Хэсэг 158454: Жолооны дүрм тэст 26
0/20
Асуулт 1
1/20
Зам хэдэн зорчих хэсэгтэй вэ?
Зөв хариулт: Нэг
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 1.4-т зааснаар “Зорчих хэсэг” - тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зориулсан замын хэсэг. Зам нь тусгаарлах зурвасаар зааглагдсан хэд хэдэн зорчих хэсэгтэй байж болно. Иймд тухайн зурагт нэг зорчих хэсэгтэй дөрвөн эгнээтэй замыг үзүүлсэн байна. Хариу: 1
Асуулт 2
2/20
Ямар үед тээврийн хэрэгслийн ар талын оврын гэрэл асахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглох вэ?
Зөв хариулт: Дээрх бүгд
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 2.3.а-д зааснаар жолооч харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед тээврийн хэрэгслийн ар талын оврын гэрлүүд асахгүй болсон бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хариу:3
Асуулт 3
3/20
Тэмдэг ямар утгатай вэ?
Зөв хариулт: Эсрэг хөдөлгөөнтэй замд шилжихийг анхааруулна
Тайлбар: "Эсрэг хөдөлгөөн" 1.16 тэмдэг нь эсрэг хөдөлгөөнтэй зам /зорчих хэсэг/ -д шилжихийг анхааруулна. Хариу: 2
Асуулт 4
4/20
Та зүүн гар тийш эргэхдээ зам тавьж өгөхийн тулд хаана зогсох вэ?
Зөв хариулт: Тэмдэглэлийн өмнө
Тайлбар: 7.12 тэмдэглэл нь хөндлөн замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх /3.4 тэмдгийн заалтыг биелүүлэх/-ийн тулд зогсох газрыг тэмдэглэнэ. Хариу - 2
Асуулт 5
5/20
Мэдээлэх тэмдэг ямар утгатай вэ?
Зөв хариулт: Зорчих хэсгийг тойрч гарах эхлэлийг мэдээлнэ
Тайлбар: "Тойрч гарах бүдүүвч" 5.27.6 тэмдэг нь тусгаарлах зурвастай замын түр хориглолт тогтоосон зорчих хэсгийг тойрч гарах чиглэлийн эхлэл ба төгсгөлийг мэдээлнэ. Хариу - 2
Асуулт 6
6/20
Тэмдэг ямар утгатай вэ?
Зөв хариулт: 300 метрийн цаана гаалийн хяналтын бүсээр хяналт, шалтгалтанд орохгүйгээр нэвтрэхийг хориглоно
Тайлбар: "Гааль" 2.17 тэмдэг нь "Объект хүртэлх зай" 6.1.а тэмдэгтэй хамт тавигдсан бол гаалийн хяналтын бүс 300 метрийн цаана байгааг заана. Хариу - 2
Асуулт 7
7/20
Зурагт үзүүлсэн тэмдэглэлийг давж гүйцэж түрүүлэхийг зөвшөөрөх үү?
Зөв хариулт: Хориглоно
Тайлбар: 7.1 тэмдэглэлийг МУ-ын ЗХД-ийн 1 дүгээр хавсралтын 25-д зааснаар давахыг хориглоно. Иймд гүйцэж түрүүлэхийг хориглоно. Хариу: 3
Асуулт 8
8/20
Анивчсан ногоон гэрэл дохио ямар утгатай вэ?
Зөв хариулт: Хөдөлгөөнийг зөвшөөрөх бөгөөд хориглох гэрэл асах гэж байгааг анхааруулна
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 5.6.а-д зааснаар ногоон гэрэл анивчих нь хөдөлгөөнийг зөвшөөрөх бөгөөд хориглох гэрэл асах гэж байгааг анхааруулна.Хариу: 2
Асуулт 9
9/20
Суудлын автомашины жолооч гараар аль чигт эргэх дохио өгч байна вэ?
Зөв хариулт: Баруун гар тийш эргэх
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 7.2-т зааснаар Эргэх чиг заадаг анхааруулах дохиог гараар өгөх бол бусад хөдөлгөөнд оролцогчдод уг дохио сайтар харагдахуйц байдлаар гүйцэтгэнэ. Баруун гар тийш дохио өгөхдөө баруун гараа чигээр нь сунгах буюу эсвэл зүүн гараа тохойгоор нь нугалж өргөнө. Хариу: 1
Асуулт 10
10/20
Зурагт үзүүлснээр гарц дээр ухарч буцаж эргэхийг зөвшөөрөх үү?
Зөв хариулт: Хориглоно
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 7.18-д зааснаар гарц дээр ухрах үйлдлийг хориглоно.Хариу:3
Асуулт 11
11/20
Баруун гар талын эгнээнд байр эзлэхдээ чигээрээ яваа автомашинд зам тавьж өгөх шаардлагатай юу?
Зөв хариулт: Шаардлагатай
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 7.8-д зааснаар жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.Хариу: 1
Асуулт 12
12/20
Бүх жин нь 3.5 тонноос илүүгүй ачааны автомашин жолоодож яваа бол уулзвараар зүүн гар тийш эргэсний дараа зөвшөөрөгдөх дээд хурд хэд байх вэ?
Зөв хариулт: 60 км/цаг
Тайлбар: "Суурин газрын эхлэх" 5.3 тэмдэг нь суурин газрын доторхи хөдөлгөөний журмыг баримтлах суурин газрын эхлэл болон нэрийг мэдээлдэг тул тэмдгээс цааш зөвшөөрөгдөх дээд хурд цагт 60 км байна. Хариу: 1
Асуулт 13
13/20
Аль тээврийн хэрэгслийн жолооч зөрчил гаргаж зогссон бэ?
Зөв хариулт: Хоёул зөрчсөн
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 11.1-д жолооч тээврийн хэрэгслийг замын баруун гар талд зорчих хэсгийн хашлаганд шахаж, хашлагагүй замд зорчих хэсгийг чөлөөлж зогсооно гэж заасан тул суудлын автомашин болон мотоцикл хоёул зөрчсөн байна. Хариу: 3
Асуулт 14
14/20
Та зүүн гар тийш эргэхдээ:
Зөв хариулт: Хоёуланд нь зам тавьж өгнө
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 5.3-д зааснаар хөдөлгөөнийг гэрлэн дохиогоор зохицуулж байгаа уулзварт дарааллын тэмдгийн заалтыг мөрдөхгүй. МУ-ын ЗХД-ийн 12.4-т зааснаар жолооч ногоон гэрлээр зүүн гар тийш эргэхдээ уулзварт ороод өөдөөс чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. МУ-ын ЗХД-ийн 2.3.к-д зааснаар жолооч тусгай дуут болон гэрэл дохио ажиллуулсан автомашин буюу тэдгээрээр хамгаалуулж яваа тээврийн хэрэгсэл ойртон ирж яваа үед тухайн зорчих хэсэг дээр зай тавьж зогсож өнгөрүүлэх үүрэгтэй. Дээрх заалтуудын дагуу суудлын болон тусгай дуут болон гэрэл дохио ажиллуулсан автомашинд хоёуланд нь зам тавьж өгнө. Хариу: 3
Асуулт 15
15/20
Та зүүн гар тийш эргэхдээ уулзварыг хэддүгээрт нэвтрэх вэ?
Зөв хариулт: Гуравдугаарт
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 12.8-д зааснаар адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө МУ-ын ЗХД-ийн 12.10-д зааснаар жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Иймд та уулзварыг гуравдугаарт нэвтэрнэ.Хариу: 3
Асуулт 16
16/20
Та аль тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх вэ?
Зөв хариулт: Автобус, суудлын автомашин болон мотоциклд
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 12.9-д зааснаар гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. МУ-ын ЗХД-ийн 12.11-д зааснаар уулзвар дээр гол зам чигээ өөрчилж байвал тэр замаар яваа жолооч нар өөр хоорондоо адил замын уулзвар нэвтрэх журам баримтална. Туслах замаар яаваа жолооч нар өөр хоорондоо мөн энэ заалтыг баримтлана. Дээрх заалтуудын дагуу та мотоцикл, суудлын автомашин, автобусанд зам тавьж өгнө. Хариу: 3
Асуулт 17
17/20
Харанхуй үед замын гэрэлтүүлэгтэй хэсэгт чиргүүлтэй тээврийн хэрэгслийг зогсоохдоо ямар гэрэл асаах шаардлагатай вэ?
Зөв хариулт: “Чиргүүлтэй тээврийн хэрэгсэл” таних тэмдгийг асаана
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 15.3-д зааснаар харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед чиргүүл чирч явах ба зогсохдоо бүхээг дээрх "Чиргүүлтэй тээврийн хэрэгсэл" таних тэмдгийг асаана. Хариу - 2
Асуулт 18
18/20
Тоормосны систем нь ажиллагаагүй болсон автомашиныг ямар холбоогоор чирэхийг зөвшөөрөх вэ?
Зөв хариулт: Хатуу холбоогоор
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 20.4-т зөөлөн холбоогоор чирэгдэх тээврийн хэрэгслийн тоормосны систем бүрэн ажиллагаатай байвал зохино гэж заасан бөгөөд хатуу холбоогоор чирэхийг хориглохгүй. Хариу: 1
Асуулт 19
19/20
Төвөөс зугтах хүч аль үзүүлэлтээс хамаарч их байх вэ?
Зөв хариулт: Дээрх бүгд
Тайлбар: Төвөөс зугтах хүчний хэмжээ нь автомашины масс болон хурднаас шууд хамаарна. Хариу - 3
Асуулт 20
20/20
Суудлын автомашины дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ зөвшөөрөгдөх доод хэмжээ хэд байх вэ?
Зөв хариулт: 1.6 мм
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 2 дугаар хавсралытн 3.1-д зааснаар дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ суудлын автомашинд 1.6 мм-ээс бага болсон бол ашиглахыг хориглоно. Хариу: 3