Хэсэг 158455: Жолооны дүрм тэст 27
0/20
Асуулт 1
1/20
Аль нь тээврийн хэрэгсэл вэ?
Зөв хариулт: Дээрх бүгд
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 1.4-т хүн ба ачаа, суурилагдсан тоног, төхөөрөмжийг замаар тээвэрлэхэд зориулагдсан хэрэгслийг "Тээврийн хэрэгсэл" гэж заасан тул ердийн хөсөг, трактор, унадаг дугуй тээврийн хэрэгсэлд хамаарна.Хариу:4
Асуулт 2
2/20
Тусгай дуут болон гэрлэн дохио ажиллуулсан автомашин ойртон ирвэл жолооч:
Зөв хариулт: Зай тавьж зогсож өнгөрүүлнэ
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 2.3.к-д зааснаар тусгай дуут болон гэрэл дохио ажиллуулсан /шар өнгийн дохио ажиллуулж яваагаас бусад/ автомашин, мотоцикл буюу тэдгээрээр хамгаалуулж яваа тээврийн хэрэгсэл ойртон ирж яваа үед тухайн зорчих хэсэг /уулзвар, гарц/ дээр зай тавьж зогсож өнгөрүүлэх үүрэг хүлээнэ.Хариу: 2
Асуулт 3
3/20
Аль чигт явахыг зөвшөөрөх вэ?
Зөв хариулт: Зөвхөн А, В
Тайлбар: "Баруун гар тийш эргэх хориотой" 2.18.а тэмдэг зөвхөн баруун гар тийш эргэхийг хориглоно. "Саадыг тойрч гарах чиг" 4.2.а тэмдэг нь саадыг сум заасан талаар тойрч гарахыг заана. Энэ тэмдэг нь зөвхөн тухайн саадын орчинд хамаарна. Иймд зөвхөн А, В чигт явахыг зөвшөөрнө. Хариу - 2
Асуулт 4
4/20
Аль эгнээнээс зүүн гар тийш эргэхийг зөвшөөрөх вэ?
Зөв хариулт: А, Б
Тайлбар: "Эгнээнээс явах хөдөлгөөний чиг" 5.10.а тэмдэг нь эгнээ тус бүрээс уг уулзвараар нэвтрэх зөвшөөрсөн чигийг заана. Иймд А, Б эгнээнээс зүүн гар тийш эргэхийг зөвшөөрнө. Хариу - 3
Асуулт 5
5/20
Замын энэ хэсэгт түр зогсохыг зөвшөөрөх үү?
Зөв хариулт: Хориглоно
Тайлбар: "Үйлчлэх хүрээ" 6.2.г тэмдэг нь "Түр зогсох хориотой" 2.27 тэмдгийн үйлчлэх хүрээг заана. Иймд тэмдгийн өмнө болон цаана зогсохыг хориглоно. Хариу - 3
Асуулт 6
6/20
Аль сумны дагуу буцаж эргэхийг зөвшөөрөх вэ?
Зөв хариулт: Хоёуланд нь хориглоно
Тайлбар: "Эсрэг хөдөлгөөн" 1.16 тэмдэг нь эсрэг хөдөлгөөнтэй зам зорчих хэсэгт шилжихийг анхааруулна. Иймд А, Б сумны дагуу буцаж эргэхийг хориглоно. Хариу: 3
Асуулт 7
7/20
Зурагт үзүүлсэн тэмдэглэлтэй хэсэгт түр зогсохыг зөвшөөрөх үү?
Зөв хариулт: Хориглоно
Тайлбар: 7.4 тэмдэглэлээр түр зогсохыг хориглосон газрыг тэмдэглэдэг учир замын энэ хэсэгт түр зогсохыг хориглоно. Хариу: 3
Асуулт 8
8/20
Суурингийн газрын гаднах замд ослын зогсолтын тэмдгийг ямар зайд тавих вэ?
Зөв хариулт: 30 метрээс багагүй зайд
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 6.3-д зааснаар ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээс суурин газрын гаднах замд 30 метрээс багагүй зайд байрлуулна.Хариу: 3
Асуулт 9
9/20
Жолоочийн гараар өгсөн анхааруулах дохио нь:
Зөв хариулт: Зүүн гар тийш буюу буцаж эргэхийг анхааруулна
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 7.2-т зааснаар эргэх чиг заадаг анхааруулах дохиог гараар өгөх бол бусад хөдөлгөөнд оролцогчдод уг дохио сайтар харагдахуйц байдлаар гүйцэтгэнэ. Зүүн гар тийш дохио өгөхдөө зүүн гараа чигээр нь сунгах буюу эсвэл баруун гараа тохойгоор нь нугалж өргөнө. Хариу:1
Асуулт 10
10/20
Та энэ тохиолдолд ачааны автомашинд зам тавьж өгөх шаардлагатай юу?
Зөв хариулт: Шаардлагагүй
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 7.7-д зааснаар жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Иймд та ачааны автомашинд зам тавьж өгөх шаардлагагүй. Хариу: 3
Асуулт 11
11/20
Жолооч эсрэг хөдөлгөөнтэй дөрвөн эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг зөвшөөрөх үү?
Зөв хариулт: Хориглоно
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 8.4-т зааснаар эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. Хариу - 2
Асуулт 12
12/20
Гүйцэж түрүүлэхдээ:
Зөв хариулт: Гүйцэгдэж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүй байх
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 10.2-т зааснаар гүйцэж түрүүлэх үйлдлийг хийхдээ гүйцэгдэж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүй байвал зохино. Хариу: 1
Асуулт 13
13/20
Аль тээврийн хэрэгслийн жолооч суурин газрын доторхи замд удаан зогсохыг хориглох вэ?
Зөв хариулт: Хоёуланг хориглоно
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 11.6.6-д зааснаар төмөр замын гарамд 100 метрээс ойр зайд удаан зогсохыг хориглоно. Иймд А, Б автомашинууд удаан зогсохыг хориглоно. Хариу - 3
Асуулт 14
14/20
Та чигээрээ явахдаа:
Зөв хариулт: Түрүүлж нэвтэрнэ
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 12.4-т жолооч ногоон гэрлээр зүүн гар тийш эргэхдээ уулзварт ороод, өөдөөс чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэж заасан. Иймд та уулзвараар чигээрээ явахдаа түрүүлж нэвтэрнэ. Хариу - 1
Асуулт 15
15/20
Та зүүн гар тийш эргэхдээ аль тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх вэ?
Зөв хариулт: Зөвхөн автобусанд
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 12.9-д зааснаар гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. МУ-ын ЗХД-ийн 12.11-д зааснаар уулзвар дээр гол зам чигээ өөрчилж байвал тэр замаар яваа жолооч нар өөр хоорондоо адил замын уулзвар нэвтрэх журам баримтлана. Дээрх заалтуудын дагуу та автобусанд зам тавьж өгнө. Хариу - 1
Асуулт 16
16/20
Жолооч төмөр замаас хэдэн метрийн зайд зогсож галт тэргийг өнгөрүүлэх вэ?
Зөв хариулт: 10 метрээс багагүй зайд
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 14.4-т зааснаар төмөр замаас 10 метрээс багагүй зайд зогсож галт тэргийг өнгөрүүлнэ. Хариу - 2
Асуулт 17
17/20
Тууш замд аль тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зөвшөөрөх вэ?
Зөв хариулт: Механикжсан тээврийн хэрэгсэл чирч яваа тээврийн хэрэгсэл
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 17.1-д механикжсан тээврийн хэрэгсэл чирч яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоогүй. Хариу - 2
Асуулт 18
18/20
Аль зурагт суудлын автомашины жолооч ачаа тээвэрлэх журам зөрчөөгүй вэ?
Зөв хариулт: Хоёул зөрчөөгүй
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 22.6-д зааснаар тээврийн хэрэгслийн овроос уртаашаа 1 метр, өргөөшөө 0,4 метрээс илүү гарсан ачааг тээвэрлэхдээ түүний илүү гарсан хэсэгт "Овор ихтэй ачаа" таних тэмдэг байрлуулна. МУ-ын ЗХД-ийн 22.8-д зааснаар суудлын автомашин, мотоциклоор түүний овроос урт буюу өргөнөөрөө 0.5 метрээс илүү гарсан ачаа тээвэрлэхийг хориглоно. Иймд хоёул зөрчил гаргаагүй. Хариу - 3
Асуулт 19
19/20
Ширүүн бороо орж эхэлбэл жолооч ямар арга хэмжээ авах вэ?
Зөв хариулт: Хурдаа хасаж анхаарал болгоомжтой явна
Тайлбар: Ширүүн бороо орж эхэлбэл жолооч хурдаа хасаж анхаарал болгоомжтой явна. Хариу: 1
Асуулт 20
20/20
Зам тээврийн осолд нэрвэгдэж ил шархгүй ухаан алдсан хүнд эмнэлгийн анхны тусламжийг хэрхэн үзүүлэх вэ?
Зөв хариулт: Дээш харуулан, толгойг гэдийлгэн амьсгалын замыг чөлөөлнө
Тайлбар: Зам тээврийн осолд орж ил шархгүй ухаан алдсан хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэхдээ дээш харуулан, толгойг гэдийлгэн амьсгалын замыг чөлөөлнө. Хариу - 2