Нэвтрэх

Хэсэг 158458: Жолооны дүрм тэст 30

0/20
Асуулт 1
1/20
Зорчих хэсгийн хажуугийн хөвөө, явган хүний зам нь замд хамаарагдах уу?
Question Image
Зөвхөн хөвөө хамаарагдана
Хамаарагдана
Хамаарагдахгүй
Зөв хариулт: Хамаарагдана Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 1.4-т зааснаар “Зам” тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газар. Зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, таримал зүлэг, явган хүний зам, тусгаарлах зурвас замд хамаарна. Хариулт: 1
Асуулт 2
2/20
Та баруун гар тийш эргэхдээ:
Question Image
Түрүүлж нэвтэрнэ
Буцаж эргэж байгаа автомашинд зам тавьж өгнө
Зөв хариулт: Буцаж эргэж байгаа автомашинд зам тавьж өгнө Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 2.3.к-д жолооч тусгай дуут болон гэрэл дохио ажиллуулсан /шар өнгийн дохио ажиллуулж яваагаас бусад/ автомашин, мотоцикл буюу тэдгээрээр хамгаалуулж яваа тээврийн хэрэгсэл ойртон ирж яваа үед тухайн зорчих хэсэг /уулзвар, гарц/ дээр зай тавьж зогсож өнгөрүүлэх үүрэг хүлээнэ гэж заасан тул та зам тавьж өгнө.Хариу: 1
Асуулт 3
3/20
Энэ тэмдэг юуг анхааруулах вэ?
Question Image
Явган хүний гарц ойртож байгааг
Унадаг дугуйн зам ойртож байгааг
Зөв хариулт: Унадаг дугуйн зам ойртож байгааг Тайлбар: " Унадаг дугуйн зам нийлнэ" 1.19 тэмдэг нь тухайн замтай нийлсэн унадаг дугуйн зам ойртож байгааг анхааруулна. Хариу: 1
Асуулт 4
4/20
Тэмдэг ямар утгатай вэ?
Question Image
Гүүрээр явахыг хориглоно
Замын нарийссан хэсгийг анхааруулна
Өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад болохоор байвал замын нарийссан хэсэгт орохыг хориглоно
Зөв хариулт: Өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад болохоор байвал замын нарийссан хэсэгт орохыг хориглоно Тайлбар: "Сөрөг хөдөлгөөнд зам тавьж өгнө" 3.6 тэмдэг нь өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад болохоор байвал замын нарийссан хэсэгт орохыг хориглоно. Хариу - 3
Асуулт 5
5/20
Аль чигт явахыг зөвшөөрөх вэ?
Question Image
А, Б, В
Зөвхөн А, Б
Зөвхөн Б
Зөвхөн Б, В
Зөв хариулт: А, Б, В Тайлбар: "Баруунаас зүүн гар тийш нэг чигийн хөдөлгөөнтэй" 5.9.б тэмдэг нь хөндлөн нийлсэн зам буюу зорчих хэсэг зүүн гар тийш нэг чигийн хөдөлгөөнтэй болохыг мэдээлнэ. Иймд уулзвараар А, Б, В чигт явахыг зөвшөөрнө. Хариу: 4
Асуулт 6
6/20
Аль тэмдэг тавигдсан зогсоолд бүх жин нь 3.5 тонноос илүүгүй ачааны автомашин зогсохыг зөвшөөрөх вэ?
Question Image
А, Б
Зөвхөн А
Зөвхөн Б
Зөв хариулт: Зөвхөн Б Тайлбар: "Тээврийн хэрэгслийн төрөл" 6.4.а тэмдэг нь бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашинд хамаарна. "Тээврийн хэрэгслийн төрөл" 6.4.в тэмдэг нь суудлын автомашин буюу бүх жин нь 3.5 тонноос илүүгүй ачааны автомашинд хамаарахыг заана. Иймд Б зогсоолд бүх жин 3.5 тонноос илүүгүй ачааны автомашин зогсохыг хориглохгүй. Хариу - 2
Асуулт 7
7/20
Замын хашлага дээрх босоо тэмдэглэл юуг илэрхийлэх вэ?
Question Image
Аюултай огтолцолд ойртож байгааг
Төмөр замын гарамд ойртож байгааг
Замын аюул бүхий хэсэг дэх замын хашилтын хажуу гадаргууг тэмдэглэнэ
Зөв хариулт: Замын аюул бүхий хэсэг дэх замын хашилтын хажуу гадаргууг тэмдэглэнэ Тайлбар: 8.5 тэмдэглэл нь эргэх радиус багатай, эгц уруу, нурж болзошгүй зэрэг аюул бүхий хэсэг дэх замын хашилтын хажуу гадаргууг тэмдэглэнэ.Хариу: 3
Асуулт 8
8/20
Та энэ тохиолдолд хаана зогсох вэ?
Question Image
“Зогс-шугам” тэмдгийн өмнө
Дээрх бүгд
Зорчих хэсгийн огтлолцолын өмнө
Зөв хариулт: “Зогс-шугам” тэмдгийн өмнө Тайлбар: "Зогс-Шугам" 5.29 тэмдэг нь гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор зогсох газрыг мэдээлэх учир "Зогс-шугам" тэмдгийн өмнө зогсоно.Хариу: 1
Асуулт 9
9/20
Та уулзвараар баруун гар тийш эргэх бол:
Question Image
Тухайн чигийн баруун, зүүн гар талын эгнээнээс зөвшөөрнө
Зөвхөн баруун гар талын эгнээнээс зөвшөөрнө
Зөвхөн зүүн гар талын эгнээнээс зөвшөөрнө
Зөв хариулт: Тухайн чигийн баруун, зүүн гар талын эгнээнээс зөвшөөрнө Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 7.9-д зааснаар уулзвар, гарцаар жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн гар талын захад байр эзэлсэн байвал зохино. Хэрэв тухайн эгнээнээс явах хөдөлгөөний чигийг тэмдэг, тэмдэглэлээр заасан байвал уг тэмдэг, тэмдэглэлийн заалтыг баримтална. Хариу: 3
Асуулт 10
10/20
Төмөр замын гармын өмнө буцаж эргэхийг зөвшөөрөх үү?
Question Image
Зөвшөөрнө
Хориглоно
Зөв хариулт: Зөвшөөрнө Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 7.16.б-д зааснаар төмөр замын гарам дээр буцаж эргэхийг хориглоно. Иймд төмөр замын гармын өмнө буцаж эргэхийг хориглохгүй. Хариу: 1
Асуулт 11
11/20
Зурагт үзүүлснээр буцаж эргэхийг зөвшөөрөх үү?
Question Image
Зөвшөөрнө
Хориглоно
Чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахааргүй бол зөвшөөрнө
Зөв хариулт: Хориглоно Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 7.16.е-д зааснаар чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал дээр буцаж эргэхийг хориглоно. Хариу: 3
Асуулт 12
12/20
Ямар тохиолдолд огцом тоормослохыг зөвшөөрөх вэ?
Question Image
Дээрх бүгд
Хөдөлгөөнийг хориглосон гэрэл дохио асах үед уулзвар буюу явган хүний гарцын өмнө
Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд
Зөв хариулт: Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 9.4.г-д зааснаар зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхээс бусад тохиолдолд огцом тоормослохыг хориглоно. Хариу: 2
Асуулт 13
13/20
Чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал дээр хүн буулгах, суулгахын тулд түр зогсохыг зөвшөөрөх үү?
Question Image
Хориглоно
Чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахааргүй бол зөвшөөрнө
Зөвшөөрнө
Зөв хариулт: Чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахааргүй бол зөвшөөрнө Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 11.5.в-д зааснаар чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал дээр буюу түүнд 15 метрээс ойр зайд /тэдгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүйгээр хүн буулгах, суулгахын тулд түр зогсохоос бусад тохиолдолд/ түр зогсохыг хориглоно. Хариу - 2.
Асуулт 14
14/20
Уулзвар нэвтрэхдээ:
Question Image
Адил замын уулзвар нэвтрэх журам баримтална
Гол ба туслах замын уулзвар нэвтрэх журам баримтална
Зөв хариулт: Гол ба туслах замын уулзвар нэвтрэх журам баримтална Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 1.4-т уулзварт нийлсэн хучилттай болон шороон замын хучилттайг нь гол замд тооцно гэж заасан. Иймд гол ба туслах замын уулзвар нэвтрэх журам баримтална. Хариу: 1
Асуулт 15
15/20
Та уулзвараар чигээрээ явах бол:
Question Image
Түрүүлж нэвтэрнэ
Зам тавьж өгнө
Зөв хариулт: Түрүүлж нэвтэрнэ Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 12.4-т зааснаар жолооч ногоон гэрлээр зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Хариу: 1
Асуулт 16
16/20
Та баруун гар тийш эргэхдээ:
Question Image
Суудлын автомашинд зам тавьж өгнө
Түрүүлж нэвтэрнэ
Зөв хариулт: Суудлын автомашинд зам тавьж өгнө Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 12.5-д зааснаар улаан буюу шар гэрэлтэй хамт ассан нэмэгдэл дохиогоор явж буй жолооч бусад чиглэлээс яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Иймд та баруун гар тийш эргэхдээ зам тавьж өгнө. Хариу: 2
Асуулт 17
17/20
Жолооч харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсгээр явахдаа ямар гэрэл асаах вэ?
Question Image
Холын буюу ойрын гэрэл
Зөвхөн холын гэрэл
Зөвхөн ойрын гэрэл
Зөв хариулт: Холын буюу ойрын гэрэл Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 15.1.а-д зааснаар жолооч харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт холын болон ойрын гэрлийг асааж явна. Хариу - 3
Асуулт 18
18/20
Жолоодлогын дадлагыг багшгүйгээр хийхийг зөвшөөрөх үү?
Question Image
Жолоодлогын зохих дадлагатай болсон бол зөвшөөрнө
Зөвшөөрнө
Хориглоно
Зөв хариулт: Хориглоно Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 19.1-д зааснаар жолоодлогын дадлагыг багшийн шууд удирдлагын дор хийнэ. Хариу - 3
Асуулт 19
19/20
Суудлаа зөв тохируулахгүй хөдөлгөөнд оролцох нь жолоочид хэрхэн нөлөөлөх вэ?
Question Image
Зөвхөн бие чилж амархан ядарна
Дээрх бүгд
Зөвхөн жолооны хүрдийг эргүүлэхэд хүндрэлтэй
Зөвхөн орчны байдлыг бүрэн харахад хүндрэлтэй
Зөв хариулт: Дээрх бүгд Тайлбар: Жолооч суудлаа өөртөө зөв тохируулахгүйгээр хөдөлгөөнд оролцох нь зам орчны байдлыг зөв үнэлэх, жолооны хүрдийг эргүүлэхэд хүндрэлтэй байх мөн бие чилж амархан ядрах зэргээр хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад сөрөгөөр нөлөөлдөг. Хариу:4
Асуулт 20
20/20
Ямар гэмтэлтэй автомашиныг ашиглахыг хориглох вэ?
Question Image
Дуу намсгуур ажиллахгүй
Хөдөлгүүрийн ажиллагаа доголдсон
Хөдөлгүүрийн шатахуун зарцуулалт ихэссэн
Зөв хариулт: Дуу намсгуур ажиллахгүй Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 2 дугаар хавсралтын 4.3-д яндан, дуу намсгуур ажиллахгүй буюу байхгүй болсон автомашиныг ашиглахыг хориглоно гэж заасан. Хариу - 3
Гүйцэтгэл
Зөв 0
Буруу 0
Үлдсэн 20
Явц 0%