Нэвтрэх

Хэсэг 158452: Жолооны дүрм тэст 24

0/20
Асуулт 1
1/20
Аль нь “Давуу эрх” вэ?
Question Image
Бусад замын хөдөлгөөнд оролцогчоос хөдөлгөөнөө урьтан хийх эрх
Дуут дохио өгөх
Анхааруулах дохио өгөх
Дээрх бүгд
Зөв хариулт: Бусад замын хөдөлгөөнд оролцогчоос хөдөлгөөнөө урьтан хийх эрх Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 1.4-т бусад замын хөдөлгөөнд оролцогчоос хөдөлгөөнөө урьтан хийх эрхийг "Давуу эрх" гэж заасан.Хариу: 3
Асуулт 2
2/20
Аль тээврийн хэрэгслийн жолооч хамгаалах бүс хэрэглэх вэ?
Question Image
Зөвхөн ачааны автомашин
Хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин
Зөвхөн суудлын автомашин
Зөв хариулт: Хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 2.3.б-д зааснаар хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүрэгтэй.Хариу: 3
Асуулт 3
3/20
Аль чигт явахыг зөвшөөрөх вэ?
Question Image
Чигээрээ буюу буцаж эргэнэ
Зөвхөн чигээрээ
Бүх чигт
Зөв хариулт: Чигээрээ буюу буцаж эргэнэ Тайлбар: "Зүүн гар тийш эргэх хориотой" 2.18.6 тэмдэг нь зөвхөн сум заасан чигт хориглоно. Иймд чигээрээ болон буцаж эргэхийг зөвшөөрнө. Хариу - 2
Асуулт 4
4/20
Замын энэ хэсэгт сумны дагуу буцаж эргэхийг зөвшөөрөх үү?
Question Image
Хориглоно
Зөвшөөрнө
Зөв хариулт: Хориглоно Тайлбар: "Тойрох хөдөлгөөн" 4.3 тэмдэгт заасан сумны дагуу хөдөлгөөнийг зөвшөөрнө. Иймд сумны дагуу буцаж эргэхийг хориглоно. Хариу - 2
Асуулт 5
5/20
Tэмдэг юуг мэдээлэх вэ?
Question Image
Мухар замыг
Зогсоолын талбайг
Нэг чигийн хөдөлгөөний төгсгөлийг
Зөв хариулт: Мухар замыг Тайлбар: "Мухар зам" 5.19.а тэмдэг нь мухар замыг мэдээлнэ. Хариу - 2
Асуулт 6
6/20
Аль тэмдэг хөдөлгөөн нь нэг чигт зохион байгуулагдсан зорчих хэсгийг мэдээлэх вэ?
Question Image
Зөвхөн А
Зөвхөн В
Зөвхөн Б
Зөв хариулт: Зөвхөн А Тайлбар: "Нэг чигийн хөдөлгөөн" 5.7 тэмдэг нь хөдөлгөөн нэг чигт зохион байгуулагдсан зам буюу зорчих хэсгийг мэдээлнэ. Хариу.-3
Асуулт 7
7/20
Энэ тэмдэглэл ямар утгатай вэ?
Question Image
Хөдөлгөөний нэг чигийн урсгал салж байгаа хэсгийг тусгаарласан зайг тэмдэглэнэ
Хөдөлгөөний нэг чигийн урсгал нийлж байгаа хэсгийг тусгаарласан зайг тэмдэглэнэ
Зөв хариулт: Хөдөлгөөний нэг чигийн урсгал нийлж байгаа хэсгийг тусгаарласан зайг тэмдэглэнэ Тайлбар: 7.16.в тэмдэглэл нь нэг чигийн урсгал нийлж байгаа хэсгийг тусгаарласан зайг тэмдэглэнэ.Хариу: 1
Асуулт 8
8/20
Хориглосон гэрэл дохио асаж байвал хаана зогсох вэ?
Question Image
“Зогс-шугам” тэмдэглэлийн өмнө
Гэрлэн дохионы өмнө
Явган хүний гарцын өмнө
Зөв хариулт: “Зогс-шугам” тэмдэглэлийн өмнө Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 5.1-д зааснаар хориглосон дохиогоор жолооч "Зогс-шугам" 7.11 тэмдэглэлийн өмнө зогсоно. Хариу: 2
Асуулт 9
9/20
Аль эгнээнээс зүүн гар тийш эргэхийг зөвшөөрөх вэ?
Question Image
Зөвхөн А
Зөвхөн Б
А, Б
Зөв хариулт: Зөвхөн Б Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 8.3-д зааснаар хөдөлгөөний эгнээ нь тэмдэглэлээр тодорхойлогдсон гурван эгнээгээр зорчдог замын дунд эгнээ сөрөг хөдөлгөөнтэй бол уг эгнээнд зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд орохыг зөвшөөрнө. Иймд та Б эгнээнээс зүүн гар тийш эргэнэ.Хариу: 2
Асуулт 10
10/20
Суудлын автомашины жолооч хурд авах эгнээнээс замд нийлэхдээ:
Question Image
Ачааны автомашины баруун гар талд байрлан явж байгаа тул давуу эрхтэй
Ачааны автомашинд зам тавьж өгнө
Зөв хариулт: Ачааны автомашинд зам тавьж өгнө Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 7.14-т зааснаар хурд авах эгнээгээр явж замд нийлэхдээ тухайн замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.Хариу: 1
Асуулт 11
11/20
Жолооч аль тохиолдолд хөдөлгөөний эрчим ихтэй замд эгнээ байр өөрчлөхийг зөвшөөрөх вэ?
Question Image
Саадыг тойрон гарахын тулд
Гүйцэж түрүүлэхийн тулд
Зөв хариулт: Саадыг тойрон гарахын тулд Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 8.6-д зааснаар хөдөлгөөний эрчим ихтэй замд эргэх үйлдэл хийх, саадыг тойрон гарах, зогсохоос бусад тохиолдолд эгнээ байр өөрчлөхийг хориглоно. Хариу - 2.
Асуулт 12
12/20
Энэ тохиолдолд гүйцэж түрүүлэхийг зөвшөөрөх үү?
Question Image
Уулзварт хүрэхээс өмнө гүйцэж түрүүлэх үйлдлийг дуусгах бол зөвшөөрнө
Зөвшөөрнө
Хориглоно
Зөв хариулт: Уулзварт хүрэхээс өмнө гүйцэж түрүүлэх үйлдлийг дуусгах бол зөвшөөрнө Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 10.6.б-д зааснаар зохицуулдаггүй уулзвар дээр гүйцэж түрүүлэхийг хориглоно. Иймд та уулзвар хүрэхээс өмнө гүйцэж түрүүлэх үйлдлийг дуусгах бол зөвшөөрнө. Хариу: 2
Асуулт 13
13/20
Замын аль хэсэгт түр зогсохыг зөвшөөрөх вэ?
Question Image
Зөвхөн Б
А, В
Хориглоно
Зөвхөн В
Зөв хариулт: Зөвхөн Б Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 11.1-д зааснаар жолооч тээврийн хэрэгслийг замын баруун гар талд зорчих хэсгийн хашлаганд шахаж зогсооно. Мөн энэ байдлаар нэг чигийн хөдөлгөөнтэй замын зүүн гар талд түр зогсохыг зөвшөөрнө. МУ-ы ЗХД-ийн 11.5.б-д зааснаар явган хүний гарц дээр буюу түүний өмнө 5 метрээс ойр зайд түр зогсохыг хориглоно. Дээрх заалтуудын дагуу замын Б хэсэгт түр зогсохыг зөвшөөрнө.Хариу: 1
Асуулт 14
14/20
Та зүүн гар тийш эргэхдээ хэнд зам тавьж өгөх вэ?
Question Image
Зөвхөн өөдөөс яваа суудлын автомашинд
Хоёуланд нь
Зөвхөн явган зорчигчдод
Зөв хариулт: Хоёуланд нь Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 12.1-д зааснаар жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэх үед явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваа явган зорчигчид зам тавьж өгнө. МУ-ын ЗХД-ийн 12.4-т зааснаар жолооч ногоон гэрлээр зүүн гар тийш эргэхдээ уулзварт ороод, өөдөөс чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Иймд та явган зорчигч болон суудлын автомашинд зам тавьж өгнө. Хариу - 3.
Асуулт 15
15/20
Та уулзвараар чигээрээ явах бол ачааны автомашинд зам тавьж өгөх шаардлагатай юу?
Question Image
Үгүй
Тийм
Зөв хариулт: Тийм Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 12.8-д зааснаар адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Хариу - 1.
Асуулт 16
16/20
Та зүүн гар тийш эргэхдээ аль тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх вэ?
Question Image
Зөвхөн автобусанд
Хоёуланд нь
Зам тавьж өгөх шаардлагагүй
Суудлын автомашинд
Зөв хариулт: Зам тавьж өгөх шаардлагагүй Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 12.9-д зааснаар гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. МУ-ын ЗХД-ийн 12.11-д зааснаар уулзвар дээр гол зам чигээ өөрчилж байвал тэр замаар яваа жолооч нар өөр хоорондоо адил замын уулзвар нэвтрэх журам баримтлана. Иймд та автобус болон суудлын автомашинд зам тавьж өгөх шаардлагагүй. Хариу - 4.
Асуулт 17
17/20
Жолооч харанхуй үед гэрэл шилжүүлэх дохиог хэрхэн өгөх вэ?
Question Image
Хол буюу ойрын гэрлийг асааж унтраах байдлаар
Хол, ойрын гэрлийг ээлжлэн шилжүүлэх байдлаар
Зөв хариулт: Хол, ойрын гэрлийг ээлжлэн шилжүүлэх байдлаар Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 15.7-д зааснаар гэрэл шилжүүлэх дохиог өгөхдөө харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед хол ойрын гэрлийг ээлжлэн шилжүүлэх байдлаар үйлдэнэ. Хариу - 1
Асуулт 18
18/20
Чирэгдэж яваа механикжсан тээврийн хэрэгслийн бодит жин нь чирч яваа тээврийн хэрэгслийнхээс илүү бол чирэхийг зөвшөөрөх үү?
Question Image
Хориглоно
Зөвшөөрнө
Зөв хариулт: Хориглоно Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 20.6.д-д зааснаар чирэгдэж яваа тээврийн хэрэгслийн бодит жин нь чирч яваа тээврийн хэрэгслийнхээс илүү бол механикжсан тээврийн хэрэгслийг чирэхийг хориглоно. Хариу: 2
Асуулт 19
19/20
Харанхуй цасан шуургатай үед замын үзэгдэлтийг сайжруулахын тулд гадна талын ямар гэрэлтүүлэх хэрэгслийг асааж явах вэ?
Question Image
Зөвхөн манангийн гэрлийг холын гэрэлтэй хамт
Зөвхөн манангийн гэрлийг ойрын гэрэлтэй хамт
Манангийн гэрлийг хол, ойрын гэрэлтэй хамт
Зөв хариулт: Зөвхөн манангийн гэрлийг ойрын гэрэлтэй хамт Тайлбар: Харанхуй, цасан шуургатай үед манангийн гэрлийг ойрын гэрлийн хамт хэрэглэх нь үзэгдэлтийг сайжруулна. Хариу: 2
Асуулт 20
20/20
Жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан бол ямар хариуцлага хүлээх вэ?
Question Image
Захиргааны хариуцлага
Эрүүгийн хариуцлага
Зөв хариулт: Эрүүгийн хариуцлага Тайлбар: Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлд заасны дагуу шийтгэл ногдуулна. Хариу - 2
Гүйцэтгэл
Зөв 0
Буруу 0
Үлдсэн 20
Явц 0%