Хэсэг 158462: Жолооны дүрм тэст 34
0/20
Асуулт 1
1/20
Трактораар 5000 кг-аас дээш даацтай чиргүүл чирч замын хөдөлгөөнд оролцохдоо ямар ангилалтай байх шаардлагатай вэ?
Зөв хариулт: Механизм
Тайлбар: МУ-ын ЗХД-ын 1.2-т зааснаар трактор, өөрөө явдаг машин механизм, тэдгээрийн чиргүүл буюу ажлын тоног төхөөрөмжтэй бүрэлдэхүүнийг "Механизм"-ын ангилалд хамааруулдаг. Хариу:1
Асуулт 2
2/20
Түргэн тусламжийн автомашины жолооч тусгай дуут болон гэрэл дохио ажиллуулан албан үүргээ гүйцэтгэж явах үедээ хорооллын доторхи замд цагт 20 км-ээс илүү хурдтай явахыг зөвшөөрөх үү?
Зөв хариулт: Хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангасан тохиолдолд зөвшөөрнө
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 2.4-т зааснаар улаан, хөх, ногоон өнгийн тусгай дуут болон гэрэл дохио ажиллуулсан хойшлуулшгүй албан үүрэг гүйцэтгэж яваа жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан нөхцөлд бусад оролцогчоос давуу эрхтэй байх бөгөөд ЗХД-ийн 16 дугаар бүлгийн заалтыг мөрдөхгүй байж болно.Хариу:3
Асуулт 3
3/20
Ачааны автомашины жолооч уулзвараар буцаж эргэхийг зөвшөөрөх үү?
Зөв хариулт: Хориглоно
Тайлбар: "Орох хориотой" 2.1 тэмдэг нь уулзвар, гарцын цаана байрласан бол тухайн зам нь цаанаасаа наашаагаа нэг чигийн хөдөлгөөнд ашиглагдана. Иймд ачааны автомашин нь нэг чигийн хөдөлгөөнтэй замд буцаж эргэхийг хориглоно. Хариу - 2
Асуулт 4
4/20
Та тухайн чигийн зүүн гар талын эгнээнээс аль чигт явахыг зөвшөөрөх вэ?
Зөв хариулт: Зөвхөн зүүн гар тийш буюу буцаж эргэхийг зөвшөөөрнө
Тайлбар: "Эгнээнээс явах хөдөлгөөний чиг" 5.10.а тэмдэг нь эгнээ тус бүрээс уг уулзвараар нэвтрэх зөвшөөрсөн чигийг заах ба зүүн гар тийш эргэхийг зөвшөөрсөн сум бүхий захын /зүүн гар талын/ эгнээнээс буцаж эргэхийг зөвшөөрнө. Хариу - 2
Асуулт 5
5/20
Нэмэлт тэмдэг ямар утга илэрхийлэх вэ?
Зөв хариулт: Зогсоолын талбай нь мордмол тавцан буюу үзлэгийн сувагтай болохыг заана
Тайлбар: "Автомашинд үзлэг хийх газар" 6.10 тэмдэгтэй хамт тавигдсан "Зогсоол" 5.15 тэмдэг бүхий зогсоолын талбай нь мордмол тавцан буюу үзлэгийн сувагтай болохыг заана. Хариу: 2
Асуулт 6
6/20
Замын тухайн хэсэгт байрлуулсан тэмдэг ба тэмдэглэлийн утга хоорондоо зөрж байвал:
Зөв хариулт: Тэмдгийн заалтыг баримтална
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 1 дүгээр хавсралтын 28-д зааснаар замын тухайн хэсэгт байрласан тэмдэг тэмдэглэлийн утга хоорондоо зөрж байвал тэмдгийн заалтыг баримтална. Хариу - 2
Асуулт 7
7/20
Зурагт үзүүлсэн суман тэмдэглэл ямар утгатай вэ?
Зөв хариулт: Тухайн чигт эгнээний тоо цөөрч байгааг анхааруулна
Тайлбар: "Чиглүүлэгч сум" 7.19 тэмдэглэл нь зорчих хэсэг нарийсаж тухайн чигт эгнээний тоо цөөрч байгааг анхааруулна.Хариу:3
Асуулт 8
8/20
Аль тохиодлолд ослын дохионы гэрлийг хэрэглэх вэ?
Зөв хариулт: Зам тээврийн ослын улмаас зогссон үед
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 6.2.а-д зам тээврийн ослын улмаас зогссон үед ослын дохионы гэрлийг хэрэглэнэ гэж заасан.Хариу: 1
Асуулт 9
9/20
Аль сумны дагуу зүүн гар тийш эргэхийг зөвшөөрөх вэ?
Зөв хариулт: А, Б
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 7.11-д зааснаар жолооч уулзвар, гарцаас гарахдаа эсрэг урсгалыг сөрөхгүйгээр үйлдлийг гүйцэтгэнэ. Иймд А, Б сумны дагуу зүүн гар тийш эргэхийг зөвшөөрнө.Хариу: 3
Асуулт 10
10/20
Баруун гар талын эгнээнд яваа автомашины жолооч аль зурагт тухайн чигийн зүүн гар талын эгнээнд яваа автомашинд зам тавьж өгөх вэ?
Зөв хариулт: Зөвхөн А
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 7.8-д жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байраа эзэлнэ гэж заасан. Иймд А зурагт баруун гар талын эгнээнд яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө, Б зурагт баруун гар талын эгнээнд яваа тээврийн хэрэгсэл нь түрүүлж байраа эзэлнэ. Хариу: 1
Асуулт 11
11/20
Жолооч хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан хэрхэн сонгож явах вэ?
Зөв хариулт: Автомашины хурд ихсэхэд хажуугийн зайг их байхаар сонгож явна
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 8.11-д зааснаар жолооч нь хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна. Хариу - 2
Асуулт 12
12/20
Гүйцэж түрүүлэхийг зөвшөөрөх үү?
Зөв хариулт: Хориглоно
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 10.6-д зааснаар зүүн гар тийш эргэх дохио өгсөн тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхийг хориглоно. Хариу: 2
Асуулт 13
13/20
Замын огцом эргэлт дээр зурагт үзүүлснээр зогсохыг зөвшөөрөх үү?
Зөв хариулт: Зөвшөөрнө
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 11.5.и-д зааснаар үзэгдэлт замын дагуу аль нэг чигт 100 метрийн дотор хязгаарлагдмал нөхцөлд зорчих хэсэг дээр зогсохыг хориглоно. Зорчих хэсгийг чөлөөлж зогссон тул хориглохгүй. Хариу - 1
Асуулт 14
14/20
Та уулзвараар зүүн гар тийш эргэхдээ аль тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх вэ?
Зөв хариулт: Зөвхөн суудлын автомашинд
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 12.8-д зааснаар адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэл зам тавьж өгнө. Иймд та суудлын автомашинд зам тавьж өгнө. Хариу: 1
Асуулт 15
15/20
Та анивчсан шар гэрэл дохиотой уулзвараар чигээрээ явахдаа:
Зөв хариулт: Ердийн хөсөгт зам тавьж өгнө
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 5.6.в-д зааснаар анивчсан шар гэрэл дохио нь хөдөлгөөнийг зөвшөөрөх бөгөөд тухайн уулзвар буюу явган хүний гарц зохицуулгагүй болсныг мэдээлж болгоомжтой явахыг анхааруулна. МУ-ын ЗХД-ийн 12.8-д зааснаар адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Дээрх заалтуудын дагуу та ердийн хөсөгт зам тавьж өгнө. Хариу - 2
Асуулт 16
16/20
Энэ тохиолдолд төмөр замын гарам нэвтрэхийг зөвшөөрөх үү?
Зөв хариулт: Хориглоно
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 14.3-д зааснаар төмөр замын гармын анивчсан улаан гэрэл ассан үед гарам руу орохыг хориглоно. Хариу - 3
Асуулт 17
17/20
Тууш замд тээврийн хэрэгслийн жолооч зайлшгүй зогсолт хийхдээ зөрчил гаргасан уу?
Зөв хариулт: Үгүй
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 17.2-т зааснаар тууш замд жолооч зайлшгүй зогсолт хийвэл ЗХД-ийн 6.2.б, 6.3.б заалтын дагуу анхааруулах дохио хэрэглэж, зорчих хэсгийг нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна. Иймд жолооч дээрх арга хэмжээг авсан тул зөрчил гаргаагүй. Хариу - 2
Асуулт 18
18/20
Суудлын автомашинаар ачаа тээвэрлэхийг зөвшөөрөх үү?
Зөв хариулт: Суудлын автомашины овроос урт буюу өргөнөөрөө 0.5 метрээс илүү гараагүй бол зөвшөөрнө
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 22.8-д зааснаар суудлын автомашинаар түүний овроос урт буюу өргөнөөрөө 0.5 метрээс илүү гарсан ачаа тээвэрлэхийг хориглоно. Хариу - 2
Асуулт 19
19/20
Ямар үед ачааны автомашин илүү тогтвортой байх вэ?
Зөв хариулт: Ачаагүй үед
Тайлбар: Ачаа ачих үед ачааны автомашины хүндийн төв дээшилдэг тул тогтвор муу байна. Хариу - 1
Асуулт 20
20/20
Цус алдалтыг тогтоох чангалуурыг хүйтний улиралд ямар хугацаанд тавих вэ?
Зөв хариулт: Гучин минутаас хэтрэхгүй
Тайлбар: Цус алдалтыг тогтоох чангалуурыг хүйтний улиралд гучин минутаас хэтрүүлэхгүйгээр тавина. Хариу - 1