Хэсэг 158448: Жолооны дүрм тэст 20
0/20
Асуулт 1
1/20
“Түр зогсолт” гэж юу вэ?
Зөв хариулт: Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 5 минутаас илүүгүй хугацаагаар зогсоох үйлдэл
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 1.4-т тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 5 минутаас илүүгүй хугацаагаар зогсоох үйлдлийг "Түр зогсолт" гэж заасан бөгөөд зорчигчдыг буулгах, суулгах буюу ачаа ачих, буулгахад үүнээс илүү хугацаагаар зогсоох үйлдэл нь түр зогсолтод хамаарна.Хариу: 2
Асуулт 2
2/20
Осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх тохиолдолд жолооч:
Зөв хариулт: Дээрх бүгд
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 2.5.г-д осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэсний дараа байрнаас нь хөдөлгөж болно гэж заасан.Хариу: 3
Асуулт 3
3/20
Аль тэмдэг чиглэлийн тээврийн хэрэгсэлд хамаарахгүй вэ?
Зөв хариулт: Зөвхөн В
Тайлбар: "Хөдөлгөөн хориотой" 2.2 тэмдэг нь МУ-ын ЗХД-ийн 1 дүгээр хавсралтын 8-д зааснаар чиглэлийн тээврийн хэрэгсэлд хамаарахгүй. Хариу - 3
Асуулт 4
4/20
Аль тэмдэг замын дугаарыг мэдээлэх вэ?
Зөв хариулт: Зөвхөн А, Б
Тайлбар: "Чиглэлийн дугаар" 5.26.а,б тэмдэг нь зам (чиглэл)-ын дугаарыг мэдээлнэ. Хариу - 1
Асуулт 5
5/20
Тэмдэг бүхий зогсоолд аль тээврийн хэрэгсэл зогсохыг зөвшөөрөх вэ?
Зөв хариулт: Зөвхөн суудлын автомашин ба мотоцикл
Тайлбар: "Тээврийн хэрэгслийн зогсоолд тавих хэлбэр" 6.6.в тэмдэг нь "Зогсоол" 5.15 тэмдэг бүхий зогсоолд суудлын автомашин, мотоциклыг зорчих хэсэгтэй хиллэсэн явган хүний зам дээр тэмдэгт дүрсэлсэн хэлбэрээр зогсохыг заана. Хариу: 1
Асуулт 6
6/20
Аль зурагт гол замыг үзүүлсэн бэ?
Зөв хариулт: Зөвхөн А, Б
Тайлбар: "Тууш зам" 5.1, "Туслах зам" 3.3.б тэмдгүүдээр гол замыг заана. Хариу - 3
Асуулт 7
7/20
Аль зурагт явган хүний зохицуулдаггүй гарцын тэмдэглэлийг үзүүлсэн бэ?
Зөв хариулт: Зөвхөн А
Тайлбар: А зурагт "Явган хүний гарц" 7.13.а явган хүний зохицуулдаггүй гарцыг, Б зурагт "Явган хүний гарц, 7.13.б явган хүний зохицуулдаг гарцын тэмдэглэлийг үзүүлсэн байна.Хариу: 1
Асуулт 8
8/20
Аль тохиолдолд суурин газарт дуут дохио хэрэглэж болох вэ?
Зөв хариулт: Зөвхөн зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 6.1.а-д зааснаар суурин газарт дуут дохиог зөвхөн зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд хэрэглэж болно.Хариу: 2
Асуулт 9
9/20
Та замаас гарахдаа:
Зөв хариулт: Явган зорчигч, унадаг дугуйчинд зам тавьж өгнө
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 7.7-д зааснаар жолооч замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугйунд зам тавьж өгнө.Хариу: 4
Асуулт 10
10/20
Гараар өгсөн анхааруулах дохио ямар утгатай вэ?
Зөв хариулт: Хөдөлгөөн эхлэх гэж байгаа
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 7.1-д зааснаар жолооч хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх /байр эзлэх, зогсох/-ийн өмнө тэр чигт явахаа анхааруулсан дохиог эргэх чиг заадаг гэрлээр, хэрэв тэр нь ажиллахгүй буюу байхгүй бол гараар өгнө. МУ-ын ЗХД-ийн 7.2-т зааснаар зүүн гар тийш дохио өгөхдөө зүүн гараа чигээр нь сунгах буюу эсвэл баруун гараа тохойгоор нь нугалж өргөнө. Хариу: 1
Асуулт 11
11/20
Гүйцэж түрүүлсний дараа дунд эгнээгээр байрлан явахыг зөвшөөрөх үү?
Зөв хариулт: Хориглоно
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 8.3-д зааснаар хөдөлгөөний эгнээ нь тэмдэглэлээр тодорхойлогдсон гурван эгнээгээр зорчдог замын дунд эгнээ сөрөг хөдөлгөөнтэй бол уг эгнээнд зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд орохыг зөвшөөрдөг. Иймд гүйцэж түрүүлсний дараа дунд эгнээгээр байрлан явахыг хориглоно. Хариу - 2.
Асуулт 12
12/20
Замын үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт гүйцэж түрүүлэхийг зөвшөөрөх үү?
Зөв хариулт: Хориглоно
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 10.6.е-д зааснаар эсрэг урсгалыг сөрөхөөр бол замын өгсүүр хэсгийн төгсгөл буюу үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт гүйцэж түрүүлэхийг хориглоно. Хариу: 2
Асуулт 13
13/20
Замын энэ хэсэгт түр зогсохыг зөвшөөрөх үү?
Зөв хариулт: Хориглоно
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 11.5.а-д зааснаар уулзвар гарц дээр буюу түүнд 20 метрээс ойр зайд түр зогсохыг хориглоно. Хариу - 2.
Асуулт 14
14/20
Та уулзвараар чигээрээ явахдаа аль тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх вэ?
Зөв хариулт: Зам тавьж өгөх шаардлагагүй
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 12.8-д зааснаар адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Иймд та түрүүлж нэвтэрнэ. Хариу - 4.
Асуулт 15
15/20
Дарааллын тэмдгээр хөдөлгөөний дараалал тогтоож байгаа уулзварыг зохицуулдаг уулзварт тооцох уу?
Зөв хариулт: Үгүй
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 12.3-д зааснаар гэрэл буюу зохицуулагчийн дохиогоор хөдөлгөөний дараалал тогтоож байгаа уулзварыг зохицуулдаг уулзвар гэнэ. Иймд дарааллын тэмдгээр хөдөлгөөний дараалал тогтоож байгаа уулзварыг зохицуулдаг уулзварт тооцохгүй. Хариу - 2
Асуулт 16
16/20
Энэ тохиолдолд та:
Зөв хариулт: “Зогсохгүй явах хориотой“ тэмдгийн өмнө зогсож, дараагийн төмөр замаар галт тэрэг ойртон ирж яваа эсэхийг мэдсэний дараа төмөр замын гарам нэвтэрнэ
Тайлбар: "Төмөр замын гарам" 1.3.6 тэмдэг нь хоёр буюу түүнээс олон төмөр замтай хаалтгүй гарам байгааг анхааруулдаг бөгөөд та зурагт үзүүлснээр эхний галт тэргийг "Зогсохгүй явах хориотой" 3.5 тэмдгийн өмнө зогсож өнгөрүүлэн дараагийн төмөр замаар галт тэрэг ойртон ирж байгааг анхаарч мэдсэний дараа гармыг нэвтэрвэл зохино. Хариу - 3
Асуулт 17
17/20
Ачааны автомашины бүх жин 3.5 тонноос их бол аль тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглох вэ?
Зөв хариулт: Трактор болон ачааны автомашин
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 17.1.а-д зааснаар тууш замд тракторын хөдөлгөөнийг хориглоно. МУ-ын ЗХД-ийн 17.1.б-д зааснаар тууш замд бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашин зорчих хэсгийн баруун гар талын нэг буюу хоёр дахь эгнээнээс бусад аль ч эгнээгээр явахыг хориглоно. Иймд трактор болон ачааны автомашины хөдөлгөөнийг хориглоно. Хариу: 4
Асуулт 18
18/20
Аль тохиолдолд замын цагдаагийн албанаас зөвшөөрөл авч замын хөдөлгөөнд оролцох вэ?
Зөв хариулт: Дээрх бүгд
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 22.5-д зааснаар хүнд ачаа тээвэрлэх, ачаатай болон ачаагүй өндөр нь 4 метрээс илүү түүнчлэн хоёр буюу түүнээс олон чиргүүлтэй бол хөдөлгөөнд оролцохдоо Замын цагдаагийн албанаас зөвшөөрөл авна. Хариу - 4
Асуулт 19
19/20
Автомашин хурд ихтэй эргэхэд төвөөс зугтах хүчний хэмжээ ямар байх вэ?
Зөв хариулт: Хурднаас шууд хамаарч ихсэнэ
Тайлбар: Төвөөс зугтах хүч хурднаас шууд хамааралтай. Хариу: 2
Асуулт 20
20/20
Зам тээврийн ослын улмаас ухаан алдсан хүнд эмнэлгийн анхны тусламж хэрхэн үзүүлэх вэ?
Зөв хариулт: Хөлийг нь хагас өндөрлөсөн байдлаар хэвтүүлнэ
Тайлбар: Ухаан алдахад цусны даралт огцом буурах аюултай тул хөлийг нь хагас өндөрлөсөн байдлаар хэвтүүлж биеийн цусан хангамжийг сайжруулах арга хэмжээ авна. Хариу - 3