Хэсэг 158453: Жолооны дүрм тэст 25
0/20
Асуулт 1
1/20
Аль нь “Тусгаарлах зурвас” вэ?
Зөв хариулт: Зэргэлдээ зорчих хэсгүүдийг зааглахад зориулагдаж хийгдсэн замын хэсэг
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 1.4-т зааснаар зэргэлдээ зорчих хэсгүүдийг зааглахад зориулагдаж хийгдсэн замын хэсгийг "Тусгаарлах зурвас" -д хамааруулна.Хариу: 1
Асуулт 2
2/20
Та уулзвараар чигээрээ явахдаа:
Зөв хариулт: Тусгай дуут болон гэрэл дохио ажиллуулсан автомашинд зам тавьж өгнө
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 2.3.к-д зааснаар тусгай дуут болон гэрэл дохио ажиллуулсан (шар өнгийн дохио ажиллуулж яваагаас бусад) автомашин, мотоцикл буюу тэдгээрээр хамгаалуулж яваа тээврийн хэрэгсэл ойртон ирж яваа үед тухайн зорчих хэсэг (уулзвар, гарц) дээр зай тавьж зогсож өнгөрүүлэх үүрэг хүлээнэ.Хариу:2
Асуулт 3
3/20
Тэмдгийн үйлчлэх хүрээнд гүйцэж түрүүлэх үйлдэл хийхийг зөвшөөрөх үү?
Зөв хариулт: Ачааны автомашин цагт 30 км-ээс бага хурдтай яваа бол зөвшөөрнө
Тайлбар: "Гүйцэж түрүүлэх хориотой" 2.20 тэмдэг нь цагт 30 км-ээс бага хурдтай яваагаас бусад тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхийг хориглодог тул ачааны автомашин 30 км/цагаас бага хурдтай яваа бол гүйцэж түрүүлэхийг зөвшөөрнө. Хариу - 2
Асуулт 4
4/20
Аль сумны дагуу хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвшөөрөх вэ?
Зөв хариулт: Зөвхөн А
Тайлбар: "Баруун гар тийш явна" 4.1.б тэмдэг нь МУ-ын ЗХД-ийн 1 дүгээр хавсралтын 15-д зааснаар зөвхөн сум заасан чигт явахыг зөвшөөрөх бөгөөд уулзварын шууд өмнө байрласан бол зөвхөн тэр хэсэгтээ хамаарна. Хариу: 1
Асуулт 5
5/20
Аль тэмдгийн үйлчлэх хүрээнд суурин газрын доторхи хөдөлгөөний журмыг баримтлах шаардлагагүй вэ?
Зөв хариулт: Зөвхөн Б
Тайлбар: "Суурин газрын эхлэл" 5.5 тэмдэг нь суурин газрын доторхи хөдөлгөөний журмыг тухайн замд баримтлах шаардлагагүй суурин газрын эхлэл болон нэрийг мэдээлнэ. Иймд Б тэмдгийн хүчинтэй хүрээнд суурин газрын доторхи хөдөлгөөний журмыг баримтлах шаардлагагүй. Хариу - 2
Асуулт 6
6/20
Тэмдэг юуг анхааруулах вэ?
Зөв хариулт: Зам засварын ажил 300 метрийн цаанаас эхлэхийг
Тайлбар: "Объект хүртэлх зай" 6.1.а тэмдэгтэй хамт тавигдсан "Засварын ажил" 1.20 тэмдгийн үйлчлэх хүрээ нь 300 метрийн цаанаас эхэлнэ. Хариу - 2
Асуулт 7
7/20
Замын хашилтын хажуу гадаргуу дахь босоо тэмдэглэл ямар утга илэрхийлэх вэ?
Зөв хариулт: Замын аюултай хэсгээс бусад хэсэг дэх хашилтын хажуу гадаргууг тэмдэглэнэ
Тайлбар: 8.6 тэмдэглэл нь замын бусад хэсэг дэх хашилтын хажуу гадаргууг тэмдэглэнэ.Хариу: 2
Асуулт 8
8/20
Зохицуулагчийн дохио нь гэрэл дохионы утгатай зөрж байвал:
Зөв хариулт: Зохицуулагчийн дохиог баримтална
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 5.3-т зааснаар зохицуулагчийн дохиогоор хөдөлгөөн зохицуулж байгаа уулзварт гэрэл дохионы утгыг мөрдөхгүй гэж заасан.Хариу: 1
Асуулт 9
9/20
Аль сумны дагуу зүүн гар тийш эргэхийг зөвшөөрөх вэ?
Зөв хариулт: Зөвхөн Б
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 7.11-д жолооч уулзвар, гарцаас гарахдаа эсрэг урсгалыг сөрөхгүйгээр үйлдлийг гүйцэтгэнэ гэж заасны дагуу Б сумны дагуу зүүн гар тийш эргэхийг зөвшөөрнө.Хариу:2
Асуулт 10
10/20
Аль тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгөх үүрэгтэй вэ?
Зөв хариулт: Хөдөлгөөн эхлэх гэж байгаа нь
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 7.6-д зааснаар жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана. Иймд хөдөлгөөн эхлэх гэж байгаа жолооч зам тавьж өгөх үүрэгтэй. Хариу: 1
Асуулт 11
11/20
Механикжсан тээврийн хэрэгсэл чирч явахдаа ямар тохиолдолд зорчих хэсгийн хамгийн баруун гар талын эгнээнээс бусад эгнээ рүү орохыг зөвшөөрөх вэ?
Зөв хариулт: Дээрх бүгд
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 8.8-д зааснаар цагт 40 км-ээс илүүгүй хурдтай явах тээврийн хэрэгсэл гүйцэж түрүүлэх, тойрон гарах, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд зорчих хэсгийн хамгийн баруун гар талын эгнээгээр явна. Хариу - 3.
Асуулт 12
12/20
Зохицуулдаггүй уулзвар дээр гүйцэж түрүүлэхийг зөвшөөрөх үү?
Зөв хариулт: Хориглоно
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 10.6.б-д зааснаар зохицуулдаггүй уулзвар дээр гүйцэж түрүүлэхийг хориглоно. Хариу: 2
Асуулт 13
13/20
Суудлын автомашины жолооч зорчигч суулгахын тулд зөв зогссон уу?
Зөв хариулт: Үгүй
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 11.1 -д зааснаар жолооч тээврийн хэрэгслийг замын баруун гар талд зорчих хэсгийн хашлаганд шахаж зогсооно. Иймд зорчигч суулгахын тулд зогсох үйлдлийг буруу гүйцэтгэсэн. Хариу - 2
Асуулт 14
14/20
Та чигээрээ явахдаа суудлын автомашины жолоочид зам тавьж өгөх үүрэгтэй юу?
Зөв хариулт: Үгүй
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 12.8-д зааснаар адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Иймд та суудлын автомашинд зам тавьж өгөх шаардлагагүй. Хариу - 2.
Асуулт 15
15/20
Та ачааны автомашинд зам тавьж өгөх шаардлагатай юу?
Зөв хариулт: Тийм
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 12.8-д зааснаар адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Хариу - 1
Асуулт 16
16/20
Та зүүн гар тийш эргэхдээ аль тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх вэ?
Зөв хариулт: Зам тавьж өгөх шаардлагагүй
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 12.9-д зааснаар гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. МУ-ын ЗХД-ийн 12.11-д зааснаар уулзвар дээр гол зам чигээ өөрчилж байвал тэр замаар яваа жолооч нар өөр хоорондоо адил замын уулзвар нэвтрэх журам баримтлана. Дээрх заалтуудын дагуу та автобус болон суудлын автомашинд зам тавьж өгөх шаардлагагүй. Хариу - 3.
Асуулт 17
17/20
Бороотой харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсгээр явахдаа ямар гэрэл хэрэглэх вэ?
Зөв хариулт: Манангийн гэрлийг холын буюу ойрын гэрлийн хамт
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 15.5-д зааснаар манангийн гэрлийг цас, бороо орж байгаа буюу өтгөн манан будантай үед дангаар нь эсвэл хол, ойрын гэрлийн хамт хэрэглэнэ. Хариу - 3
Асуулт 18
18/20
Механикжсан тээврийн хэрэгслийг зөөлөн холбоогоор чирч хөдөлгөөнд оролцох үед улаан дарцаг хэдэн метр тутамд байрлуулах вэ?
Зөв хариулт: 1 метр
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 20.4-т зөөлөн холбооны нэг метр тутамд улаан дарцаг байна гэж заасан. Хариу: 2
Асуулт 19
19/20
Бүрэн зогсолтын замд жолоочийн самбаачлах хугацаа нөлөөлөх үү?
Зөв хариулт: Нөлөөлнө
Тайлбар: Бүрэн зогсолтийн замд жолоочийн самбаачлах хугацаа нөлөөлнө. Хариу - 1
Асуулт 20
20/20
Шаврын хаалтгүй автомашиныг ашиглахыг зөвшөөрөх үү?
Зөв хариулт: Хориглоно
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 2 дугаар хавсралтын 6.11-д зааснаар шаврын хаалтгүй автомашиныг ашиглахыг хориглоно. Хариу: 2