Нэвтрэх

Хэсэг 158457: Жолооны дүрм тэст 29

0/20
Асуулт 1
1/20
“В” ангилалд аль тээврийн хэрэгсэл хамаарагдах вэ?
Question Image
Зөвхөн бүх жин нь 3500 кг-аас хэтрэхгүй автомашин
Жолоочоос гадна 8-аас илүүгүй хүний суудалтай, бүх жин нь 3500 кг-аас хэтрэхгүй автомашин
Зөвхөн жолоочоос гадна 8-аас илүүгүй хүний суудалтай автомашин
Зөв хариулт: Жолоочоос гадна 8-аас илүүгүй хүний суудалтай, бүх жин нь 3500 кг-аас хэтрэхгүй автомашин Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 1.2-т зааснаар "В" ангиллын тээврийн хэрэгсэлд жолоочоос гадна 8-аас илүүгүй хүний суудалтай, бүх жин нь 3500 кг-аас хэтрэхгүй автомашин хамаарна.Хариу: 3
Асуулт 2
2/20
Та уулзвараар чигээрээ нэвтрэхдээ шуурхай албаны автомашинд зам тавьж өгөх үүрэгтэй юу?
Question Image
Үгүй
Тийм
Зөв хариулт: Тийм Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 2.3.к-д зааснаар жолооч тусгай дуут болон гэрэл дохио ажиллуулсан тээврийн хэрэгсэл ойртон ирж байгаа үед зорчих хэсэг /уулзвар гарц/ дээр зай тавьж өгөн зогсож өнгөрүүлэх үүрэгтэй.Хариу:1
Асуулт 3
3/20
Тэмдэг ямар утгатай вэ?
Question Image
Зөвхөн суудлын автомашины хөдөлгөөнийг хориглоно
Механикжсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно
Зөв хариулт: Механикжсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно Тайлбар: "Механикжсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хориотой" 2.3 тэмдэг нь механикжсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно. Хариу - 2
Асуулт 4
4/20
Уулзвараар аль чигт явахыг зөвшөөрөх вэ?
Question Image
Зөвхөн буцаж эргэнэ
Зөвхөн баруун гар тийш
Баруун гар тийш болон буцаж эргэнэ
Зөв хариулт: Баруун гар тийш болон буцаж эргэнэ Тайлбар: "Зүүнээс баруун гар тийш нэг чигийн хөдөлгөөнтэй" 5.9.а тэмдэг нь хөндлөн нийлсэн зам буюу зорчих хэсэг баруун гар тийш нэг чигийн хөдөлгөөнтэй болохыг мэдээлэх бөгөөд буцаж эргэхийг хориглохгүй. Иймд уулзвараар баруун гар тийш болон буцаж эргэхийг зөвшөөрнө. Хариу - 3
Асуулт 5
5/20
Тэмдэг юуг анхааруулах вэ?
Question Image
Тэмдгээс цааш 500 метр замын тахирласан хэсэг үргэлжлэхийг
Тэмдгээс 500 метрийн цаана замын тахирласан хэсэг ойртож байгааг
Тэмдгээс цааш 150-300 метрийн цаанаас замын тахирласан хэсэг 500 метр үргэлжлэхийг
Зөв хариулт: Тэмдгээс цааш 500 метр замын тахирласан хэсэг үргэлжлэхийг Тайлбар: " Тахир зам" 1.9.б тэмдэг нь замын огцом тахирласан хэсгүүд байгааг анхааруулах бөгөөд "Үйлчлэх хүрээ" 6.2.а тэмдэгтэй хамт байрлуулснаар тэмдгээс цааш тахир зам үргэлжлэх зайг заана. Хариу - 3
Асуулт 6
6/20
Уулзвараас 20 метр хол зайд зогссон бол замын аль хэсэгт зогсохыг зөвшөөрөх вэ?
Question Image
Зөвхөн А
Хоёуланг хориглоно
Зөвхөн Б
Зөв хариулт: Зөвхөн Б Тайлбар: "Түр зогсох хориотой" 2.27 тэмдгийн үйлчлэх хүрээ нь МУ-ын ЗХД-ийн 1 дүгээр хавсралтын 10-д зааснаар байрласан газраасаа эхний уулзвар хүртэл хүчинтэй байна. Иймд замын Б хэсэгт зогсохыг хориглохгүй. Хариу - 2
Асуулт 7
7/20
Энэ тэмдэглэл юуг анхааруулах вэ?
Question Image
Зам тавьж өгөхийн тулд зогсох газар ойртож байгааг
Өөдөөс тээврийн хэрэгсэл гарч ирж болзошгүйг
Замын аюултай хэсэгт ойртож байгааг
Зөв хариулт: Зам тавьж өгөхийн тулд зогсох газар ойртож байгааг Тайлбар: 7.20 тэмдэглэл нь 7.12 тэмдэглэлд ойртож байгааг анхааруулна.Хариу: 2
Асуулт 8
8/20
Аль тохиолдолд ослын дохионы гэрлийг хэрэглэх вэ?
Question Image
Механикжсан тээврийн хэрэгсэл чирэгдэж яваа үед
Механикжсан тээврийн хэрэгсэл чирч яваа үед
Зөв хариулт: Механикжсан тээврийн хэрэгсэл чирэгдэж яваа үед Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 6.2.д механикжсан тээврийн хэрэгсэл чирэгдэж яваа үед ослын дохионы гэрлийг хэрэглэнэ гэж заасан. Хариу: 1
Асуулт 9
9/20
Хонгил дотор зорчигч суулгахын тулд ухрахыг зөвшөөрөх үү?
Question Image
Бусад хөдөлгөөнд оролцогчдод саад учруулахааргүй бол зөвшөөрнө
Хориглоно
Зөвшөөрнө
Зөв хариулт: Хориглоно Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 7.18-д зааснаар хонгил дотор ухрах үйлдлийг хориглоно. Хариу:3
Асуулт 10
10/20
Зүүн гар талын эгнээнд яваа мотоциклын жолоочийн гараар өгсөн дохио юуг анхааруулах вэ?
Question Image
Зогсох гэж байгааг
Чигээрээ явахыг
Баруун гар тийш эргэхийг
Зөв хариулт: Баруун гар тийш эргэхийг Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 7.2-т зааснаар баруун гар тийш дохио өгөхдөө баруун гараа чигээр нь сунгах буюу эсвэл зүүн гараа тохойгоор нь нугалж өргөнө. Хариу: 2
Асуулт 11
11/20
Суурин газарт аль эгнээгээр байрлан явахыг зөвшөөрөх вэ?
Question Image
Зөвхөн баруун гар талын эгнээгээр
Тухайн чигийн аль тохиромжтой эгнээгээр
Зөв хариулт: Тухайн чигийн аль тохиромжтой эгнээгээр Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 8.6-д зааснаар суурин газарт жолооч ЗХД-ийн 8.7-8.10, 23.4-т заасан шаардлагуудыг зөрчихгүйгээр аль тохиромжтой эгнээг сонгож явна. Хариу - 2.
Асуулт 12
12/20
Цувааг гүйцэж түрүүлэхийг зөвшөөрөх үү?
Question Image
Зөвшөөрнө
Саад бэрхшээлтэй замд хориглоно
Хориглоно
Зөв хариулт: Саад бэрхшээлтэй замд хориглоно Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 10.6.ж-д зааснаар жолооч хөдөлгөөнд саад бэрхшээлтэй замд цувааг гүйцэж түрүүлэхийг хориглоно. Хариу: 3
Асуулт 13
13/20
Замын аль хэсэгт зогсохыг зөвшөөрөх вэ?
Question Image
Зөвхөн Б
Зөвхөн А
Бүгдийг хориглоно
Зөвхөн Б, В
Зөв хариулт: Зөвхөн Б Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 11.1-д зааснаар жолооч тээврийн хэрэгслийг замын баруун гар талд зорчих хэсгийн хашлаганд , хашлагагүй замд зорчих хэсгийг чөлөөлж зогсооно. МУ-ын ЗХД-ийн 11.5.б-д зааснаар явган хүний гарц дээр буюу түүний өмнө 5 метрээс ойр зайд түр зогсохыг хориглоно. Иймд А, В байрлалд зогсохыг хориглож Б байрлалд зогсохыг зөвшөөрнө. Хариу: 2
Асуулт 14
14/20
Та буцаж эргэхдээ аль тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх вэ?
Question Image
Хоёуланд
Зөвхөн суудлын автомашинд
Зөвхөн ачааны автомашинд
Зөв хариулт: Зөвхөн ачааны автомашинд Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 12.9-д зааснаар гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. МУ-ын ЗХД-ийн 12.11-д зааснаар уулзвар дээр гол зам чигээ өөрчилсөн байвал тэр замаар яваа жолооч нар өөр хоорондоо адил замын уулзвар нэвтрэх журам баримтална. Иймд ачааны автомашинд зам тавьж өгнө. Хариу - 1.
Асуулт 15
15/20
Та чигээрээ явахдаа аль тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх вэ?
Question Image
Хоёуланд
Зөвхөн автобусанд
Зөвхөн ачааны автомашинд
Зөв хариулт: Зөвхөн ачааны автомашинд Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 12.8-д зааснаар адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Хариу - 2.
Асуулт 16
16/20
Төмөр замын гармыг гэмтээж болзошгүй машин механизмыг гармаар хэрхэн гаргах вэ?
Question Image
Зөвхөн төмөр замын ангийн даргаас зөвшөөрөл авч гаргана
Дээрх бүгд
Зөвхөн тээвэрлэх байдлаар гаргана
Зөв хариулт: Зөвхөн тээвэрлэх байдлаар гаргана Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 14.5.б-д зааснаар жолооч төмөр замын гармыг гэмтээж болзошгүй машин механизмыг тээвэрлэхээс бусад байдлаар гаргахыг хориглоно. Хариу: 1
Асуулт 17
17/20
Жолооч тууш замд зогсохыг зөвшөөрөх үү?
Question Image
Зорчих хэсгийг чөлөөлсөн бол зөвшөөрнө
Тэмдгээр заасан зориулалтын зогсоолын талбайд зогсохыг зөвшөөрнө
Зөв хариулт: Тэмдгээр заасан зориулалтын зогсоолын талбайд зогсохыг зөвшөөрнө Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 17.1.в-д зааснаар жолооч тууш замд "Зогсоол" 5.15, "Амрах газар" 5.44 тэмдгээр заасан зориулалтын зогсоолын талбайгаас бусад хэсэгт түр зогсохыг хориглоно. Хариу: 2
Асуулт 18
18/20
Хоёр чиргүүл чирч хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрөх үү?
Question Image
Зөвшөөрнө
Замын цагдаагийн албанаас зөвшөөрөл авч хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрнө
Хориглоно
Зөв хариулт: Замын цагдаагийн албанаас зөвшөөрөл авч хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрнө Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 22.5-д зааснаар хоёр буюу түүнээс олон чиргүүлтэй бол хөдөлгөөнд оролцохдоо Замын цагдаагийн албанаас зөвшөөрөл авна. Хариу - 3
Асуулт 19
19/20
Жолооч бороотой үед автомашины дугуйнд усан давхарга үүсч зам, дугуйн барьцалт муудсан үед ямар арга хэмжээ авах вэ?
Question Image
Хөдөлгүүрээр тоормослож, хурдыг аажим сааруулна
Хурдаа нэмнэ
Тоормосны дөрөөн дээр огцом гишгэж, хурдаа огцом сааруулна
Зөв хариулт: Хөдөлгүүрээр тоормослож, хурдыг аажим сааруулна Тайлбар: Бороотой үед автомашины дугуйнд усан давхарга үүсч зам, дугуйн барьцалт муудсан үед хөдөлгүүрээр тоормослож, хурдыг аажим сааруулна. Хариу - 3
Асуулт 20
20/20
Дулааны улиралд цус тогтоохын тулд чангалуурыг хэдий хугацаагаар тавих вэ?
Question Image
30 минутаас хэтрэхгүй
1 цагаас хэтрэхгүй
Хугацаа хамаарахгүй
Зөв хариулт: 1 цагаас хэтрэхгүй Тайлбар: Цус алдалтыг тогтоох чангалуурыг дулааны улиралд нэг цагаас хэтрүүлэхгүйгээр тавина. Хариу - 2
Гүйцэтгэл
Зөв 0
Буруу 0
Үлдсэн 20
Явц 0%