Хэсэг 158442: Жолооны дүрм тэст 14
0/20
Асуулт 1
1/20
Аль нь гүйцэж түрүүлэх үйлдэл вэ?
Зөв хариулт: Явж байгаа эгнээнээсээ гарч урдаа яваа нэг буюу хэд хэдэн тээврийн хэрэгслийг гүйцэх
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 1.4-т явж байгаа эгнээнээсээ гарч урдаа яваа нэг буюу хэд хэдэн тээврийн хэрэгслийг гүйцэх үйлдлийг " Гүйцэж түрүүлэх" гэж заасан.Хариу:2
Асуулт 2
2/20
Зам дээр хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй элдэв саад гарсан тохиолдолд жолооч:
Зөв хариулт: Саадыг арилгах арга хэмжээ авна
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 2.3.ж-д замын хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй элдэв саад гарсан тохиолдолд түүнийг арилгах арга хэмжээ авна гэж заасан.Хариу: 1
Асуулт 3
3/20
Тэмдэг ямар утгатай вэ?
Зөв хариулт: Уулзварт огцом эргэх чигийг анхааруулна
Тайлбар: "Эргэх чиг" 1.28.в тэмдэг нь замын үзэгдэлт хязгаарлагдмал хэсэг дэх огцом эргэх чигийг анхааруулна. Хариу - 1
Асуулт 4
4/20
Та тэмдгийн заалтыг биелүүлэхийн тулд хаана зогсох шаардлагатай вэ?
Зөв хариулт: Зорчих хэсгийн огтлолцолын өмнө /Б/
Тайлбар: "Зогсохгүй явах хориотой" 3.5 тэмдэг нь хөдөлгөөний зохицууллаггүй үед "Зогс шугам" тэмдэглэлийн өмнө буюу тэмдэглэлгүй бол зорчих хэсгийн огтлолцолын өмнө зогсолт хийхгүйгээр явахыг хориглоно. Хариу - 2
Асуулт 5
5/20
Уулзвараар баруун гар тийш эргэхийг зөвшөөрөх үү?
Зөв хариулт: Зөвшөөрнө
Тайлбар: "Мухар зам" 5.19.6 тэмдэг нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нь цаашаа нэвт үргэлжлэх боломжгүй замын хэсгийг мэдээлнэ. Иймд баруун гар тийш эргэхийг хориглохгүй. Хариу - 1
Асуулт 6
6/20
Бүх жин нь 3 тонн ачааны автомашин жолоодож яваа бол аль чигт явахыг зөвшөөрөх вэ?
Зөв хариулт: Бүх чигт
Тайлбар: "Чигээрээ явна" 4.1.а тэмдэг нь МУ-ын ЗХД-ийн 1 дүгээр хавсралтын 15-д зааснаар уулзварын өмнө байрласан бол зөвхөн тэр хэсэгтээ хамаарна. "Тээврийн хэрэгслийн төрөл" 6.4.а тэмдэг нь бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашинд хамаарна. Иймд тухайн уулзвараар бүх жин нь 3 тонн ачааны автомашин бүх чигт явахыг зөвшөөрнө. Хариу: 3
Асуулт 7
7/20
Зурагт үзүүлсэн замын энэ хэсэгт удаан зогсохыг зөвшөөрөх үү?
Зөв хариулт: Хориглоно
Тайлбар: 7.9 тэмдэглэлээр удаан зогсохыг хориглосон газрыг тэмдэглэнэ.Хариу: 3
Асуулт 8
8/20
Зохицуулагч дохиурыг цээжиндээ авсан бол баруун гар талын эгнээнээс аль чигт явахыг зөвшөөрөх вэ?
Зөв хариулт: Зөвхөн баруун гар тийш эргэхийг
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 5.9.б -д зааснаар зохицуулагч дохиурыг цээжиндээ авсан буюу гараа алдалсан байвал зохицуулагчийн зүүн болон баруун гар талаас яваа тээврийн хэрэгсэл чигээрээ буюу баруун гар тийш нэвтрэхийг зөвшөөрнө. МУ-ын ЗХД-ийн 7.9-д зааснаар тухайн эгнээнээс явах тээврийн хэрэгслийн хөдөлгөөний чигийг тэмдэг, тэмдэглэлээр заасан байвал уг тэмдэг, тэмдэглэлийн заалтыг баримтална.Хариу: 3
Асуулт 9
9/20
Гүүрэн дээр ухарч зорчигч суулгахыг зөвшөөрөх үү?
Зөв хариулт: Хориглоно
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 7.18-д зааснаар гүүрэн дээр ухрах үйлдлийг хориглоно.Хариу: 3
Асуулт 10
10/20
Автобусны жолооч аль тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх вэ?
Зөв хариулт: Хоёуланд нь
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 7.7-д жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэж заасан тул суудлын болон ачааны автомашинд зам тавьж өгнө.Хариу: 3
Асуулт 11
11/20
Та өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх шаардлагатай юу?
Зөв хариулт: Шаардлагатай
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 7.15-д зааснаар саадыг тойрон гарахдаа өөдөөс яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Иймд та зам тавьж өгөх шаардлагатай.Хариу: 1
Асуулт 12
12/20
Жолооч харанхуй үед тээврийн хэрэгслийн хурдыг сонгохдоо:
Зөв хариулт: Замын үзэгдэлтийг харгалзан дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгоно
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 9.1-д зааснаар жолооч тээврийн хэрэгслийн хурдыг хөдөлгөөний дагуу үзэгдлийг харгалзан ЗХД-д тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна. Хариу: 2
Асуулт 13
13/20
Гүүрэн доор зорчигч суулгахын тулд зогсохыг зөвшөөрөх үү?
Зөв хариулт: Хориглоно
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 11.5.д зааснаар гүүрэн доор түр зогсохыг хориглоно. Хариу - 2
Асуулт 14
14/20
Та баруун гар тийш эргэхдээ:
Зөв хариулт: Уулзварт ороод гарцаар зам хөндлөн гарч яваа явган зорчигчид зам тавьж өгнө
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 12.1-д зааснаар жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэх үед явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваа явган зорчигчид зам тавьж өгнө. Иймд та зөвшөөрсөн гэрлээр уулзварт ороод явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваа явган зорчигчид зам тавьж өгнө. Хариу: 2
Асуулт 15
15/20
Уулзварын цаана түгжрэл бий болсон тохиолдолд чигээрээ явахын тулд уулзварт орохыг зөвшөөрөх үү?
Зөв хариулт: Хөндлөн замаар яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад болохоор бол хориглоно
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 12.2-т зааснаар хөндлөн замаас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулан тээврийн хэрэгслээ зогсоож болзошгүй түгжрэл, саатал бий болсон үед уулзвар руу орохыг хориглоно. Хариу: 2
Асуулт 16
16/20
Та баруун гар тийш эргэхдээ явган зорчигчид зам тавьж өгөх шаардлагатай юу?
Зөв хариулт: Тийм
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 12.1-д зааснаар жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэх үед явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваа явган зорчигчид зам тавьж өгнө. Хариу - 1.
Асуулт 17
17/20
Өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэл хүртэл хэдэн метрээс багагүй зайд холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлэх шаардлагтай вэ?
Зөв хариулт: 150 метр
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 15.1.а-д зааснаар жолооч өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэл хүртэл 150 метрээс багагүй зайд холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Хариу - 1
Асуулт 18
18/20
Чиргүүлтэй тээврийн хэрэгслээр уулын замд механикжсан тээврийн хэрэгслийг ямар холбоогоор чирэхийг зөвшөөрөх вэ?
Зөв хариулт: Чирэхийг хориглоно
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 20.6.а-д зааснаар чиргүүлтэй тээврийн хэрэгслээр механикжсан тээврийн хэрэгслийг чирэхийг хориглоно. Хариу: 3
Асуулт 19
19/20
Жолооч аль зурагт жолооны хүрдэн дээр гараа зөв байрлуулсан бэ?
Зөв хариулт: Зөвхөн В
Тайлбар: Жолооны хүрдийг эргүүлэхэд гарын хөдөлгөөнийг хязгаарлахгүй байх хамгийн зөв байрлалыг В зурагт үзүүлсэн байна. Хариу - 3
Асуулт 20
20/20
Ямар гэмтэлтэй автомашиныг ашиглахыг хориглох вэ?
Зөв хариулт: Дээрх бүгд
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 2 дугаар хавсралтын 6.3-д зааснаар шил арчуур, цан үлээгүүр ажиллахгүй болсон автомашиныг ашиглахыг хориглоно. Хариу: 3