Нэвтрэх

Хэсэг 158459: Жолооны дүрм тэст 31

0/20
Асуулт 1
1/20
Зам хэдэн эгнээтэй вэ?
Question Image
Дөрөв
Хоёр
Зөв хариулт: Дөрөв Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 1.4-т автомашины хөдөлгөөнийг нэг эгнээгээр явуулах боломж бүхий өргөнтэй, тэмдэглэлтэй буюу тэмдэглэлгүй зорчих хэсгийн дагуух зурвасыг "Эгнээ" гэж заасан тул зурагт үзүүлсэн зам нь дөрвөн эгнээтэй байна. Хариу:2
Асуулт 2
2/20
Мотоциклын жолооч ямар үүрэгтэй вэ?
Question Image
Дээрх бүгд
Зөвхөн хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх
Зөвхөн хамгаалах малгай өмсөх
Зөв хариулт: Дээрх бүгд Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 2.3.в-д зааснаар мотоцикл жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүрэгтэй. Хариу:3
Асуулт 3
3/20
Зурагт үзүүлснээр тэмдгийн өмнө удаан зогсохыг зөвшөөрөх үү?
Question Image
Хориглоно
Зөвшөөрнө
Зөв хариулт: Зөвшөөрнө Тайлбар: "Удаан зогсох хориотой" 2.28 тэмдгийн үйлчлэх хүрээ нь МУ-ын ЗХД-ийн 1 дүгээр хавсралтын 10-д зааснаар байрласан газраасаа эхний уулзвар хүртэл, уулзваргүй замд суурин газраас гарах хүртэл хүчинтэй. Иймд тэмдгийн наана зогсохыг хориглохгүй. Хариу: 1
Асуулт 4
4/20
Энэ тэмдэг тавигдсан замд унадаг дугуйн хөдөлгөөнийг зөвшөөрөх үү?
Question Image
Зөвшөөрнө
Хориглоно
Унадаг дугуйн зам байхгүй тохиолдолд зөвшөөрнө
Зөв хариулт: Хориглоно Тайлбар: "Явган хүний зам" 4.6 тэмдэг нь зөвхөн явган зорчигчийн хөдөлгөөнийг зөвшөөрнө. Хариу - 1
Асуулт 5
5/20
Тэмдэг юуг анхааруулах вэ?
Question Image
Тэмдгээс цааш 150 метрт зорчих хэсэг дээр явган зорчигч гарч ирч болзошгүйг
Явган хүний гарц 150 метрийн цаана байгааг
Зөв хариулт: Явган хүний гарц 150 метрийн цаана байгааг Тайлбар: "Явган хүний гарц" 1.17 тэмдгийг шаардлагатай тохиолдолд "Объект хүртэлх зай" 6.1.а тэмдгийн хамт өөр зайд байрлуулж уг нэмэлт тэмдгээр аюул бүхий хэсгийн эхлэл хүртэлх зайг тодруулна. Хариу - 2
Асуулт 6
6/20
Аль тэмдэг бүх жин нь 3.5 тонноос илүүгүй ачааны автомашины хөдөлгөөнийг зөвшөөрөх вэ?
Question Image
Зөвхөн Б
Бүгд
Зөвхөн А
Зөвхөн А, В
Зөв хариулт: Зөвхөн А, В Тайлбар: "Суудлын автомашин явна" 4.4 тэмдэг нь бүх жин нь 3.5 тонноос илүүгүй ачааны автомашины хөдөлгөөнийг зөвшөөрнө "Ачааны автомашины хөдөлгөөн хориотой" 2.4 тэмдэг нь бүх жин нь 3.5 тонноос илүү ачааны автомашины хөдөлгөөний хориглоно. Иймд А, В тэмдгүүд нь бүх жин нь 3.5 тонноос бага ачааны автомашины хөдөлгөөнийг зөвшөөрнө. Хариу - 3
Асуулт 7
7/20
Замын энэ хэсэгт түр зогсохыг зөвшөөрөх үү?
Question Image
Зөвшөөрнө
Хориглоно
Зөв хариулт: Зөвшөөрнө Тайлбар: 7.4 тэмдэглэлээр түр зогсохыг хориглосон газрыг тэмдэглэх бөгөөд "Түр зогсох хориотой" 2.27 тэмдэгтэй хамтруулан хэрэглэсэн тохиолдолд тэмдгийн үйлчлэх хүрээ нь тэмдэглэлийн уртаар дуусах учир тэмдэглэлийн цаана зогсохыг зөвшөөрнө.Хариу: 1
Асуулт 8
8/20
Та чигээрээ явахдаа:
Question Image
“Зогс-шугам” тэмдэглэлийн өмнө зогсоно
Зогсохгүйгээр явна
Бусад чигээс яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө
Зөв хариулт: Зогсохгүйгээр явна Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 5.3-т уулзварт хөдөлгөөнийг гэрлэн дохиогоор зохицуулж байгаа бол дарааллын тэмдгийн заалтыг мөрдөхгүй гэж заасан тул та зогсохгүйгээр явна.Хариу: 2
Асуулт 9
9/20
Та саадыг тойрон гарахдаа анхааруулах дохио өгөх шаардлагатай юу?
Question Image
Шаардлагатай
Шаардлагагүй
Зөвхөн харанхуй үед шаардлагатай
Зөв хариулт: Шаардлагатай Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 7.1-д жолооч чиг өөрчлөхийн өмнө тэр чигт явахаа анхааруулсан дохиог эргэх чиг заадаг гэрлээр, хэрэв тэр нь ажиллахгүй буюу байхгүй бол гараар өгнө гэж заасан. Хариу:1
Асуулт 10
10/20
Та зүүн гар тийш эргэхдээ анхааруулах дохио өгөх шаардлагатай юу?
Question Image
Шаардлагагүй
Тээврийн хэрэгсэл ойртон ирж байвал шаардлагатай
Шаардлагатай
Зөв хариулт: Шаардлагатай Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 7.1-д зааснаар жолооч чиг өөрчлөхийн өмнө тэр чигт явахаа анхааруулсан дохиог эргэх чиг заадаг гэрлээр, хэрэв тэр нь ажиллахгүй буюу байхгүй бол гараар өгнө. Хариу: 1
Асуулт 11
11/20
Суурин газрын гаднах замд аль эгнээгээр байрлан явах вэ?
Question Image
Зүүнээс бусад аль тохиромжтой эгнээгээр
Аль тохиромжтой эгнээгээр
Зөвхөн баруун гар талын эгнээгээр
Зөв хариулт: Зөвхөн баруун гар талын эгнээгээр Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 8.5-д зааснаар суурин газрын гаднах замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын эгнээ чөлөөтэй байхад /зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд/ түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно. Хариу - 3
Асуулт 12
12/20
Гүүрэн дээр болон доор гүйцэж түрүүлэхийг зөвшөөрөх үү?
Question Image
Хориглоно
Зөвхөн гүүрэн доор хориглоно
Зөвшөөрнө
Зөв хариулт: Зөвшөөрнө Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 10.6-д гүүрэн дээр болон доор гүйцэж түрүүлэхийг хориглоогүй. Хариу: 1
Асуулт 13
13/20
Зурагт үзүүлснээр удаан зогсохыг зөвшөөрөх үү?
Question Image
Зөвшөөрнө
Хориглоно
Зөв хариулт: Хориглоно Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 11.1-д зааснаар жолооч тээврийн хэрэгслийг замын баруун гар талд зорчих хэсгийн хашлаганд шахаж, хашлагагүй бол зорчих хэсгийг чөлөөлж зогсооно. Иймд урсгал сөрж зүүн гар талын эгнээнд зогсохыг хориглоно. Хариу: 2
Асуулт 14
14/20
Та чигээрээ явах бол аль тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх вэ?
Question Image
Хоёуланд
Зөвхөн А
Зөвхөн Б
Зөв хариулт: Зөвхөн Б Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 12.8-д зааснаар адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Иймд та Б автомашинд зам тавьж өгнө. Хариу - 2
Асуулт 15
15/20
Та чигээрээ явах бол:
Question Image
Ачааны автомашинд зам тавьж өгнө
Уулзварыг түрүүлж нэвтэрнэ
Зөв хариулт: Ачааны автомашинд зам тавьж өгнө Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 12.8-д зааснаар адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Иймд та ачааны автомашинд зам тавьж өгнө. Хариу - 2
Асуулт 16
16/20
Ногоон гэрэл дохио асах үед та:
Question Image
Гэрэл дохиог удирдлага болгон жолооч түрүүлж нэвтэрнэ
Ачааны автомашины урдуур зам хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигч байгаа эсэхийг бүрэн мэдсэнийхээ дараа хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ
Зөв хариулт: Ачааны автомашины урдуур зам хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигч байгаа эсэхийг бүрэн мэдсэнийхээ дараа хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 13.3-д зааснаар явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал араас нь ирсэн жолооч түүний урдуур зам хөндлөн гарч яваа явган зорчигч байхгүйг бүрэн мэдсэнийхээ дараа хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ. Хариу - 1
Асуулт 17
17/20
Хорооллын доторхи хөдөлгөөнд явган зорчигч замын аль хэсгээр явахыг зөвшөөрөх вэ?
Question Image
Дээрх бүгд
Зөвхөн зорчих хэсгээр
Зөвхөн явган хүний замаар
Зөв хариулт: Дээрх бүгд Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 16.1-д зааснаар "Хороолол" 5.30 тэмдгээр тэмдэглэгдсэн хорооллын дотор явган зорчигч явган хүний зам буюу зорчих хэсгээр явж болно. Хариу - 3
Асуулт 18
18/20
Хүн тээвэрлэхэд зориулан тоноглосон ачааны автомашинд ямар шаардлага тавигдах вэ?
Question Image
Тэвшний хойд болон хажуу хашлаганы дагуу зассан суудал нь түшлэгтэй байх
Дээрх бүгд
Жолоочид дохио өгөх хонхтой байх
Зөв хариулт: Тэвшний хойд болон хажуу хашлаганы дагуу зассан суудал нь түшлэгтэй байх Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 21.3.в-д тэвшний хойд болон хажуу хашлаганы дагуу зассан суудал нь түшлэгтэй байх шаардлагатай гэж заасан. Хариу - 1
Асуулт 19
19/20
Аль автомашины жолооч замын өгсүүр ( уруу ) хэсэгт автомашиныг өнхрөхөөс сэргийлж урд дугуйг зөв байрлуулж зогсоосон бэ?
Question Image
А, В
Б, В
А, Г
Б, Г
Зөв хариулт: А, В Тайлбар: Уруу, өгсүүр замд А, В автомашин нь өнхрөхөөс сэргийлж дугуйгаа зөв байрлуулж зогсоосон байна. Хариу - 3
Асуулт 20
20/20
Зам тээврийн осолд холбогдсон жолооч хэргийн газрыг санаатай орхиж зугтаасан бол эрүүгийн хариуцлага хүлээх үү?
Question Image
Тийм
Үгүй
Зөв хариулт: Тийм Тайлбар: Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээнэ. Хариу - 1
Гүйцэтгэл
Зөв 0
Буруу 0
Үлдсэн 20
Явц 0%