Нэвтрэх

Хэсэг 158451: Жолооны дүрм тэст 23

0/20
Асуулт 1
1/20
Ойролцоох зогсоолоос гарахад зориулагдсан зорчих хэсэг замтай огтлолцсон бэлчирийг уулзварт тооцох уу?
Question Image
Тооцохгүй
Тооцно
Зөв хариулт: Тооцохгүй Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 1.4-т ойролцоох зогсоол, шатахуун түгээгүүр, үйлдвэр, албан байгууллага, хашаа, хороолол зэрэг рүү орох, тэдгээрээс гарахад зориулагдсан зорчих хэсэг замтай огтлолцсон бэлчирийг "Гарц" гэж заасан тул уулзварт тооцохгүй. Хариу:2
Асуулт 2
2/20
Жолоодлогын дадлага хийж яваа үед хамгаалах бүсийг хэн хэрэглэх үүрэгтэй вэ?
Question Image
Дадлага хийж буй сонсогч
Хоёул
Жолоодлогын дадлага хийлгэж яваа багш
Зөв хариулт: Дадлага хийж буй сонсогч Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 2.3.б-д зааснаар жолоодлогын дадлага хийлгэж яваа багш хамгаалах бүс хэрэглэхгүй. Хариу:1
Асуулт 3
3/20
Тэмдэг ямар утгатай вэ?
Question Image
Мопедийн хөдөлгөөнийг хориглоно
Дээрх бүгд
Мотоциклийн хөдөлгөөнийг хориглоно
Зөв хариулт: Мотоциклийн хөдөлгөөнийг хориглоно Тайлбар: "Мотоциклийн хөдөлгөөн хориотой" 2.5 тэмдэг нь мотоциклийн хөдөлгөөнийг хориглоно. Хариу- 1
Асуулт 4
4/20
Аль тэмдэг зүүн гар тийш эргэхийг зөвшөөрөх вэ?
Question Image
Зөвхөн А, Б
Зөвхөн Б
Зөвхөн Б, В
Зөв хариулт: Зөвхөн Б, В Тайлбар: "Мухар зам" 5.19.в тэмдэг нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нь цаашаа нэвт үргэлжлэх боломжгүй замын хэсгийг мэдээлнэ. "Баруунаас зүүн гар тийш нэг чигийн хөдөлгөөнтэй" 5.9;б тэмдэг нь хөндлөн нийлсэн зам буюу зорчих хэсэг зүүн гар тийш нэг чигийн хөдөлгөөнтэй болохыг мэдээлнэ. Иймд Б, В "тэмдгүүд зүүн гар тийш эргэхийг хориглохгүй. Хариу- 3
Асуулт 5
5/20
Зурагт үзүүлснээр замын энэ хэсэгт удаан зогсохыг зөвшөөрөх үү?
Question Image
Хориглоно
Зөвшөөрнө
Тэмдгээс цааш 50 метрээс хол зайд зогсох бол зөвшөөрнө
Зөв хариулт: Тэмдгээс цааш 50 метрээс хол зайд зогсох бол зөвшөөрнө Тайлбар: "Үйлчлэх хүрээ" 6.2.б тэмдэг нь "Удаан зогсох хориотой" 2.28 тэмдгийн үйлчлэх хүрээг заана. Иймд тэмдгээс цааш 50 метрээс хол зайд зогсох бол зөвшөөрнө. Хариу: 2
Асуулт 6
6/20
Аль тэмдэг гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор зогсох газрыг мэдээлэх вэ?
Question Image
Зөвхөн А, Б
Бүгд
Зөвхөн Б, В
Зөвхөн В
Зөв хариулт: Зөвхөн В Тайлбар: "Зогс-шугам" 5.29 тэмдэг нь гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор тээврийн хэрэгслийн зогсох газрыг мэдээлнэ. Хариу: 3
Асуулт 7
7/20
Эсрэг урсгалыг тусгаарласан үргэлжилсэн шугаман тэмдэглэлийг давж гүйцэж түрүүлэхийг зөвшөөрөх үү?
Question Image
Ачааны автомашины хурд цагт 30 км-ээс бага яваа бол зөвшөөрнө
Зөвшөөрнө
Хориглоно
Зөв хариулт: Хориглоно Тайлбар: 7.1 тэмдэглэлийг МУ-ын ЗХД-ийн 1 дүгээр хавсралтын 25-д зааснаар давахыг хориглоно.Хариу: 3
Асуулт 8
8/20
Аль тохиолдолд тэмдгийн үйлчлэх хүрээнд дуут дохио өгөхийг зөвшөөрөх вэ?
Question Image
Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд
Зөвхөн гүйцэж түрүүлэхийн тулд
Дээрх бүгд
Зөв хариулт: Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд Тайлбар: "Дуут дохио хориотой" 2.26 тэмдгийн үйлчлэх хүрээнд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхээс бусад тохиолдолд дуут дохио өгөхийг хориглоно.Хариу:2
Асуулт 9
9/20
Та замын энэ хэсэгт:
Question Image
Саадыг тойрч яваа суудлын автомашинаас түрүүлж нэвтэрнэ
Саадыг тойрч яваа суудлын автомашинд зам тавьж өгнө
Зөв хариулт: Саадыг тойрч яваа суудлын автомашинд зам тавьж өгнө Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 7.15-д зааснаар өгсүүр замын нарийссан хэсэгт тээврийн хэрэгслүүд зөрж өнгөрөх боломжгүй бол өгсөж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.Хариу:1
Асуулт 10
10/20
Аль сумны дагуу буцаж эргэхийг зөвшөөрөх вэ?
Question Image
Зөвхөн А
Зөвхөн А, В
Дээрх бүгд
Зөв хариулт: Зөвхөн А, В Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 7.16.а-д зааснаар явган хүний гарц дээр буцаж эргэхийг хориглоно. Хариу: 2
Асуулт 11
11/20
Зурагт үзүүлснээр аль сумны дагуу буцаж эргэхийг зөвшөөрөх вэ?
Question Image
Хоёуланд нь
Зөвхөн Б
Зөвхөн А
Зөв хариулт: Зөвхөн Б Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 8.3-д зааснаар хөдөлгөөний эгнээ нь тэмдэглэлээр тодорхойлогдсон гурван эгнээгээр зорчдог замын дунд эгнээ сөрөг хөдөлгөөнтэй бол уг эгнээнд зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд орохыг зөвшөөрдөг. Иймд Б сумны дагуу буцаж эргэхийг зөвшөөрнө. Хариу - 2
Асуулт 12
12/20
Гүйцэж түрүүлэхийг зөвшөөрөх үү?
Question Image
Хориглоно
Зөвшөөрнө
Зөв хариулт: Хориглоно Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 10.6.г-д зааснаар төмөр замын гарам дээр буюу түүнд хүртэл 100 метрээс ойр зайд гүйцэж түрүүлэхийг хориглоно. Хариу: 2
Асуулт 13
13/20
Аль тээврийн хэрэгслийн жолооч зөрчил гаргаж зогссон бэ?
Question Image
Дээрх бүгд
Зөвхөн Б, В
Зөвхөн Б
Зөв хариулт: Зөвхөн Б, В Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 11.1-д жолооч тэврийн хэрэгслийг хашлагагүй замд зорчих хэсгийг чөлөөлж зогсооно гэж заасан тул Б, В автомашинууд зөрчил гаргасан байна. Хариу: 2
Асуулт 14
14/20
Та баруун гар тийш эргэхдээ автобусанд зам тавьж өгөх шаардлагатай юу?
Question Image
Тийм
Үгүй
Зөв хариулт: Тийм Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 12.5-д зааснаар улаан буюу шар гэрэлтэй хамт ассан нэмэгдэл дохиогоор явж буй жолооч бусад чиглэлээс яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Иймд та зам тавьж өгөх шаардлагатай. Хариу - 1.
Асуулт 15
15/20
Та чигээрээ явахдаа:
Question Image
Суудлын автомашинд зам тавьж өгнө
Мотоциклд зам тавьж өгнө
Уулзварыг түрүүлж нэвтэрнэ
Зөв хариулт: Мотоциклд зам тавьж өгнө Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 12.8-д зааснаар адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Иймд та мотоциклд зам тавьж өгнө. Хариу - 3.
Асуулт 16
16/20
Та энэ тохиолдолд төмөр замын гарам руу орохыг зөвшөөрөх үү?
Question Image
Ойртон ирж яваа галт тэрэг байхгүй бол зөвшөөрнө
Хориглоно
Зөвшөөрнө
Зөв хариулт: Хориглоно Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 14.5.г-д зааснаар жолооч төмөр замын гарам дээр тээврийн хэрэгслээ зогсоож болзошгүй саад тохиолдсон үед гарам руу орохыг хориглоно. Хариу: 3
Асуулт 17
17/20
Техникийн эвдрэлээс шалтгаалан цагт 40 км-ээс их хурдтай явах боломжгүй тээврийн хэрэгсэл тууш замд явахыг зөвшөөрөх үү?
Question Image
Хориглоно
Зөвшөөрнө
Зөв хариулт: Зөвшөөрнө Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 17.1.а-д зааснаар тууш замд техникийн дээд хурд нь цагт 40 км-ээс ихгүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно. Иймд техникийн эвдрэлээс шалтгаалан цагт 40 км-ээс ихгүй хурдтай явах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглохгүй. Хариу: 1
Асуулт 18
18/20
Аль тохиолдолд ачаа тээвэрлэхийг хориглох вэ?
Question Image
Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл, гэрэл ойлгуур улсын дугаар, таних тэмдгийг халхлах бол
Тээврийн хэрэгслийн овроос уртаашаа илүү гарсан бол
Дээрх бүгд
Зөв хариулт: Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл, гэрэл ойлгуур улсын дугаар, таних тэмдгийг халхлах бол Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 22.2.г-д зааснаар тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл, гэрэл ойлгуур, эргэх чиг заадаг гэрэл буюу гараар өгөх дохио, улсын дугаар, таних тэмдгийг халхлахгүй байхаар ачааг тээвэрлэнэ. Хариу - 2
Асуулт 19
19/20
Автомашины төвөөс зугтах хүч аль тохиолдолд их байх вэ?
Question Image
Эргэлтийн радиус бага үед
Дээрх бүгд
Хурд бага үед
Зөв хариулт: Эргэлтийн радиус бага үед Тайлбар: Автомашины төвөөс зугтах хүч нь эргэлтийн радиусаас урвуу хурднаас шууд хамааралтай байна. Хариу - 1
Асуулт 20
20/20
Амнаас аманд хиймэл амьсгал хийхдээ гэмтсэн хүнийг ямар байрлалд байлгах вэ?
Question Image
Нуруугаар нь хэвтүүлж, толгойн хэсэгт дэр ивж өгнө
Нуруугаар нь хэвтүүлж, хүзүүн дор нь дэр ивээд толгойг арагш гэдийлгэнэ
Хажуу талаар нь харуулж хэвтүүлнэ
Зөв хариулт: Нуруугаар нь хэвтүүлж, хүзүүн дор нь дэр ивээд толгойг арагш гэдийлгэнэ Тайлбар: Хиймэл амьсгалыг амжилттай хийх гол нөхцөл нь осолдсон хүний амьсгалын зам чөлөөтэй байх нөхцөл юм. Иймд хүзүүн дор дэр ивж толгойг арагш гэдийлгэсэн байх шаардлагатай. Хариу - 1
Гүйцэтгэл
Зөв 0
Буруу 0
Үлдсэн 20
Явц 0%