Хэсэг 158446: Жолооны дүрм тэст 18
0/20
Асуулт 1
1/20
Аль нь “Зайлшгүй зогсолт”-д тооцогдох вэ?
Зөв хариулт: Техникийн эвдрэлээс шалтгаалан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоох үйлдэл
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 1.4-т зааснаар техникийн эвдрэлээс шалтгаалан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоох үйлдлийг "Зайлшгүй зогсолт"-д хамааруулна.Хариу:2
Асуулт 2
2/20
Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед тээврийн хэрэгслийн аль гэрэл асахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглох вэ?
Зөв хариулт: Зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрэл
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 2.3.а-д зааснаар жолооч харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хариу:1
Асуулт 3
3/20
Зурагт үзүүлсэн тэмдэг юуг анхааруулж байна вэ?
Зөв хариулт: Адил замын уулзварт ойртож байгааг
Тайлбар: "Адил замын уулзвар" 1.5 тэмдэг нь адил замын уулзварт ойртож байгааг анхааруулна. Хариу - 2
Асуулт 4
4/20
Механикжсан тээврийн хэрэгсэл чирч яваа бол аль чигт явахыг зөвшөөрөх вэ?
Зөв хариулт: Зөвхөн А
Тайлбар: "Чиргүүлтэй тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хориотой" 2.7 тэмдэг нь чиргүүл чирч яваа ачааны автомашин буюу трактор, мөн механикжсан тээврийн хэрэгсэл чирч яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно. Иймд механикжсан тээврийн хэрэгсэл чирч Б чигт явахыг хориглоно. Хариу - 1
Асуулт 5
5/20
Аль сумны дагуу зүүн гар тийш эргэхийг зөвшөөрөх вэ?
Зөв хариулт: А, Б
Тайлбар: "Баруунаас зүүн гар тийш нэг чигийн хөдөлгөөнтэй" 5.9.б тэмдэг нь хөндлөн нийлсэн зам буюу зорчих хэсэг зүүн гар тийш нэг чигийн хөдөлгөөнтэй болохыг мэдээлэх бөгөөд А, Б сумны дагуу эргэхийг зөвшөөрнө. Хариу: 3
Асуулт 6
6/20
Тэмдэг бүхий зогсоолд ачааны автомашин зогсохыг зөвшөөрөх үү?
Зөв хариулт: Хориглоно
Тайлбар: "Тээврийн хэрэгслийн зогсоолд тавих хэлбэр" 6.6.б тэмдэг нь "Зогсоол" 5.15 тэмдэг бүхий зогсоолд суудлын автомашин, мотоциклыг тэмдэгт дүрсэлсэн хэлбэрээр зогсоохыг заана. Иймд ачааны автомашин зогсохыг хориглоно. Хариу - 3.
Асуулт 7
7/20
Зурагт үзүүлсэн хэвтээ тэмдэглэл ямар утгатай вэ?
Зөв хариулт: Зорчих хэсгийн захыг тэмдэглэнэ
Тайлбар: "Үргэлжилсэн өргөн шугам" 7.2 тэмдэглэл нь зорчих хэсгийн захыг тэмдэглэх бөгөөд МУ ЗХД-ийн 1 дүгээр хавсралтын 25-д зааснаар жолооч зогсохоос бусад тохиолдолд давахыг хориглоно. Хариу:2
Асуулт 8
8/20
Зөвшөөрсөн дохиогоор уулзварт орсоны дараа зохицуулагч дохиураа дээш өргөвөл жолооч хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвшөөрөх үү?
Зөв хариулт: Хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвшөөрнө
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 5.2-т зааснаар уулзварт орсны дараа зөвшөөрөгдсөн дохио өөрчлөгдвөл хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, явж байгаа чигтээ хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ. Хариу: 1
Асуулт 9
9/20
Та зогсоолоос суудлын автомашинтай зэрэг хөдөлгөөн эхлэхдээ зам тавьж өгөх үүрэгтэй юу?
Зөв хариулт: Тийм
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 7.13-д зааснаар хөдөлгөөний дараалал нь ЗХД-ийн бусад заалтуудад тусгагдаагүй газарт жолооч баруун гар талаас ойртон ирж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Хариу: 1
Асуулт 10
10/20
Зурагт үзүүлснээр гарц дээр ухарч баруун гар тийш эргэхийг зөвшөөрөх үү?
Зөв хариулт: Хориглоно
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 7.18-д зааснаар гарц дээр ухрах үйлдлийг хориглоно. Хариу: 1
Асуулт 11
11/20
Та хорооллын доторхи замд хөдөлгөөн эхлэхдээ эргэх чиг заадаг анхааруулах дохио өгөх шаардлагатай юу?
Зөв хариулт: Шаардлагатай
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 7.1-д зааснаар жолооч чиг өөрчлөхийн өмнө тэр чигт явахаа анхааруулсан дохиог эргэх чиг заадаг гэрлээр, хэрэв тэр нь ажиллахгүй буюу байхгүй бол гараар өгнө. Хариу: 1
Асуулт 12
12/20
Суудлын автомашин жолоодож яваа бол суурин газрын гаднах замд тэмдгээс цааш зөвшөөрөгдөх дээд хурд хэд байх вэ?
Зөв хариулт: 80 км/цаг
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 9.3-д зааснаар тээврийн хэрэгслийн хурдыг суурин газрын гаднах замд цагт 80 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна. Хариу: 3
Асуулт 13
13/20
Зурагт үзүүлснээр зорчигч суулгахын тулд зогсохыг зөвшөөрөх үү?
Зөв хариулт: Чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүй бол зөвшөөрнө
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 11.5.в-д зааснаар чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал дээр буюу түүнд 15 метрээс ойр зайд /тэдгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүйгээр хүн буулгах, суулгахын тулд түр зогсохоос бусад тохиолдолд/ түр зогсохыг хориглоно. Хариу - 2
Асуулт 14
14/20
Та суудлын автомашинд зам тавьж өгөх шаардлагатай юу?
Зөв хариулт: Тийм
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 5.3-д зааснаар уулзварт хөдөлгөөний дарааллыг гэрлэн дохиогоор зохицуулж байгаа бол дарааллын тэмдгийн заалтыг мөрдөхгүй. МУ-ын ЗХД-ийн 12.5-д зааснаар улаан буюу шар гэрэлтэй хамт ассан нэмэгдэл дохиогоор явж буй жолооч бусад чиглэлээс яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Дээрх заалтуудын дагуу та суудлын автомашинд зам тавьж өгөх шаардлагатай. Хариу: 1
Асуулт 15
15/20
Та зүүн гар тийш эргэхдээ аль тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх вэ?
Зөв хариулт: Хоёуланд нь зам тавьж өгнө
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 12.9-д зааснаар гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Иймд та суудлын автомашин, автобусанд зам тавьж өгнө. Хариу: 3
Асуулт 16
16/20
Та зүүн гар тийш эргэхдээ аль тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх вэ?
Зөв хариулт: Хоёуланд нь
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 5.3-д зааснаар уулзварт гэрлэн дохиогоор зохицуулж байгаа бол дарааллын тэмдгийн заалтыг мөрдөхгүй. МУ-ын ЗХД-ийн 12.4-т зааснаар жолоон ногоон гэрлээр зүүн гар тийш эргэхдээ уулзварт ороод, өөдөөс чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. МУ-ын ЗХД-ийн 2.3.к-д зааснаар жолооч тусгай дуут болон гэрэл дохио ажиллуулсан / шар өнгийн дохио ажиллуулж яваагаас бусад / автомашин мотоцикл буюу тэдгээрээр хамгаалуулж яваа тээврийн хэрэгсэл ойртон ирж яваа үед тухайн зорчих хэсэг /уулзвар, гарц/ дээр зай тавьж зогсож өнгөрүүлэх үүрэг хүлээнэ. Дээрх заалтуудын дагуу мотоцикл болон тусгай дуут болон гэрэл дохио ажиллуулсан автомашинд хоёуланд нь зам тавьж өгнө. Хариу: 3
Асуулт 17
17/20
Жолооч өөдөөс буюу араас яваа тээврийн хэрэгслийн холын гэрэлд нүд гялбан зорчих баримжаа алдвал ямар арга хэмжээ авах вэ?
Зөв хариулт: Ослын дохионы гэрэл асааж, явж байгаа эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 15.1.а-д зааснаар жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно. Хариу - 2
Асуулт 18
18/20
Замын хөдөлгөөнд жолооны дадлага хийж яваа сонсогч ямар шаардлагыг хангасан байх шаардлагатай вэ?
Зөв хариулт: Дээрх бүгд
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 19.2-т зааснаар жолоодлогын дадлагыг эхлээд тусгайлан бэлтгэсэн талбайд хийж, сурагчид замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг, жолоодлогын зохих дадлагатай болсны дараа Замын цагдаагийн албанаас зөвшөөрсөн хугацаа, чиглэлийн дагуу замын хөдөлгөөнд хийнэ. Хариу - 3
Асуулт 19
19/20
Урд хөтлөгчтэй автомашин эргэх үйлдэл хийх үед хойд тэнхлэгт шарвалт үүсвэл жолооч ямар арга хэмжээ авах вэ?
Зөв хариулт: Түлш өгөлтийг нэмж, жолооны хүрдээр хөдөлгөөнийг тогтворжуулна
Тайлбар: Урд хөтлөгчтэй автомашин эргэх үйлдэл хийх үед хойд тэнхлэгт шарвалт үүсвэл жолооч түлш өгөлтийг нэмж, жолооны хүрдээр хөдөлгөөнийг тогтворжуулна. Хариу - 1
Асуулт 20
20/20
Суудлын автомашины жолооны хүрдний сул эргэлтийн хэмжээ хэдэн градусаас илүүгүй бол ашиглахыг зөвшөөрөх вэ?
Зөв хариулт: 10 градус
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 2 дугаар хавсралт 2.3-д зааснаар суудлын автомашины жолооны хүрдний сур эргэлтийн хэмжээ 10 градусаас илүү бол ашиглахыг хориглоно. Хариу: 1