Хэсэг 158460: Жолооны дүрм тэст 32
0/20
Асуулт 1
1/20
Тусгаарлах зурвастай замыг заана уу?
Зөв хариулт: Зөвхөн Б
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 1.4-т зэргэлдээ зорчих хэсгүүдийг зааглахад зориулагдаж хийгдсэн, зогсоол болон хөдөлгөөнд зориулагдаагүй замын хэсгийг "Тусгаарлах зурвас" гэж заасан тул Б зурагт үзүүлсэн зам нь тусгаарлах зурвастай замд тооцогдоно.Хариу: 2
Асуулт 2
2/20
Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч биедээ ямар бичиг баримт авч явах үүрэгтэй вэ?
Зөв хариулт: Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэх
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 2.1-д жолооч нь тухайн механикжсан тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэх биедээ авч явна гэж заасан.Хариу: 2
Асуулт 3
3/20
Энэ тэмдэг юуг анхааруулах вэ?
Зөв хариулт: Төмөр замын хаалттай гарам ойртож байгааг
Тайлбар: "Төмөр замын хаалттай гарам" 1.1 тэмдэг нь, "Төмөр замын гарамд ойртоно" 1.4.а тэмдэгтэй хамт тавигдснаар 300 метрийн цаана төмөр замын хаалттай гарам байгааг анхааруулна. Хариу - 2
Асуулт 4
4/20
Аль зурагт гол замыг үзүүлсэн бэ?
Зөв хариулт: Зөвхөн А, Б
Тайлбар: "Гол зам" 3.1, "Туслах зам нийлнэ" 3.3.в тэмдгүүд тавигдсан зам нь гол замд тооцогдоно. Хариу - 3
Асуулт 5
5/20
Баруун гар талын эгнээнээс чигээрээ явахыг зөвшөөрөх үү?
Зөв хариулт: Хориглоно
Тайлбар: "Эгнээнээс явах хөдөлгөөний чиг" 5.10.6 тэмдэг нь уг эгнээнээс тухайн уулзвараар нэвтрэх зөвшөөрсөн чигийг заана. Иймд чигээрээ явахыг хориглоно. Хариу - 2
Асуулт 6
6/20
Аль тээврийн хэрэгслийн жолооч тэмдгийн заалтыг зөрчиж зогссон бэ?
Зөв хариулт: Зөвхөн Б
Тайлбар: "Тээврийн хэрэгсэл зогсоолд тавих хэлбэр" 6.6.а тэмдэг нь "Зогсоол" 5.15 тэмдэг бүхий зогсоолд бүх төрлийн тээврийн хэрэгслийг явган хүний замын хашлаганд шахаж зорчих хэсэг дээр зогсохыг заана. Иймд Б автомашин тэмдгийн заалтыг зөрчиж зогссон. Хариу - 2
Асуулт 7
7/20
Аль тохиолдолд тасархай шугаман тэмдэглэлийг давахыг зөвшөөрөх вэ?
Зөв хариулт: Дээрх бүгд
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 1 дүгээр хавсралтын 25-д зааснаар 7.5 тэмдэглэлийг аль ч талаас нь давахыг зөвшөөрөх бөгөөд харин дээгүүр нь унуулж явахыг хориглоно. Иймд гүйцэж түрүүлэх, саадыг тойрон гарах, буцаж эргэх бүх тохиолдлуудад давахыг зөвшөөрнө.Хариу: 4
Асуулт 8
8/20
Аль чигт явахыг зөвшөөрөх вэ?
Зөв хариулт: Бүх чигт
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 5.9.в-д зааснаар зохицуулагч дохиурыг урагш заасан байвал зохицуулагчийн зүүн гар талаас яваа тээврийн хэрэгсэл бүх чигт явахыг зөвшөөрнө. Хариу: 3
Асуулт 9
9/20
Жолоочид хаана ухрахыг зөвшөөрөх вэ?
Зөв хариулт: Нэг чигийн хөдөлгөөнтэй замд
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн-ийн 7.18 -д зааснаар уулзвар, явган хүний гарц, чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал дээр ухрах үйлдлийг хориглоно. Иймд нэг чигийн хөдөлгөөнтэй замд ухрах үйлдлийг хориглохгүй.Хариу: 2
Асуулт 10
10/20
Та замаас гарахдаа хэнд зам тавьж өгөх вэ?
Зөв хариулт: Суудлын автомашин ба явган зорчигчдод
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 7.7-д зааснаар жолооч замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйчинд зам тавьж өгнө. МУ-ын ЗХД-ийн 7.12-т зааснаар жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ /уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна/ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Дээрх заалтуудын дагуу та явган зорчигчдод болон суудлын автомашинд зам тавьж өгнө.Хариу: 2
Асуулт 11
11/20
Аль тээврийн хэрэгсэл давуу эрхтэй вэ?
Зөв хариулт: Ачааны автомашин
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 7.7-д зааснаар жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Иймд ачааны автомашин давуу эрхтэй. Хариу: 2
Асуулт 12
12/20
Суудлын автомашин жолоодож яваа бол суурин газрын гаднах замд тэмдгээс цааш зөвшөөрөгдөх дээд хурд хэд байх вэ?
Зөв хариулт: 80 км/цаг
Тайлбар: "Хурдны дээд хязгаарлалын төгсгөл" 2.25 тэмдэг нь "Хурдны дээд хязгаарлал" 2.24 тэмдгийн хүчинтэй хүрээ дууссаныг заана. МУ-ын ЗХД-ийн 9.3-д зааснаар тээврийн хэрэгслийн хурдыг суурин газрын гаднах замд цагт 80 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна. Хариу: 4
Асуулт 13
13/20
Замын энэ хэсэгт зогсохыг зөвшөөрөх үү?
Зөв хариулт: Хоёуланг хориглоно
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 11.5.а-д уулзвар дээр тэнхлэгийн үргэлжилсэн шугамтай Т-хэлбэрийн уулзвар, гарцын хөдөлгөөн огтолцохгүй хэсэг дээр түр зогсохыг зөвшөөрнө гэж заасан боловч тухайн тээврийн хэрэгслүүд нь ЗХД-ийн 11.5.з-д зааснаар үргэлжилсэн шугам хүртэл 3 метрээс бага зайтай газарт зогссон тул зөрчил гаргасан байна. Хариу - 3
Асуулт 14
14/20
Та баруун гар тийш эргэхдээ хэнд зам тавьж өгөх вэ?
Зөв хариулт: Хоёуланд зам тавьж өгнө
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 12.1-д зааснаар жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэх үед явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваа явган зорчигч, унадаг дугуйн замаар яваа дугуйчинд зам тавьж өгнө. Хариу - 3
Асуулт 15
15/20
Та уулзвараар буцаж эргэх бол ачааны автомашинд зам тавьж өгөх шаардлагатай юу?
Зөв хариулт: Тийм
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 12.8-д адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэж заасан тул та ачааны автомашинд зам тавьж өгнө. Хариу - 1.
Асуулт 16
16/20
Та чигээрээ явах бол аль тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх вэ?
Зөв хариулт: Зөвхөн суудлын автомашинд
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 12.9-д зааснаар гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. МУ-ын ЗХД-ийн 12.11-д зааснаар уулзвар дээр гол зам чигээ өөрчилж байвал тэр замаар яваа жолооч нар өөр хоорондоо адил замын уулзвар нэвтрэх журам баримтална. Иймд та суудлын автомашинд зам тавьж өгнө. Хариу - 1
Асуулт 17
17/20
Харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт тээврийн хэрэгслийг зогсоохдоо ямар гэрэл асаах вэ?
Зөв хариулт: Оврын гэрэл
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 15.2-т зааснаар харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт тээврийн хэрэгслийг зогсоохдоо оврын гэрлийг асаана. Хариу - 1
Асуулт 18
18/20
Механикжсан тээврийн хэрэгслийг хатуу холбоогоор чирэх үед тээврийн хэрэгслүүдийн хоорондын зай хэдэн метр байвал зохих вэ?
Зөв хариулт: 4 метрээс илүүгүй
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 20.3-д зааснаар хатуу холбоогоор чирэх үед тээврийн хэрэгслүүдийн хоорондын зай нь 4 метрээс илүүгүй байна. Хариу: 1
Асуулт 19
19/20
Доорхи тохиолдлын алинд нь гүйцэж түрүүлэх замын урт их байх вэ?
Зөв хариулт: Гүйцэгдэж байгаа тээврийн хэрэгслийн хурд цагт 60 км байх үед гүйцэж байгаа тээврийн хэрэгслийн хурд 80 км
Тайлбар: Хурдыг ихэсгэхэд нэгж хугацаанд туулах зам уртсана. Хариу - 2
Асуулт 20
20/20
Гадна талын өнгө үзэмж нь илт муудсан автомашиныг ашиглахыг зөвшөөрөх үү?
Зөв хариулт: Хориглоно
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 2 дугаар хавсралтын 6.9-д зааснаар өнгө үзэмж нь илт муудсан автомашиныг ашиглахыг хориглоно. Хариу - 2