Нэвтрэх

Хэсэг 158456: Жолооны дүрм тэст 28

0/20
Асуулт 1
1/20
“В” ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй хүн мотоцикл жолоодож замын хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрөх үү?
Question Image
Зөвшөөрнө
Хориглоно
Зөв хариулт: Хориглоно Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 1.2-т жолоочоос гадна 8-аас илүүгүй хүний суудалтай, бүх жин нь 3500 кг-аас хэтрэхгүй автомашиныг "В" ангиллаар жолоодно гэж заасан тул мотоцикл жолоодохыг хориглоно. Хариу:2
Асуулт 2
2/20
Зам тээврийн осолд холбогдсон жолооч ямар үүрэг хүлээх вэ?
Question Image
Осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх
Зорчих хэсгийг нэн даруй чөлөөлнө
Зөв хариулт: Осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 2.5.а-д зам тээврийн осолд холбогдсон жолооч осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас хөдөлгөхгүй байх үүрэгтэй гэж заасан.Хариу: 1
Асуулт 3
3/20
Суурин газарт замын халтиргаатай хэсэг хэдэн метрийн цаанаас эхлэх вэ?
Question Image
50-100 метр
150-300 метр
Тэмдгээс цааш замын халтиргаатай хэсэг эхэлнэ
Зөв хариулт: 50-100 метр Тайлбар: "Халтиргаатай зам" 1.12 тэмдгийг МУ-ын ЗХД-ийн 1 дүгээр хавсралтын 2-т зааснаар хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй замын хэсэг эхлэх газраас суурин газрын доторхи замд 50-100 метрийн өмнө байрлуулна. Хариу - 2
Асуулт 4
4/20
Энэ тохиолдолд та:
Question Image
Тээврийн хэрэгсэл байхгүй үед зогсохгүйгээр явна
Тэмдгийн өмнө зогсоно
“Зогс-шугам” тэмдэглэлийн өмнө зогсолт хийхгүйгээр явахыг хориглоно
Зөв хариулт: “Зогс-шугам” тэмдэглэлийн өмнө зогсолт хийхгүйгээр явахыг хориглоно Тайлбар: "Зогсохгүй явах хориотой" 3.5 тэмдэг нь хөдөлгөөний зохицуулгагүй үед "Зогс-шугам" тэмдэглэлийн өмнө зогсолт хийхгүйгээр явахыг хориглоно. Хариу - 2
Асуулт 5
5/20
Суурин газрын гаднах замд суудлын автомашин жолоодож яваа бол тухайн чигийн зүүн гар талын эгнээгээр ямар хурдтай явах вэ?
Question Image
60 км/цагаас 80 км/цагийн хооронд
60 км/цагаас ихгүй
Зөв хариулт: 60 км/цагаас 80 км/цагийн хооронд Тайлбар: "Эгнээний эхлэл" 5.12.а тэмдэгт "Хурдны доод хязгаарлал" 4.7 тэмдгийг дүрсэлсэн учир уг эгнээгээр тэмдэгт заасан болон түүнээс илүү хурдтай явна. Хариу - 2
Асуулт 6
6/20
Тэмдэг ямар утгатай вэ?
Question Image
“Зам тавьж өгнө” тэмдэг тавигдсан уулзварт ойртож байгааг
“Зогсохгүй явах хориотой” тэмдэг тавигдсан уулзварт ойртож байгааг
Гаалийн хяналтын бүсэд ойртож байгааг
Зөв хариулт: “Зогсохгүй явах хориотой” тэмдэг тавигдсан уулзварт ойртож байгааг Тайлбар: "Объект хүртэлх зай" 6.1.б тэмдэг нь суурин газрын гаднах замд "Зогсохгүй явах хориотой" 3.5 тэмдгийг уулзварын шууд өмнө байрлуулсан үед "Зам тавьж өгнө" 3.4 тэмдгээс уг уулзвар хүртэлх зайг заана. Хариу - 2
Асуулт 7
7/20
Тасархай шугаман тэмдэглэлийн нэг зураасын урт нь тэдгээрийн хоорондын зайнаас гурав дахин бага байвал:
Question Image
Хоёр буюу гурван эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, нэг чигт хоёр буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эгнээний хилийг заана
Уулзвар дээрх хөдөлгөөний эгнээг тэмдэглэнэ
Хөдөлгөөний дагуу буюу эсрэг урсгалыг тусгаарласан үргэлжилсэн тэмдэглэлд ойртож байгааг анхааруулна
Зөв хариулт: Хоёр буюу гурван эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, нэг чигт хоёр буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эгнээний хилийг заана Тайлбар: 7.5 тэмдэглэл нь хоёр буюу гурван эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, нэг чигт хоёр буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эгнээний хилийг заана.Хариу: 2
Асуулт 8
8/20
Аль тээврийн хэрэгсэл уулзварт орохыг зөвшөөрөх вэ?
Question Image
Хоёуланг зөвшөөрнө
Хоёуланг хориглоно
Зөвхөн суудлын автомашин
Зөвхөн автобус
Зөв хариулт: Хоёуланг зөвшөөрнө Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 5.9.в-д зааснаар дохиурыг урагш заасан байвал зохицуулагчийн зүүн гар талаас яваа тээврийн хэрэгсэл бүх чигт явахыг зөвшөөрнө.Хариу:3
Асуулт 9
9/20
Жолооч хорооллын доторхи замд чиг өөрчлөхдөө анхааруулах дохио өгөх шаардлагатай юу?
Question Image
Шаардлагагүй
Шаардлагатай
Явган зорчигч байхгүй тохиолдолд шаардлагагүй
Зөв хариулт: Шаардлагатай Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 7.1-д зааснаар жолооч чиг өөрчлөхийн өмнө тэр чигт явахаа анхааруулсан дохиог эргэх чиг заадаг гэрлээр, хэрэв тэр нь ажиллахгүй буюу байхгүй бол гараар өгнө. Хариу: 1
Асуулт 10
10/20
Шатахуун түгээх газраас хөдөлгөөн эхлэхдээ анхааруулах дохио өгөх шаардлагатай юу?
Question Image
Ойролцоо тээврийн хэрэгсэл байвал шаардлагатай
Шаардлагагүй
Шаардлагатай
Зөв хариулт: Шаардлагатай Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 7.1-д зааснаар жолооч чиг өөрчлөхийн өмнө тэр чигт явахаа анхааруулсан дохиог эргэх чиг заадаг гэрлээр, хэрэв тэр нь ажиллахгүй буюу байхгүй бол гараар өгнө. Хариу: 1
Асуулт 11
11/20
Зурагт үзүүлсэн замын энэ хэсэгт буцаж эргэхийг зөвшөөрөх үү?
Question Image
Хориглоно
Зөвшөөрнө
Үзэгдэлт замын дагуу аль нэг чигт 100 метрийн дотор хязгаарлагдмал бол хориглоно
Зөв хариулт: Үзэгдэлт замын дагуу аль нэг чигт 100 метрийн дотор хязгаарлагдмал бол хориглоно Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 7.16.д үзэгдэлт замын дагуу аль нэг чигт 100 метрийн дотор хязгаарлагдмал газар буцаж эргэхийг хориглоно. Хариу: 2
Асуулт 12
12/20
Чиргүүлтэй суудлын автомашин жолоодож яваа бол тууш замд зөвшөөрөгдөх дээд хурд хэд байх вэ?
Question Image
70 км/цаг
80 км/цаг
100 км/цаг
Зөв хариулт: 80 км/цаг Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 9.3.д-д зааснаар тууш замд чиргүүлтэй суудлын автомашины хурдыг цагт 80 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна. Хариу: 2
Асуулт 13
13/20
Замын энэ хэсэгт зогсохыг зөвшөөрөх үү?
Question Image
Зөвшөөрнө
Хориглоно
Явган зорчигч байхгүй бол зөвшөөрнө
Зөв хариулт: Хориглоно Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 11.5.б-д зааснаар явган хүний гарц дээр буюу түүний өмнө 5 метрээс ойр зайд түр зогсохыг хориглоно. Хариу: 3
Асуулт 14
14/20
Та зүүн гар тийш эргэхдээ ачааны автомашинд зам тавьж өгөх үүрэгтэй юу?
Question Image
Үгүй
Тийм
Зөв хариулт: Тийм Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 12.9-д зааснаар гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Иймд туслах замаас зүүн гар тийш эргэхдээ гол замаар яваа ачааны автомашинд зам тавьж өгнө. Хариу: 1
Асуулт 15
15/20
Та зүүн гар тийш эргэхдээ аль тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх вэ?
Question Image
Бүх тээврийн хэрэгсэлд
Зөвхөн суудлын автомашинд
Суудлын автомашин болон автобусанд
Зөв хариулт: Суудлын автомашин болон автобусанд Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 12.9-д зааснаар гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. МУ-ын ЗХД-ийн 12.11-д зааснаар уулзвар дээр гол зам чигээ өөрчилж байвал тэр замаар яваа жолооч нар өөр хоорондоо адил замын уулзвар нэвтрэх журам баримтална. Туслах замаар яваа жолооч нар өөр хоорондоо мөн энэ заалтыг баримтална. Дээрх заалтуудын дагуу та суудлын автомашин болон автобусанд зам тавьж өгнө. Хариу: 3
Асуулт 16
16/20
Та уулзвараар зүүн гар тийш эргэхдээ:
Question Image
Зөвхөн автобусанд зам тавьж өгнө
Түрүүлж нэвтэрнэ
Автобус болон суудлын автомашинд зам тавьж өгнө
Зөв хариулт: Автобус болон суудлын автомашинд зам тавьж өгнө Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 12.10-д зааснаар жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод адил замаар өөдөөс чигээрээ болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Хариу - 3.
Асуулт 17
17/20
Гэрэлтүүлүүрийг суурин газрын гаднах замд хэрэглэхийг зөвшөөрөх үү?
Question Image
Өөдөөс тээврийн хэрэгсэлгүй үед зөвшөөрнө
Зөвхөн үзэгдэлт хангалтгүй үед зөвшөөрнө
Зөвхөн харанхуй үед зөвшөөрнө
Зөв хариулт: Өөдөөс тээврийн хэрэгсэлгүй үед зөвшөөрнө Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 15.4-т зааснаар гэрэлтүүлүүрийг суурин газрын гаднах замд хэрэглэхийг зөвшөөрөх бөгөөд өөдөөс тээврийн хэрэгсэл гарч ирсэн үед унтрааж байвал зохино. Хариу - 3
Асуулт 18
18/20
Шаахайтай мотоциклыг суудлын автомашинаар чирэхийг зөвшөөрөх үү?
Question Image
Хориглоно
Зөвшөөрнө
Зөв хариулт: Зөвшөөрнө Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 20.6.в-д хоёр дугуйтай мотоциклийг чирэх буюу чирэгдэхийг хориглоно гэж заасан бөгөөд суудлын автомашинаар шаахайтай мотоцикл чирэхийг хориглохгүй. Хариу - 1
Асуулт 19
19/20
Хөдөлгөөний хурд ихсэхэд жолоочийн харах талбай яаж өөрчлөгдөх вэ?
Question Image
Багасна
Ихэснэ
Өөрчлөгдөхгүй
Зөв хариулт: Багасна Тайлбар: Хөдөлгөөний хурд ихсэхэд жолоочийн харах талбай багасна. Хариу - 3
Асуулт 20
20/20
Нарны хаалтгүй болсон автомашиныг ашиглахыг зөвшөөрөх үү?
Question Image
Хориглоно
Нар гялбахааргүй бол зөвшөөрнө
Зөвшөөрнө
Зөв хариулт: Хориглоно Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 2 дугаар хавсралтын 6.5-д зааснаар нарны хаалтгүй болсон автомашиныг ашиглахыг хориглоно. Хариу: 2
Гүйцэтгэл
Зөв 0
Буруу 0
Үлдсэн 20
Явц 0%