Хэсэг 158450: Жолооны дүрм тэст 22
0/20
Асуулт 1
1/20
Аль нь механикжсан тээврийн хэрэгсэл вэ?
Зөв хариулт: Мотоцикл
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 1.4-т мопедоос бусад хөдөлгүүрээр тоноглогдсон бүх төрлийн тээврийн хэрэгслийг "Механикжсан тээврийн хэрэгсэл" гэж заасан тул мотоцикл механикжсан тээврийн хэрэгсэлд хамаарна. Хариу:1
Асуулт 2
2/20
Жолооч замын хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй саад тохиолдвол:
Зөв хариулт: Саадыг арилгах арга хэмжээ авна
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 2.3.ж-д зааснаар жолооч замын хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй элдэв саад гарсан тохиолдолд түүнийг арилгах арга хэмжээ авна. Хариу:2
Асуулт 3
3/20
Аль тэмдгийн үйлчлэх хүрээ уулзвар хүртэл хүчинтэй вэ?
Зөв хариулт: Бүгд
Тайлбар: "Гүйцэж түрүүлэх хориотой" 2.20, "Хурдны дээд хязгаарлал" 2.24, "Түр зогсох хориотой" 2.27 "Удаан зогсох хориотой" 2.28 тэмдгүүдийн үйлчлэх хүрээ нь МУ-ын ЗХД-ийн 1 дүгээр хавсралтын 10-д зааснаар байрласан газраасаа эхний уулзвар хүртэл, уулзваргүй замд суурин газраас гарах хүртэл хүчинтэй. Хариу: 5
Асуулт 4
4/20
Уулзвар дээр буцаж эргэхийг зөвшөөрөх үү?
Зөв хариулт: Хориглоно
Тайлбар: "Чигээрээ явна" 4.1 .а тэмдэг нь МУ-ын ЗХД-ийн 1 дүгээр хавсралтын 15-д зааснаар уулзварын өмнө байрласан бол зөвхөн тэр хэсэгтээ хамаарна. Иймд уулзвараар зөвхөн чигээрээ явна. Хариу - 2
Асуулт 5
5/20
Тэмдэг бүхий зогсоолд аль тээврийн хэрэгсэл зогсохыг зөвшөөрөх вэ?
Зөв хариулт: Суудлын автомашин, мотоцикл
Тайлбар: "Тээврийн хэрэгслийн зогсоолд тавих хэлбэр" 6.6.б тэмдэг нь "Зогсоол" 5.15 тэмдэг бүхий зогсоолд зөвхөн суудлын автомашин, мотоциклыг тэмдэгт дүрсэлсэн хэлбэрээр зогсоохыг заана. Иймд суудлын автомашин, мотоциклыг тэмдэгт заасан хэлбэрээр зогсоохыг заана. Хариу - 2
Асуулт 6
6/20
Аль тэмдэг явган хүний замыг заах вэ?
Зөв хариулт: Зөвхөн Б
Тайлбар: "Явган хүний зам" 4.6 тэмдэг нь зөвхөн явган зорчигчийн хөдөлгөөнийг зөвшөөрнө. Хариу - 1
Асуулт 7
7/20
Зорчих хэсэг дээрх бичлэг нь:
Зөв хариулт: Замын дугаар тэмдэглэнэ
Тайлбар: 7.22 тэмдэглэл нь зам /чиглэлийн/-ын дугаарыг тэмдэглэнэ.Хариу: 3
Асуулт 8
8/20
Анивчсан шар гэрэл дохио ямар утгатай вэ?
Зөв хариулт: Хөдөлгөөнийг зөвшөөрөх бөгөөд уулзвар буюу явган хүний гарц зохицуулгагүй болсныг мэдээлж болгоомжтой явахыг анхааруулна
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 5.6.в-д зааснаар анивчсан шар гэрэл дохио нь хөдөлгөөнийг зөвшөөрөх бөгөөд тухайн уулзвар буюу явган хүний гарц зохицуулгагүй болсныг мэдээлж болгоомжтой явахыг анхааруулна. Хариу: 2
Асуулт 9
9/20
Зурагт үзүүлснээр гарцан дээр ухрахыг зөвшөөрөх үү?
Зөв хариулт: Хориглоно
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 7.18-д зааснаар гарц дээр ухрах үйлдэл хийхийг хориглоно.Хариу:2
Асуулт 10
10/20
Энэ тохиолдолд баруун гар талын эгнээнд шилжихдээ анхааруулах дохио өгөх шаардлагатай юу?
Зөв хариулт: Шаардлагатай
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 7.1-д зааснаар жолооч чиг өөрчлөхийн өмнө тэр чигт явахаа анхааруулсан дохиог эргэх чиг заадаг гэрлээр, хэрэв тэр нь ажиллахгүй буюу байхгүй бол гараар өгнө. Хариу: 1
Асуулт 11
11/20
Суурин газрын гаднах замд гүйцэж түрүүлсний дараа аль эгнээнд байрлан явахыг зөвшөөрөх вэ?
Зөв хариулт: Зөвхөн баруун гар талын эгнээгээр
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 8.5-д зааснаар суурин газрын гаднах зам буюу 5.1, 5.5 тэмдэг тавигдсан замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын эгнээ чөлөөтэй байхад /зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд/ түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно. Иймд та ачааны автомашиныг гүйцэж түрүүлснийхээ дараа баруун гар талын эгнээгээр байрлан явна. Хариу - 1
Асуулт 12
12/20
Зохицуулдаг уулзвар дээр гүйцэж түрүүлэхийг зөвшөөрөх үү?
Зөв хариулт: Эсрэг урсгал сөрөхөөргүй бол зөвшөөрнө
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 10.6.а-д зааснаар зохицуулдаг уулзвар дээр эсрэг урсгалыг сөрөхөөр бол гүйцэж түрүүлэхийг хориглоно. Хариу: 3
Асуулт 13
13/20
Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч:
Зөв хариулт: Тээврийн хэрэгслээ замын тухайн хэсгээс аль болох нэн даруй зайлуулах арга хэмжээ авна
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 11.7-д хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тээврийн хэрэгслээ замын тухайн хэсгээс аль болох нэн даруй зайлуулах арга хэмжээ авбал зохино гэж заасан. Хариу - 1
Асуулт 14
14/20
Уулзвараар зүүн гар тийш эргэхдээ явган зорчигчдод зам тавьж өгөх үүрэгтэй юу?
Зөв хариулт: Тийм
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 12.1-д зааснаар жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэх үед явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваа явган зорчигчид зам тавьж өгнө. Хариу - 1.
Асуулт 15
15/20
Та зүүн гар тийш эргэхдээ суудлын автомашинд зам тавьж өгөх үүрэгтэй юу?
Зөв хариулт: Тийм
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 12.8-д зааснаар адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Хариу - 1
Асуулт 16
16/20
Энэ тохиолдолд жолооч ямар үүрэгтэй вэ?
Зөв хариулт: Явган зорчигч давуу эрхтэй тул зам тавьж өгнө
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 13.1-д зааснаар явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө. Хариу - 1
Асуулт 17
17/20
Жолооч өдрийн цагт гэрэл шилжүүлэх дохиог хэрхэн өгөх вэ?
Зөв хариулт: Хол буюу ойрын гэрлийг асааж унтраах байдлаар
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 15.7-д зааснаар гэрэл шилжүүлэх дохиог өдрийн цагт асааж, унтраах байдлаар үйлдэнэ. Хариу - 2
Асуулт 18
18/20
Ачааны мотоциклын тэвшинд хүн тээвэрлэхийг зөвшөөрөх үү?
Зөв хариулт: Хориглоно
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 21.8.г-д зааснаар ачааны мотоциклын тэвшинд хүн тээвэрлэхийг хориглоно. Хариу - 1
Асуулт 19
19/20
Тасралтгүй олон цагаар автомашин жолоодож ядрахад ямар шинж тэмдэг илрэх вэ?
Зөв хариулт: Бие нозоорч, нойр хүрч, анхаарал суларна
Тайлбар: Тасралтгүй олон цаг тээврийн хэрэгсэл жолоодоход бие нозоорч, нойр хүрч, анхаарал сулран хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө. Хариу - 2
Асуулт 20
20/20
Жолооч аль тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээх вэ?
Зөв хариулт: Зам тээврийн осол гаргасны дараа хохирсон хүнд яаралтай тусламж үзүүлээгүй
Тайлбар: Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээнэ. Хариу - 3