Нэвтрэх

Хэсэг 158443: Жолооны дүрм тэст 15

0/20
Асуулт 1
1/20
Аль тээврийн хэрэгслийг "В" ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй хүн жолоодох вэ?
Question Image
Жолоочоос гадна 8-аас илүүгүй хүний суудалтай, бүх жин нь 3500 кг-аас хэтрэхгүй автомашин /бүх жин нь 750 кг-аас ихгүй чиргүүлтэй /
Зөвхөн суудлын автомашин ба мотоцикл
Зөв хариулт: Жолоочоос гадна 8-аас илүүгүй хүний суудалтай, бүх жин нь 3500 кг-аас хэтрэхгүй автомашин /бүх жин нь 750 кг-аас ихгүй чиргүүлтэй / Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 1.2-т зааснаар "В" ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй хүн жолоочоос гадна 8-аас илүүгүй хүний суудалтай, бүх жин нь 3500 кг-аас хэтрэхгүй автомашин /бүх жин нь 750 кг-аас ихгүй чиргүүлтэй/ жолоодон замын хөдөлгөөнд оролцох эрхтэй. Хариу: 2
Асуулт 2
2/20
Зам тээврийн осолд холбогдсон жолооч түргэн тусламж дуудах бололцоогүй бол осолд нэрвэгдсэн хүнийг эмнэлгийн байгууллагад хэрхэн хүргэх вэ?
Question Image
Аль тааралдсан тээврийн хэрэгслээр
Зөвхөн өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр
Зөв хариулт: Аль тааралдсан тээврийн хэрэгслээр Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 2.5.б-д зааснаар жолооч зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд анхны тусламж үзүүлж түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргэнэ.Хариу:2
Асуулт 3
3/20
Энэ тэмдэг юуг анхааруулах вэ?
Question Image
300 метрийн цаана төмөр замын хаалтгүй гарам байгааг
Төмөр замын хаалттай гарам ойртож байгааг
50-100 метрийн цаана төмөр замын гарам байгааг
Зөв хариулт: 300 метрийн цаана төмөр замын хаалтгүй гарам байгааг Тайлбар: Төмөр замын хаалтгүй гарам" 1.2 тэмдэг нь "Төмөр замын гарамд ойртоно" 1.4.а тэмдэгтэй хамт тавигдснаар 300 метрийн цаана төмөр замын хаалтгүй гарам байгааг анхааруулна. Хариу - 2
Асуулт 4
4/20
Замын нарийссан хэсгээр түрүүлж нэвтрэхийг зөвшөөрөх үү?
Question Image
Хориглоно
Зөвшөөрнө
Зөв хариулт: Зөвшөөрнө Тайлбар: " Сөрөг хөдөлгөөнд давуу эрхтэй" 3.7 тэмдэг нь замын нарийссан хэсэгт эсрэг талаас яваа тээврийн хэрэгслээс түрүүлж нэвтрэх эрхтэй. Хариу - 1
Асуулт 5
5/20
Тухайн чигийн хамгийн зүүн гар талын эгнээнээс аль чигт явахыг зөвшөөрөх вэ?
Question Image
Чигээрээ, зүүн гар тийш буюу буцаж эргэх чигт
Зөвхөн зүүн гар тийш
Зөвхөн чигээрээ буюу зүүн гар тийш
Зөв хариулт: Чигээрээ, зүүн гар тийш буюу буцаж эргэх чигт Тайлбар: "Эгнээнээс явах хөдөлгөөний чиг" 5.10.6 тэмдэг нь уг эгнээнээс тухайн уулзвараар нэвтрэх зөвшөөрсөн чигийг заана. Зүүн гар тийш эргэхийг зөвшөөрсөн сум бүхий захын /зүүн гар талын/ эгнээнээс буцаж эргэхийг зөвшөөрнө. Хариу - 3
Асуулт 6
6/20
Тэмдэг юуг мэдээлэх вэ?
Question Image
Зорчих хэсгийн гадаргуу нойтон үед явах хурдны дээд хэмжээг
Зорчих хэсгийн гадаргуу нойтон үед явахад тохиромжтой хурдыг
Зөв хариулт: Зорчих хэсгийн гадаргуу нойтон үед явахад тохиромжтой хурдыг Тайлбар: "Тохиромжтой хурд" 5.18 тэмдэг нь замын тухайн хэсэг дэх хөдөлгөөний хурдны тохиромжтой хэмжээг мэдээлэх бөгөөд үйлчлэх хүрээ нь дараагийн уулзвар хүртэл байна. "Зорчих хэсгийн гадаргуугийн байдал" 6.16.а тэмдэг нь зорчих хэсгийн гадаргуу нойтон үед тухайн тэмдэг хүчинтэй байхыг заадаг. Иймд тэмдгийн хүчинтэй хүрээнд зорчих хэсгийн гадаргуу нойтон үед явахад тохиромжтой хурдны хэмжээг мэдээлнэ. Хариу: 1
Асуулт 7
7/20
Зорчих хэсэг дээрх “Зогс-бичлэг” тэмдэглэл ямар утгатай вэ?
Question Image
“Зам тавьж өгнө” тэмдэгт ойртож байгааг анхааруулна
“Зогсохгүй явах хориотой” тэмдэгтэй хамт хэрэглэсэн “Зогс-шугам” тэмдэглэлд ойртож байгааг анхааруулна
Зөв хариулт: “Зогсохгүй явах хориотой” тэмдэгтэй хамт хэрэглэсэн “Зогс-шугам” тэмдэглэлд ойртож байгааг анхааруулна Тайлбар: "Зогс-бичлэг" 7.21 тэмдэглэл нь "Зогсохгүй явах хориотой" 3.5 тэмдэгтэй хамт хэрэглэсэн "Зогс-шугам" 7.11 тэмдэглэлд ойртож байгааг анхааруулна.Хариу: 1
Асуулт 8
8/20
Зохицуулагчийн дохиогоор аль чигт явахыг хориглох вэ?
Question Image
Зөвхөн чигээрээ буюу баруун гар тийш
Бүх чигт
Зөвхөн чигээрээ
Зөв хариулт: Зөвхөн чигээрээ Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 5.9.в-д зааснаар зохицуулагч дохиурыг урагш заасан байвал зохицуулагчийн баруун гар талаас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно.ХАРИУ: 3
Асуулт 9
9/20
Аль сумны дагуу явахыг зөвшөөрөх вэ?
Question Image
Зөвхөн А, В
Зөвхөн А
Бүх чигт
Зөв хариулт: Зөвхөн А, В Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 7.11-д зааснаар баруун гар тийш эргэхдээ зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр байдлаар нэвтэрнэ. Иймд Б сум дагуу хориглож, А, В сумны дагуу зөвшөөрнө. Хариу: 3
Асуулт 10
10/20
Чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал дээр буцаж эргэхийг зөвшөөрөх үү?
Question Image
Зөвшөөрнө
Хориглоно
Чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахааргүй бол зөвшөөрнө
Зөв хариулт: Хориглоно Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 7.16.е-д зааснаар чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал дээр буцаж эргэхийг хориглоно. Хариу: 3
Асуулт 11
11/20
Уулзвар нэвтэрсний дараа зогсох бол баруун гар тийш эргэх анхааруулах дохиог хэдийд өгөх вэ?
Question Image
Уулзварт орохоос өмнө
Баруун гар тийш эргэхийг хориглох тэмдэг байгаа учир анхааруулах дохиог өгөх шаардлагагүй
Зөвхөн уулзвар нэвтэрсний дараа
Зөв хариулт: Зөвхөн уулзвар нэвтэрсний дараа Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 7.5-д зааснаар анхааруулах дохио нь бусад хөдөлгөөнд оролцогчдыг төөрөгдүүлэхгүй, тэдэнд буруу ойлголт төрүүлэхээргүй байвал зохино. Хариу: 2
Асуулт 12
12/20
Жолооч хорооллын доторхи замд хурдыг хэрхэн сонгож явах вэ?
Question Image
60 км/цагаас хэтрүүлэхгүйгээр
40 км/цагаас хэтрүүлэхгүйгээр
20 км/цагаас хэтрүүлэхгүйгээр
Зөв хариулт: 20 км/цагаас хэтрүүлэхгүйгээр Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 9.3.е-д зааснаар жолооч хорооллын доторхи замд хурдыг цагт 20 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэж заасан. Хариу: 1
Асуулт 13
13/20
Зурагт үзүүлснээр суудлын автомашиныг зөв байрлуулж зогсоосон уу?
Question Image
Үгүй
Тийм
Зөв хариулт: Үгүй Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 11.2-т зааснаар тээврийн хэрэгслийг зорчих хэсгийн зах /эсвэл хөвөөг/-ыг дагуулан зөвхөн нэг эгнээгээр цувуулан зогсоохыг зөвшөөрнө. Харин зорчих хэсгийн өргөсгөсөн талбайд цувуулахаас өөр байдлаар /бусдын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр/ зогсоож болно. Иймд зурагт үзүүлсэн зорчих хэсэг нь өргөсгөсөн талбайгүй учир хориглоно. Хариу - 2
Асуулт 14
14/20
Та чигээрээ явахдаа суудлын автомашинд зам тавьж өгөх үүрэгтэй юу?
Question Image
Тийм
Үгүй
Зөв хариулт: Үгүй Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 12.8-д зааснаар адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Иймд та суудлын автомашинд зам тавьж өгөх шаардлагагүй. Хариу - 2.
Асуулт 15
15/20
Та зүүн гар тийш эргэхдээ ачааны автомашины жолоочид зам тавьж өгөх үүрэгтэй юу?
Question Image
Үгүй
Тийм
Зөв хариулт: Үгүй Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 12.8-д адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэж заасан тул та зам тавьж өгөх шаардлагагүй. Хариу - 2.
Асуулт 16
16/20
Та чигээрээ явахдаа аль тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх вэ?
Question Image
Зөвхөн автобусанд
Зөвхөн суудлын автомашинд
Хоёуланд нь
Зөв хариулт: Хоёуланд нь Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 12.9-д зааснаар гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Иймд та автобус болон суудлын автомашинд зам тавьж өгнө. Хариу - 1.
Асуулт 17
17/20
Өөдөөс ирж яваа жолооч гэрлээ үе үе шилжүүлэн дохивол холын гэрлээ ойрын гэрэлд шилжүүлэх шаардлагатай юу?
Question Image
Зайн хэмжээг үл харгалзан шилжүүлнэ
Өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэл хүртэл 150 метрээс багагүй зайд шилжүүлнэ
Шаардлагагүй
Зөв хариулт: Зайн хэмжээг үл харгалзан шилжүүлнэ Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 15.1.а-д зааснаар өөдөөс яваа жолооч гэрлээ үе үе шилжүүлэн дохивол зайн хэмжээг үл харгалзан холыг гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Хариу - 2
Асуулт 18
18/20
Чирэгдэж яваа ачааны автомашины бүхээгт зорчигч тээвэрлэхийг зөвшөөрөх үү?
Question Image
Хатуу холбоогоор чирсэн бол зөвшөөрнө
Хориглоно
Зөвшөөрнө
Зөв хариулт: Хориглоно Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 20.5-д зааснаар чирэгдэж яваа тээврийн хэрэгсэлд хүн тээвэрлэхийг хориглоно. Хариу - 3
Асуулт 19
19/20
Зорчих хэсэг нь мөстсөн замд ямар учраас шарвалт үүсдэг вэ?
Question Image
Зам дугуйн барьцалт мууддаг учир
Зам дугуйн барьцалт сайжирдаг учир
Зөв хариулт: Зам дугуйн барьцалт мууддаг учир Тайлбар: Зорчих хэсэг нь мөстсөн замд дугуйн барьцалт муудаж шарвалт үүсдэг. Хариу: 2
Асуулт 20
20/20
Суудлын автомашины нэг тэнхлэгт хадаастай дугуйг хадаасгүй дугуйтай хамт тавихыг зөвшөөрөх үү?
Question Image
Хориглоно
Зөвшөөрнө
Зөв хариулт: Хориглоно Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 2 дугаар хавсралтын 3.5-д зааснаар нэг тэнхлэгт өөр марк, хээтэй дугуй тавихыг хориглоно. Хариу - 1
Гүйцэтгэл
Зөв 0
Буруу 0
Үлдсэн 20
Явц 0%