Нэвтрэх

Хэсэг 158449: Жолооны дүрм тэст 21

0/20
Асуулт 1
1/20
Тээврийн хэрэгслээр зорчигч гэж хэнийг хэлэх вэ?
Question Image
Жолооч
Ачааны автомашины тэвшинд тухайн ачааг дагалдан яваа хүмүүс
Дээрх бүгд
Зөв хариулт: Ачааны автомашины тэвшинд тухайн ачааг дагалдан яваа хүмүүс Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 1.4-т тээврийн хэрэгсэл дээр буюу түүний бүхээг дотор байгаа жолоочоос бусад хүнийг "Тээврийн хэрэгслээр зорчигч" гэж заасан.Хариу: 1
Асуулт 2
2/20
Харанхуй үед тээврийн хэрэгслийн ар талын оврын гэрэл асахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвшөөрөх үү?
Question Image
Гэрэлтүүлэгтэй замд зөвшөөрнө
Хориглоно
Зөвшөөрнө
Зөв хариулт: Хориглоно Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 2.3.а-д зааснаар жолооч харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед тээврийн хэрэгслийн ар талын оврын гэрлүүд асахгүй болсон бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.Хариу:2
Асуулт 3
3/20
Тэмдгийн хүчинтэй хүрээнд ачаа ачиж, буулгах буюу зорчигч буулгах, суулгахын тулд зогсохыг зөвшөөрөх үү?
Question Image
Зөвшөөрнө
Хориглоно
Зөв хариулт: Зөвшөөрнө Тайлбар: "Удаан зогсох хориотой" 2.28 тэмдгийн хүчинтэй хүрээнд зорчигчдыг буулгах, суулгах буюу ачаа ачих, буулгахын тулд түр зогсохыг зөвшөөрнө. Хариу - 1
Асуулт 4
4/20
Аль сумны дагуу уулзварын цаана буцаж эргэхийг зөвшөөрөх вэ?
Question Image
Зөвхөн А
Зөвхөн Б
Хоёуланд нь хориглоно
Хоёуланд нь зөвшөөрнө
Зөв хариулт: Хоёуланд нь хориглоно Тайлбар: "Чигээрээ явна" 4.1.а тэмдэг нь МУ-ын ЗХД-ийн 1 дүгээр хавсралтын 15-д зааснаар замын хэсгийн эхэнд буюу уулзварын цаана байрласан бол эхний уулзвар хүртэл хүчинтэй байх бөгөөд гарцаар баруун гар тийш эргэхийг зөвшөөрнө. Иймд А, Б сумны дагуу буцаж эргэхийг хориглоно. Хариу: 4
Асуулт 5
5/20
Суудлын автомашин жолоодож яваа бол суурин газарт тэмдгийн хүчинтэй хүрээнд тухайн эгнээгээр ямар хурдтай явах вэ?
Question Image
50 км/цагаас бага хурдтай
50-80 км/цагийн хооронд
50-60 км/цагийн хооронд
Зөв хариулт: 50-60 км/цагийн хооронд Тайлбар: "Эгнээ" 6.14 тэмдэг нь тэмдгийн үйлчлэх эгнээг заадаг тул тухайн эгнээгээр 50-60 км/цаг хурдтай явна. Хариу: 1
Асуулт 6
6/20
Аль тэмдгийн үйлчлэх хүрээнд техникийн гэмтлээс шалтгаалан цагт 40 км-ээс бага хурдтай яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зөвшөөрөх вэ?
Question Image
Зөвхөн А
А, Б, В
Зөвхөн Б
Зөв хариулт: А, Б, В Тайлбар: "Хурдны дээд хязгаарлал" 2.24 тэмдэг нь хөдөлгөөний хурдыг (км/цаг) тэмдэгт зааснаас хэтрүүлэхийг хориглоно. МУ-ын ЗХД-ийн 17.1.а-д зааснаар "Тууш зам" 5.1 тэмдэг бүхий замд техникийн дээд хурд нь цагт 40 км-ээс ихгүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно. "Тохиромжтой хурд" 5.18 тэмдэг нь замын тухайн хэсэг дэх хөдөлгөөний хурдны тохиромжтой хэмжээг мэдээлнэ. Иймд дээрхи тэмдэг бүхий замуудад техникийн гэмтлээс шалтгаалан цагт 40 км-ээс бага хурдтай явахыг хориглохгүй. Хариу - 3
Асуулт 7
7/20
Зурагт үзүүлснээр байр эзлэхийг зөвшөөрөх үү?
Question Image
Хориглоно
Зөвшөөрнө
Зөв хариулт: Хориглоно Тайлбар: 7.1 тэмдэглэлийг МУ-ын ЗХД-ийн 1 дүгээр хавсралтын 25-д зааснаар давахыг хориглоно.Хариу: 2
Асуулт 8
8/20
Суурин газарт ослын зогсолтын тэмдгийг ямар зайд байрлуулах вэ?
Question Image
15 метрээс багагүй
20 метрээс багагүй
30 метрээс багагүй
Зөв хариулт: 15 метрээс багагүй Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 6.3-д зааснаар ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээс суурин газарт 15 метрээс багагүй зайд байрлуулна. Хариу: 1
Асуулт 9
9/20
Та өөдөөс ирж яваа ачааны автомашинд зам тавьж өгөх шаардлагатай юу?
Question Image
Тийм
Үгүй
Зөв хариулт: Үгүй Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 7.15-д зааснаар саадыг тойрон гарахдаа өөдөөс яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.Хариу: 2
Асуулт 10
10/20
Аль зурагт зорчих хэсгийн баруун гар талын эгнээнд яваа тээврийн хэрэгслийн жолооч давуу эрхтэй вэ?
Question Image
Зөвхөн Б
Зөвхөн А
А, Б
Зөв хариулт: А, Б Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 7.8-д зааснаар жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байраа эзэлнэ. Хариу: 3
Асуулт 11
11/20
Зурагт үзүүлсэн тэмдэглэлийг давж суудлын автомашиныг гүйцэж түрүүлэхийг зөвшөөрөх үү?
Question Image
Хориглоно
Өөдөөс тээврийн хэрэгсэл байхгүй үед зөвшөөрнө
Зөвшөөрнө
Зөв хариулт: Хориглоно Тайлбар: 7.3 тэмдэглэлийг МУ-ын ЗХД-ийн 1 дүгээр хавсралтын 25-д зааснаар давахыг хориглоно. Хариу- 3.
Асуулт 12
12/20
Гүйцэгдэж байгаа тээврийн хэрэгслийн жолооч ямар үүрэг хүлээх вэ?
Question Image
Хурдаа нэмэхгүй байх
Хурдаа хасаж зогсож өнгөрүүлнэ
Хурдаа нэмэх
Зөв хариулт: Хурдаа нэмэхгүй байх Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 10.5-д зааснаар гүйцэгдэж байгаа жолооч хурдаа нэмэх, гүйцэж түрүүлэхэд нь ямар нэг байдлаар саад хийхийг хориглоно. Хариу: 1
Асуулт 13
13/20
Зорчигч суулгахын тулд гүүрэн дээр түр зогсохыг зөвшөөрөх үү?
Question Image
Хориглоно
Зөвшөөрнө
Зөв хариулт: Хориглоно Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 11.5.д зааснаар гүүрэн дээр түр зогсохыг хориглоно. Хариу - 2
Асуулт 14
14/20
Та зүүн гар тийш эргэхдээ аль тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх вэ?
Question Image
Хоёуланд зам тавьж өгнө
Зөвхөн суудлын автомашинд
Хоёуланд зам тавьж өгөх шаардлагагүй
Зөвхөн автобусанд
Зөв хариулт: Хоёуланд зам тавьж өгнө Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 12.4-т зааснаар жолооч ногоон гэрлээр зүүн гар тийш эргэхдээ уулзварт ороод, өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Хариу - 3.
Асуулт 15
15/20
Та чигээрээ явах бол:
Question Image
Ачааны автомашинд зам тавьж өгнө
Уулзварыг түрүүлж нэвтэрнэ
Зөв хариулт: Ачааны автомашинд зам тавьж өгнө Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 12.8-д зааснаар адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Хариу - 2
Асуулт 16
16/20
Энэ тохиолдолд та хаана зогсож галт тэргийг өнгөрүүлэх үүрэгтэй вэ?
Question Image
“Зогсохгүй явах хориотой” тэмдгийн өмнө
Төмөр замын гарам хүртэл 10 метрээс багагүй зайд
“Төмөр замын гарам” тэмдгийн өмнө
Зөв хариулт: “Зогсохгүй явах хориотой” тэмдгийн өмнө Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 14.4-т зааснаар "Зогсохгүй явах хориотой" 3.5 тэмдгийн өмнө зогсож галт тэргийг өнгөрүүлнэ. Хариу - 1
Асуулт 17
17/20
Тууш замд ухрахыг зөвшөөрөх үү?
Question Image
Зөвшөөрнө
Зайлшгүй тохиолдолд зөвшөөрнө
Хориглоно
Зөв хариулт: Хориглоно Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 17.1.г-д зааснаар тууш замд ухрах үйлдэл хийхийг хориглоно. Хариу: 2
Асуулт 18
18/20
Аль зурагт суудлын автомашины жолооч ачаа тээвэрлэх журам зөрчсөн бэ?
Question Image
Зөвхөн А
Зөвхөн Б
А, Б
Зөв хариулт: А, Б Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 22.8-д зааснаар суудлын автомашинаар түүний овроос урт буюу өргөнөөрөө 0.5 метрээс илүү гарсан ачаа тээвэрлэхийг хориглоно. Иймд А, Б зурагт зөрчил гаргасан. Хариу - 3
Асуулт 19
19/20
Эгц уруу замд хөдөлгүүрээр тоормослохдоо аль араан дамжуулгыг сонгох вэ?
Question Image
Хүнд араан дамжуулга
Хөнгөн араан дамжуулга
Араан дамжуулга сонгох нь замын уруугаас үл хамаарна
Зөв хариулт: Хүнд араан дамжуулга Тайлбар: Эгц уруу замд хөдөлгүүрээр тоормослохдоо хүнд араан дамжуулгыг сонгоно. Хариу - 2
Асуулт 20
20/20
Зам тээврийн осолд өртөж бугуйн яс нь хугарсан хүнд эмнэлгийн анхны тусламжийг хэрхэн үзүүлэх вэ?
Question Image
Хугарсан хэсгийн гадна болон дотор талаас нь чиг тавьж, гарыг хөдөлгөөнгүй болгохын тулд сойх буюу биетэй нь бэхэлж бооно
Гурвалжин алчуураар гарыг сойно
Зөв хариулт: Хугарсан хэсгийн гадна болон дотор талаас нь чиг тавьж, гарыг хөдөлгөөнгүй болгохын тулд сойх буюу биетэй нь бэхэлж бооно Тайлбар: Зам тээврийн осолд өртөж бугуйн яс нь хугарсан хүнд эмнэлгийн анхны тусламжийг үзүүлэхдээ хугарсан хэсгийн гадна болон дотор талаас нь чиг тавьж, гарыг хөдөлгөөнгүй болгохын тулд сойх буюу биетэй нь бэхэлж бооно. Хариу - 2
Гүйцэтгэл
Зөв 0
Буруу 0
Үлдсэн 20
Явц 0%