөв хариулт: Самбаачлах хугацаа ихэснэ
Тайлбар: Согтууруулах ундаа нь сэтгэцэд нөлөөлж жолоочийн самбаачлах хугацааг ихэсгэдэг. Хариу - 2
Асуулт 20
20/20
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй этгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол:
Зөв хариулт: Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасна
Тайлбар: Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25.1 -д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасна. Хариу - 1