Хэсэг 158445: Жолооны дүрм тэст 17
0/20
Асуулт 1
1/20
Аль тээврийн хэрэгслийн жолооч тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхтэй байх шаардлагатай вэ?
Зөв хариулт: Зөвхөн механикжсан тээврийн хэрэгслийн жолооч
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 2.1.а-д механикжсан тээврийн хэрэгслийн жолооч нь тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхтэй байхыг заасан.Хариу: 1
Асуулт 2
2/20
Жолооч техникийн саатлаар замд зогссон жолоочийн дохиогоор зогсох үүрэгтэй юу?
Зөв хариулт: Тийм
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 2.3.е-д зааснаар жолооч зам тээврийн осол буюу техникийн саатлаар замд зогссон жолоочийн дохиогоор зогсох үүрэгтэй гэж заасан.Хариу: 1
Асуулт 3
3/20
Тэмдэг юуг анхааруулах вэ?
Зөв хариулт: Гэрэлтүүлэггүй хонгил буюу замын үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт хонгил ойртож байгааг
Тайлбар: "Хонгил" 1.26 тэмдэг нь гэрэлтүүлэггүй хонгил буюу замын үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт хонгил ойртож байгааг анхааруулна. Хариу - 2
Асуулт 4
4/20
Зурагт үзүүлснээр гарцаар аль чигт эргэхийг зөвшөөрөх вэ?
Зөв хариулт: Баруун гар тийш эргэхийг зөвшөөрнө
Тайлбар: " Чигээрээ явна" 4.1.а тэмдэг нь МУ-ын ЗХД-ийн 1 дүгээр хавсралтын 15-д зааснаар замын хэсгийн эхэнд уулзварын цаана байрласан бол эхний уулзвар хүртэл хүчинтэй байх бөгөөд гарцаар баруун гар тийш эргэхийг зөвшөөрнө. Хариу: 1
Асуулт 5
5/20
Бүх жин нь 3.5 тонноос илүүгүй ачааны автомашин жолоодож яваа тохиолдолд гүйцэж түрүүлэх зорилгоор дунд эгнээнд орохыг зөвшөөрөх үү?
Зөв хариулт: Зөвшөөрнө
Тайлбар: "Эгнээгээр явах хөдөлгөөний чиг" 5.11 .а тэмдэгт "Ачааны автомашины хөдөлгөөн хориотой" 2.4 тэмдэг дүрсэлсэн тул бүх жин нь 3.5 тонноос бага ачааны автомашинд хамаарахгүй. Хариу - 1
Асуулт 6
6/20
Аль тэмдэг тавигдсан зогсоолд бүх жин нь 3.5 тонноос илүүгүй ачааны автомашин зогсохыг зөвшөөрөх вэ?
Зөв хариулт: Зөвхөн А
Тайлбар: "Тээврийн хэрэгслийг зогсоолд тавих хэлбэр" 6.6.в тэмдэг нь "Зогсоол" 5.15 тэмдэг бүхий зогсоолд суудлын автомашин, мотоциклыг зурагт дүрсэлсэн хэлбэрээр зогсоохыг заана. "Тээврийн хэрэгслийн төрөл" 6.4.в тэмдэг нь суудлын автомашин буюу бүх жин нь 3.5 тонноос илүүгүй ачааны автомашинд хамаарахыг заана. Иймд А тэмдэг бүхий зогсоолд бүх жин нь 3.5 тонноос илүүгүй ачааны автомашин зогсохыг зөвшөөрнө. Хариу - 1
Асуулт 7
7/20
Замын энэ хэсэгт буцаж эргэхийг зөвшөөрөх үү?
Зөв хариулт: Хориглоно
Тайлбар: 7.1 тэмдэглэлийг МУ-ын ЗХД-ийн 1 дүгээр хавсралтын 25-д зааснаар давахыг хориглоно. Хариу: 2
Асуулт 8
8/20
Зохицуулагчийн дохио ямар утгатай вэ?
Зөв хариулт: Хөдөлгөөнийг бүх чигт хориглоно
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 5.9.а-д зохицуулагч нь дохиурыг дээш өргөсөн байвал ЗХД-ийн 5.2-т зааснаас бусад тохиолдолд хөдөлгөөнийг бүх чигт хориглоно.Хариу: 3
Асуулт 9
9/20
Уулзварт буцаж эргэхийн тулд зурагт үзүүлснээр ухрахыг зөвшөөрөх үү?
Зөв хариулт: Хориглоно
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 7.18-д зааснаар уулзвар, гарц дээр ухрах үйлдлийг хориглоно. Хариу: 3
Асуулт 10
10/20
Гэрлээр өгсөн эргэх чиг заадаг анхааруулах дохиог хэдийд дуусгах вэ?
Зөв хариулт: Үйлдлээ хийж дуусмагц
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 7.3-д зааснаар гэрлээр өгсөн эргэх чиг заадаг анхааруулах дохиог тодорхой үйлдэл хийхийн өмнө өгөх бөгөөд үйлдлээ хийж дуусмагц зогсооно. Хариу: 1
Асуулт 11
11/20
Та уулзварт орохдоо анхааруулах дохиог аль чигт өгөх вэ?
Зөв хариулт: Баруун гар тийш
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 7.1-д зааснаар жолооч чиг өөрчлөхийн өмнө тэр чигт явахаа анхааруулсан дохиог эргэх чиг заадаг гэрлээр, хэрэв тэр нь ажиллахгүй буюу байхгүй бол гараар өгнө. Хариу: 1
Асуулт 12
12/20
Замын өгсүүр хэсгийн төгсгөлд гүйцэж түрүүлэхийг зөвшөөрөх үү?
Зөв хариулт: Зөвшөөрнө
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 10.6.е-д зааснаар эсрэг урсгалыг сөрөхөөр бол замын өгсүүр хэсгийн төгсгөл буюу үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт гүйцэж түрүүлэхийг хориглоно. Иймд та эсрэг урсгал сөрөөгүй тул зөвшөөрнө. Хариу: 1
Асуулт 13
13/20
Зорчигч суулгахын тулд аль тээврийн хэрэгсэл зөв зогссон вэ?
Зөв хариулт: А, В
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 11.1-д зааснаар жолооч тээврийн хэрэгслийг замын баруун гар талд зорчих хэсгийн хашлаганд шахаж зогсооно. Мөн энэ байдлаар нэг чигийн хөдөлгөөнтэй замын зүүн гар талд түр зогсохыг зөвшөөрнө. Иймд А ба В замын хэсэгт зорчигч суулгахын тулд түр зогсохыг зөвшөөрнө. Хариу - 3.
Асуулт 14
14/20
Та зүүн гар тийш эргэхдээ уулзварыг хэддүгээрт нэвтрэх вэ?
Зөв хариулт: Нэгдүгээрт
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 12.9-д зааснаар гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. МУ-ын ЗХД-ийн 12.11-д зааснаар уулзвар дээр гол зам чигээ өөрчилж байвал тэр замаар яваа жолооч нар өөр хоорондоо адил замын уулзвар нэвтрэх журам баримтална. Дээрх заалтуудын дагуу та нэгдүгээрт уулзварыг нэвтэрнэ Хариу: 1
Асуулт 15
15/20
Та аль чигт эргэхдээ явган зорчигчдод зам тавьж өгөх шаардлагатай вэ?
Зөв хариулт: Дээрх бүгд
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 12.1-д зааснаар жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэх үед явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваа явган зорчигчид зам тавьж өгнө. Хариу: 3
Асуулт 16
16/20
Та уулзвараар зүүн гар тийш эргэхдээ аль тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх үүрэгтэй вэ?
Зөв хариулт: Ачааны автомашинд
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 12.9-д зааснаар гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. МУ-ын ЗХД-ийн 12.10-д зааснаар жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Иймд та ачааны автомашинд зам тавьж өгнө. Хариу - 1.
Асуулт 17
17/20
Аль тохиолдолд жолооч өдрийн цагт ойрын гэрлийг асааж явах шаардлагатай вэ?
Зөв хариулт: Дээрх бүх тохиолдолд
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 15.6.в-д зааснаар бусад хөдөлгөөнд оролцогчдод анхааруулах зорилгоор өдрийн цагт хүнд буюу овор ихтэй, аюултай ачаа тээвэрлэх үед ойрын гэрлийг асаана. Хариу - 4
Асуулт 18
18/20
Чирэгдэж яваа суудлын автомашинд зорчигч тээвэрлэхийг зөвшөөрөх үү?
Зөв хариулт: Хориглоно
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 20.5-д зааснаар чирэгдэж яваа тээврийн хэрэгсэлд хүн тээвэрлэхийг хориглоно. Хариу: 3
Асуулт 19
19/20
Хашлагагүй замын өгсүүр (уруу) хэсэгт автомашины аюулгүй байдлыг хангахын тулд урд дугуйг хэрхэн байрлуулж зогсоох вэ?
Зөв хариулт: А, Г
Тайлбар: Хашлагагүй замын өгсүүр /уруу/ хэсэгт автомашины аюулгүй байдлыг хангахын тулд урд дугуйг А, Г автомашин зөв байрлуулсан байна. Хариу - 1
Асуулт 20
20/20
Тээврийн хэрэгсэлд тухайн төрөлд нь тохироогүй хэмжээтэй дугуй тавьж ашиглахыг зөвшөөрөх үү?
Зөв хариулт: Хориглоно
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 2 дугаар хавсралтын 3.3-д зааснаар дугуйн хэмжээ, даац нь тээврийн хэрэгслийн тухайн төрөлд тохироогүй бол ашиглахыг хориглоно. Хариу: 2