Нэвтрэх

Хэсэг 158444: Жолооны дүрм тэст 16

0/20
Асуулт 1
1/20
Аль нь “Бүх жин” бэ?
Question Image
Тээврийн хэрэгслийн тухайн үеийн жин
Тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон өөрийн болон ачаа, жолооч, зорчигчийн нийт зөвшөөрөгдөх дээд жин
Зөв хариулт: Тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон өөрийн болон ачаа, жолооч, зорчигчийн нийт зөвшөөрөгдөх дээд жин Тайлбар: МУ-ын ЗХД-н 1.4-т тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон өөрийн болон ачаа, жолооч, зорчигчийн нийт зөвшөөрөгдөх дээд жинг "Бүх жин" гэж заасан. Хариу:1
Асуулт 2
2/20
Жолооч шар өнгийн тусгай гэрэл дохио ажиллуулсан автомашинд зам тавьж өгөх үүрэг хүлээх үү?
Question Image
Тийм
Үгүй
Зөв хариулт: Үгүй Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 2.4-т зааснаар шар өнгийн тусгай гэрэл дохио нь давуу эрх олгохгүй. Хариу:2
Асуулт 3
3/20
Зурагт үзүүлсэн замын энэ хэсэгт зогсохыг зөвшөөрөх үү?
Question Image
Зөвхөн удаан зогсохыг зөвшөөрнө
Хориглоно
Зөвхөн түр зогсохыг зөвшөөрнө
Зөв хариулт: Зөвхөн түр зогсохыг зөвшөөрнө Тайлбар: "Удаан зогсох хориотой" 2.28 тэмдгийн хүчинтэй хүрээнд тээврийн хэрэгсэл түр зогсохыг хориглохгүй. Хариу: 1
Асуулт 4
4/20
Тэмдэг ямар утгатай вэ?
Question Image
Уулзвараар зөвхөн баруун гар тийш эргэхийг заана
Хөндлөн нийлсэн зам буюу зорчих хэсэг баруун гар тийш нэг чигийн хөдөлгөөнтэйг мэдээлнэ
Зөв хариулт: Хөндлөн нийлсэн зам буюу зорчих хэсэг баруун гар тийш нэг чигийн хөдөлгөөнтэйг мэдээлнэ Тайлбар: "Зүүнээс баруун тийш нэг чигийн хөдөлгөөнтэй" 5.9.а тэмдэг нь хөндлөн нийлсэн зам буюу зорчих хэсэг баруун гар тийш нэг чигийн хөдөлгөөнтэйг мэдээлнэ. Хариу - 1
Асуулт 5
5/20
Бүх жин нь 3.5 тонноос илүүгүй ачааны автомашин жолоодож яваа бол тэмдэг бүхий зогсоолд зогсохыг зөвшөөрөх үү?
Question Image
Зөвшөөрнө
Хориглоно
Зөв хариулт: Хориглоно Тайлбар: "Тээврийн хэрэгслийн зогсоолд тавих хэлбэр" 6.6.в тэмдэг нь "Зогсоол" 5.15 тэмдэг бүхий зогсоолд суудлын автомашин, мотоциклыг зорчих хэсэгтэй хиллэсэн явган хүний зам дээр тэмдэгт дүрсэлсэн хэлбэрээр зогсоохыг заана. Иймд 3.5 тонноос илүүгүй ачааны автомашин зогсохыг хориглоно. Хариу - 2
Асуулт 6
6/20
Аль тэмдэг тухайн тавигдсан эгнээндээ үйлчлэх вэ?
Question Image
Зөвхөн А
Зөвхөн Б, В
Зөвхөн Б
Зөв хариулт: Зөвхөн А Тайлбар: "Эгнээ" 6.14 тэмдэг нь гэрлэн дохио, тэмдгийн үйлчлэх эгнээг заана. Хариу: 1
Асуулт 7
7/20
Зурагт үзүүлсэн босоо тэмдэглэл юуг илэрхийлэх вэ?
Question Image
Тээврийн хэрэгсэл зогсох хориотойг тэмдэглэнэ
Замын аюул бүхий хэсэг дэх хашлагыг тэмдэглэнэ
Удаан зогсох хориотойг тэмдэглэнэ
Зөв хариулт: Замын аюул бүхий хэсэг дэх хашлагыг тэмдэглэнэ Тайлбар: 8.7 тэмдэглэл нь замын аюул бүхий хэсгийн хашлагыг тэмдэглэнэ.Хариу: 2
Асуулт 8
8/20
Аль тохиолдолд ослын дохионы гэрлийг хэрэглэх вэ?
Question Image
Аюултай ачаа тээвэрлэж яваа үед
Жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдах үед
Зөв хариулт: Жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдах үед Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 6.2.г-д жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдах үед ослын дохионы гэрлийг хэрэглэнэ гэж заасан.Хариу: 1
Асуулт 9
9/20
Танд ачааны автомашины тоормосны гэрэл нь юуг анхааруулах вэ?
Question Image
Дээрх бүгд
Хурдаа хасаж байгааг
Хурдаа нэмж байгааг
Зөв хариулт: Хурдаа хасаж байгааг Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 7.4-д зааснаар тоормосны гэрэл нь уг тээврийн хэрэгсэл хурдаа хасаж байгааг анхааруулна. Хариу: 1
Асуулт 10
10/20
Жолооч үзэгдэлт хангалтгүй үед ухрахдаа аюулгүй байдлыг хангахын тулд:
Question Image
Дуут дохио өгнө
Ослын дохионы гэрэл асаана
Бусдын туслалцааг авна
Зөв хариулт: Бусдын туслалцааг авна Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 7.17-д зааснаар шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй. Хариу: 3
Асуулт 11
11/20
Бүх жин 3.5 тонноос илүүгүй ачааны автомашин жолоодож яваа бол хамгийн зүүн гар талын эгнээнд байр эзлэхийг зөвшөөрөх үү?
Question Image
Хөдөлгөөний эрчим ихтэй үед зөвшөөрнө
Хориглоно
Зөвшөөрнө
Зөв хариулт: Хөдөлгөөний эрчим ихтэй үед зөвшөөрнө Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 8.7-д зааснаар нэг чигт гурав буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замын тухайн чигийн хамгийн зүүн гар талын эгнээнд зөвхөн гүйцэж түрүүлэх, зүүн гар тийш болон буцаж эргэхийн тулд, мөн хөдөлгөөний эрчим ихтэй / бусад эгнээнүүд чөлөөгүй/ үед байр эзлэхийг зөвшөөрнө. Хариу - 2
Асуулт 12
12/20
Уулзвар дээр гүйцэж түрүүлэхийг зөвшөөрөх үү?
Question Image
Хориглоно
Зөвшөөрнө
Ачааны автомашин цагт 30 км-ээс бага хурдтай яваа бол зөвшөөрнө
Зөв хариулт: Хориглоно Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 10.6.б-д зааснаар зохицуулдаггүй уулзвар дээр гүйцэж түрүүлэхийг хориглоно. Хариу: 3
Асуулт 13
13/20
Зурагт үзүүлснээр уулзвар дээр зогсохыг зөвшөөрөх үү?
Question Image
Зөвшөөрнө
Хориглоно
Тээврийн хэрэгслээс тэмдэглэл хүртэл 3 метрээс бага зайтай бол хориглоно
Зөв хариулт: Тээврийн хэрэгслээс тэмдэглэл хүртэл 3 метрээс бага зайтай бол хориглоно Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 11.5.з-д зааснаар тээврийн хэрэгсэл зогсоход түүнээс үргэлжилсэн шугам хүртэл 3 метрээс бага зайтай газарт түр зогсохыг хориглоно. Хариу - 2
Асуулт 14
14/20
Та зүүн гар тийш эргэхдээ аль тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх вэ?
Question Image
Суудлын автомашин ба автобусанд
Зөвхөн суудлын автомашинд
Зам тавьж өгөх шаардлагагүй
Зөв хариулт: Зам тавьж өгөх шаардлагагүй Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 12.9-д зааснаар гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. МУ-ын ЗХД-ийн 12.11-д зааснаар уулзвар дээр гол зам чигээ өөрчилсөн байвал тэр замаар яваа жолооч нар өөр хоорондоо адил замын уулзвар нэвтрэх журам баримтална гэж заасан тул та зам тавьж өгөх шаардлагагүй. Хариу - 3.
Асуулт 15
15/20
Та зүүн гар тийш эргэхдээ суудлын автомашинд зам тавьж өгөх шаардлагатай юу?
Question Image
Үгүй
Тийм
Зөв хариулт: Тийм Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 12.10-д зааснаар жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод адил замаар өөдөөс чигээрээ болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Иймд та зам тавьж өгөх шаардлагатай. Хариу - 1.
Асуулт 16
16/20
Гармын дуут дохио болон гэрэл дохио ажиллаагүй энэ тохиолдолд та ямар арга хэмжээ авах вэ?
Question Image
Гэрэл дохио ажиллаагүй тул хаалтыг тойрон гарна
Хаалт хүртэл 5 метрээс багагүй зайд зогсож хүлээнэ
Зөв хариулт: Хаалт хүртэл 5 метрээс багагүй зайд зогсож хүлээнэ Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 14.4-т зааснаар төмөр замын гармаар нэвтрэх хөдөлгөөнийг хориглосон үед жолооч хаалтнаас 5 метрээс багагүй зайд зогсож галт тэргийг өнгөрүүлнэ. Хариу - 2
Асуулт 17
17/20
Тууш замд ухрахыг зөвшөөрөх үү?
Question Image
Зорчих хэсгийг чөлөөлсөн бол зөвшөөрнө
Зөвшөөрнө
Хориглоно
Зөв хариулт: Хориглоно Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 17.1.г-д зааснаар тууш замд ухрах үйлдэл хийхийг хориглоно. Хариу: 3
Асуулт 18
18/20
Суудлын автомашины овроос 0,5 метрээс илүү гарсан ачаа тээвэрлэхийг зөвшөөрөх үү?
Question Image
“Овор ихтэй ачаа” таних тэмдэг байрлуулсан бол зөвшөөрнө
Зөвшөөрнө
Хориглоно
Зөв хариулт: Хориглоно Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 22.8-д зааснаар суудлын автомашины овроос 0.5 метрээс илүү гарсан ачаа тээвэрлэхийг хориглоно. Хариу - 3
Асуулт 19
19/20
Аль тохиолдолд зам, дугуйн барьцалтын хүч багасах вэ?
Question Image
Автомашин ачаатай үед
Автомашин ачаагүй үед
Зөв хариулт: Автомашин ачаагүй үед Тайлбар: Зам дугуйн барьцалтын хүч ачаагүй үед багасна. Хариу: 1
Асуулт 20
20/20
Гар нь гэмтсэн хүний гадуур хувцасыг хэрхэн тайлах вэ?
Question Image
Гэмтсэн талаас нь
Аль ч талаас болно
Гэмтээгүй талаас нь
Зөв хариулт: Гэмтээгүй талаас нь Тайлбар: Гар нь гэмтсэн хүний гадуур хувцасыг гэмтээгүй талаас нь тайлна. Хариу - 2
Гүйцэтгэл
Зөв 0
Буруу 0
Үлдсэн 20
Явц 0%