Хэсэг 158461: Жолооны дүрм тэст 33
0/20
Асуулт 1
1/20
Зам хэдэн зорчих хэсэгтэй вэ?
Зөв хариулт: Хоёр
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 1.4-т зааснаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зориулагдсан замын хэсгийг "Зорчих хэсэг" гэж заасан бөгөөд зам нь тусгаарлах зурвасаар зааглагдсан хэд хэдэн зорчих хэсэгтэй байж болно.Хариу:2
Асуулт 2
2/20
Зорчигч зогсож байгаа тээврийн хэрэгслийн хаалгыг нээхийг зөвшөөрөх үү?
Зөв хариулт: Бусад хөдөлгөөнд оролцогчдод саад болохоор бол хориглоно
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 4.2.д зааснаар тээврийн хэрэгслийн зорчигч бусад хөдөлгөөнд оролцогчдод саад болохоор байвал зогсож байгаа тээврийн хэрэгслийн хаалгыг нээхийг хориглоно. Хариу:3
Асуулт 3
3/20
Тэмдэг ямар утгатай вэ?
Зөв хариулт: “Хурдны дээд хязгаарлал” тэмдгийн хүчинтэй хүрээ дууссаныг заана
Тайлбар: "Хурдны дээд хязгаарлалын төгсгөл" 2.25 тэмдэг нь "Хурдны дээд хязгаарлал" 2.24 тэмдгийн хүчинтэй хүрээ дууссаныг заана. Хариу - 1
Асуулт 4
4/20
Аль чигт явахыг зөвшөөрөх вэ?
Зөв хариулт: Чигээрээ буюу баруун гар тийш болон буцаж эргэхийг
Тайлбар: "Зүүнээс баруун гар тийш нэг чигийн хөдөлгөөнтэй" 5.9.а тэмдэг нь хөндлөн нийлсэн зам буюу зорчих хэсэг нь баруун гар тийш нэг чигийн хөдөлгөөнтэйг мэдээлэх бөгөөд урсгал сөрж зүүн гар тийш эргэхийг хориглоно. Хариу - 3
Асуулт 5
5/20
Тэмдгийн үйлчлэх хүрээ:
Зөв хариулт: Тэмдгээс цааш 100 метр үргэлжилнэ
Тайлбар: "Хоорондын зайн доод хязгаарлал" 2.16 тэмдэг нь "Үйлчлэх хүрээ" 6.2.а тэмдэгтэй хамт тавигдсан бол түүний хүчинтэй хүрээ нь тэмдгээс цааш 100 метр үргэлжлэхийг заана. Хариу - 2
Асуулт 6
6/20
Аль тэмдэг зүүн гар тийш эргэхийг хориглох вэ?
Зөв хариулт: Зөвхөн А, В
Тайлбар: "Зүүн гар тийш эргэх хориотой" 2.18.б, "Буцаж эргэх газар" 5.14 тэмдгүүдээр зүүн гар тийш эргэхийг хориглоно. Харин "Буцаж эргэх хориотой" 2.19 тэмдэг нь зүүн гар тийш эргэхийг хориглохгүй. Хариу: 3
Асуулт 7
7/20
“Чиг заагч сум” тэмдэглэл нь:
Зөв хариулт: Зүүн гар тийш буюу буцаж эргэхийг зөвшөөрнө
Тайлбар: "Чиг заагч сум" 7.18 тэмдэглэл нь тухайн эгнээнээс уулзвар нэвтрэх зөвшөөрсөн чигийг заана. Зүүн гар тийш эргэхийг зөвшөөрсөн сум бүхий захын /зүүн гар талын/ эгнээнээс буцаж эргэхийг зөвшөөрнө. Хариу: 3
Асуулт 8
8/20
Чирэгдэж яваа тээврийн хэрэгслийн ослын дохионы гэрэл асахгүй бол:
Зөв хариулт: Ослын зогсолтын тэмдгийг уг тээврийн хэрэгслийн гадна талын арын хэсэгт байрлуулна
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 6.3.г-д зааснаар чирэгдэж яваа механикжсан тээврийн хэрэгслийн ослын дохионы гэрэл нь ажиллахгүй /эсвэл байхгүй/ бол ослын зогсолтын тэмдгийг уг тээврийн хэрэгслийн гадна талын арын хэсэгт байрлуулна.Хариу: 3
Асуулт 9
9/20
Та гарцаар замд нийлэхдээ:
Зөв хариулт: Тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид зам тавьж өгнө
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 7.7-д зааснаар жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид зам тавьж өгнө.Хариу: 3
Асуулт 10
10/20
Замын энэ хэсэгт зорчигч суулгахын тулд ухрахыг зөвшөөрөх үү?
Зөв хариулт: Зөвшөөрнө
Тайлбар: 4.1.а тэмдэг нь уулзварын цаана байрласан бол эхний уулзвар хүртэл хүчинтэй байх бөгөөд тухайн замд ухрах үйлдлийг хориглохгүй. Хариу: 1
Асуулт 11
11/20
Суурин газрын доторхи замд цувааг аль эгнээгээр байрлан явахыг зөвшөөрөх вэ?
Зөв хариулт: Зөвхөн баруун гар талын эгнээгээр
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 18.2-т зааснаар цуваа нь зорчих хэсгийн хамгийн баруун талын эгнээгээр явна. Хариу - 1
Асуулт 12
12/20
Бүх жин нь 3.5 тонноос илүүгүй ачааны автомашин жолоодож яваа бол гүйцэж түрүүлэхийг зөвшөөрөх үү?
Зөв хариулт: Зөвшөөрнө
Тайлбар: "Ачааны автомашинаар гүйцэж түрүүлэх хориотой" 2.22 тэмдэг нь бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашинаар цагт 30 км-ээс бага хурдтай яваагаас бусад тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхийг хориглодог тул бүх жин нь 3.5 тонноос илүүгүй ачааны автомашинаар тракторыг гүйцэж түрүүлэхийг хориглохгүй. Хариу: 1
Асуулт 13
13/20
Аль тээврийн хэрэгслийн жолооч зогсох үйлдлийг буруу гүйцэтгэсэн бэ?
Зөв хариулт: Хоёул зөрчсөн
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 11.5.а-д зааснаар уулзвар буюу түүнд 20 метрээс ойр зайд түр зогсохыг хориглоно. Иймд хоёул зөрчил гаргасан. Хариу - 3
Асуулт 14
14/20
Та зүүн гар тийш эргэхдээ аль тээврийн хэрэгслэд зам тавьж өгөх вэ?
Зөв хариулт: Хоёуланд нь
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 12.9-д зааснаар гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэж заасан тул та автобус болон суудлын автомашинд зам тавьж өгнө. Хариу - 3.
Асуулт 15
15/20
Та чигээрээ явахдаа автобусанд зам тавьж өгөх шаардлагатай юу?
Зөв хариулт: Үгүй
Тайлбар: 15. МУ-ын ЗХД-ийн 12.8-д адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэж заасан учир та зам тавьж өгөх шаардлагагүй. Хариу - 2
Асуулт 16
16/20
Төмөр замын гарам нэвтрэхийг зөвшөөрөх үү?
Зөв хариулт: Хориглоно
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 14.3-д зааснаар гармын жижүүр хориглосон дохио өгсөн үед гарам руу орохыг хориглоно. Хариу: 2
Асуулт 17
17/20
Тууш замд механикжсан тээврийн хэрэгслийг чирэхийг зөвшөөрөх үү?
Зөв хариулт: Зөвшөөрнө
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 17.1.а-д зааснаар тууш замд техникийн дээд хурд нь цагт 40 км-ээс ихгүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно. Иймд механжиксан тээврийн хэрэгслийг чирэхийг хориглохгүй. Хариу: 1
Асуулт 18
18/20
Аюултай ачааг тээвэрлэхдээ:
Зөв хариулт: Тээврийн хэрэгслийн урд буюу ард “Аюултай ачаа” таних тэмдгийг байрлуулна
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 22.7-д аюултай ачаа тээвэрлэхдээ тээврийн хэрэгслийн урд болон ард "Аюултай ачаа" таних тэмдгийг байрлуулна гэж заасан. Хариу - 1
Асуулт 19
19/20
Тээврийн хэрэгслийг хүнд араан дамжуулгаар удаан хугацаагаар явуулах нь түлш зарцуулалтанд хэрхэн нөлөөлөх вэ?
Зөв хариулт: Түлш зарцуулалт ихсэнэ
Тайлбар: Тээврийн хэрэгслийг хүнд араан дамжуулгаар удаан хугацаагаар явуулах нь түлш зарцуулалтыг ихэсгэнэ. Хариу - 1
Асуулт 20
20/20
Тараагуур судасны цус алдалтыг яаж тогтоох вэ?
Зөв хариулт: Шархны дээд хэсэгт чангалуур тавина
Тайлбар: Артерийн /тараагуур/ судасны цус алдалтыг шархны дээд хэсэгт чангалуур тавина. Хариу - 1