Нэвтрэх

Хэсэг 158463: Жолооны дүрм тэст 35

0/20
Асуулт 1
1/20
Аль нь “Эгнээ” вэ?
Question Image
Автомашины хөдөлгөөнийг нэг эгнээгээр явуулах боломж бүхий өргөнтэй, тэмдэглэлтэй буюу тэмдэглэлгүй зорчих хэсгийн дагуух зурвас
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зориулсан замын хэсэг
Зөв хариулт: Автомашины хөдөлгөөнийг нэг эгнээгээр явуулах боломж бүхий өргөнтэй, тэмдэглэлтэй буюу тэмдэглэлгүй зорчих хэсгийн дагуух зурвас Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 1.4-т автомашины хөдөлгөөнийг нэг эгнээгээр явуулах боломж бүхий өргөнтэй, тэмдэглэлтэй буюу тэмдэглэлгүй зорчих хэсгийн дагуух зурвасыг "Эгнээ" гэж заасан. Хариу:1
Асуулт 2
2/20
Шуурхай албаны автомашины жолооч албан үүргээ гүйцэтгэж яваа бол аль чигт явахыг зөвшөөрөх вэ?
Question Image
Зөвхөн баруун гар тийш
Бүх чигт
Зөвхөн чигээрээ буюу баруун гар тийш
Зөв хариулт: Бүх чигт Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 2.4-т зааснаар хөх өнгийн тусгай дуут болон гэрлэн дохио ажиллуулан хойшлуулшгүй албан үүрэг гүйцэтгэж яваа жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангасан нөхцөлд бусад оролцогчоос давуу эрхтэй байх бөгөөд гэрэл дохио, тэмдгийн заалтыг мөрдөхгүй байж болно.Хариу:3
Асуулт 3
3/20
Тэмдгийн үйлчлэх хүрээнд гүйцэж түрүүлэхийг зөвшөөрөх үү?
Question Image
Зөвшөөрнө
Хориглоно
Мотоцикл цагт 30 км-ээс бага хурдтай яваа бол зөвшөөрнө
Зөв хариулт: Мотоцикл цагт 30 км-ээс бага хурдтай яваа бол зөвшөөрнө Тайлбар: "Гүйцэж түрүүлэх хориотой" 2.20 тэмдэг нь цагт 30 км-ээс бага хурдтай яваагаас бусад тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхийг хориглоно. Иймд мотоцикл цагт 30 км-ээс бага хурдтай яваа бол гүйцэж түрүүлэхийг зөвшөөрнө. Хариу - 2
Асуулт 4
4/20
Гарцаар зүүн гар тийш эргэхийг зөвшөөрөх үү?
Question Image
Зөвшөөрнө
Хориглоно
Зөв хариулт: Зөвшөөрнө Тайлбар: "Чигээрээ явна" 4.1.а тэмдэг нь МУ-ын ЗХД-ийн 1 дүгээр хавсралтын 15-д зааснаар уулзварын өмнө байрласан бол зөвхөн тэр хэсэгтээ хамаарна. Иймд гарцаар зүүн гар тийш эргэхийг зөвшөөрнө. Хариу: 1
Асуулт 5
5/20
Замын тухайн чигийн дунд эгнээнээс аль чигт явахыг зөвшөөрөх вэ?
Question Image
Зөвхөн чигээрээ буюу зүүн гар тийш
Зөвхөн чигээрээ
Чигээрээ, зүүн гар тийш буюу буцаж эргэх чигт
Зөв хариулт: Зөвхөн чигээрээ буюу зүүн гар тийш Тайлбар: "Эгнээнээс явах хөдөлгөөний чиг" 5.10.б тэмдэг нь тухайн уулзвараар нэвтрэх зөвшөөрсөн чигийг заах бөгөөд зүүн гар тийш эргэхийг зөвшөөрсөн сум бүхий захын эгнээнээс буцаж эргэхийг зөвшөөрнө. Иймд хөдөлгөөний тухайн чигийн дунд эгнээнээс чигээрээ буюу зүүн гар тийш эргэхийг зөвшөөрнө. Хариу: 2
Асуулт 6
6/20
Аль тэмдэг цагт 60 км хурдтай явахыг зөвшөөрөх вэ?
Question Image
Зөвхөн Б
Зөвхөн Б, В
Бүгд хориглоно
Зөв хариулт: Зөвхөн Б, В Тайлбар: "Хурдны дээд хязгаарлал" 2.24 тэмдэг нь хөдөлгөөний хурдыг тэмдэгт зааснаас хэтрүүлэхийг хориглоно. "Хурдны доод хязгаарлал" 4.7 тэмдэг нь зөвхөн тэмдэгт заасан болон түүнээс илүү хурдтай (км/цаг) явахыг зөвшөөрнө. "Тохиромжтой хурд" 5.18 тэмдэг нь замын тухайн хэсэг дэх хөдөлгөөний хурдны тохиромжтой хэмжээг мэдээлнэ. Иймд Б, В тэмдэг тавигдсан замаар 60 км/цагийн хурдтай явахыг зөвшөөрнө. Хариу - 2
Асуулт 7
7/20
Тэмдэглэл ямар утгатай вэ?
Question Image
Явган хүний гарцыг анхааруулна
Унадаг дугуйчин давуу эрхтэй болохыг анхааруулна
Унадаг дугуйн зам зорчих хэсэгтэй огтлолцсон хэсгийг тэмдэглэнэ
Зөв хариулт: Унадаг дугуйн зам зорчих хэсэгтэй огтлолцсон хэсгийг тэмдэглэнэ Тайлбар: 7.15 тэмдэглэл нь унадаг дугуйн зам зорчих хэсэгтэй огтлолцсон хэсгийг тэмдэглэнэ.Хариу: 1
Асуулт 8
8/20
Зохицуулагчийн ойлгогдохуйц дохио нь гэрэл дохио болон тэмдгийн утгатай зөрчилдөж байвал:
Question Image
Зөвхөн гэрэл дохио болон заах тэмдгийн утгыг баримтална
Зөвхөн зохицуулагчийн ойлгогдохуйц дохиог баримтална
Зөвхөн тэмдгийн утгыг баримтална
Зөв хариулт: Зөвхөн зохицуулагчийн ойлгогдохуйц дохиог баримтална Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 5.13-д зааснаар зохицуулагчийн ойлгогдохуйц дохио нь гэрэл дохио, тэмдэг, тэмдэглэл түүнчлэн ЗХД-ийн бусад заалтуудаас давуу эрхтэй. Хариу: 3
Асуулт 9
9/20
Та хөдөлгөөн эхлэхдээ буцаж эргэх үйлдэл гүйцэтгэж байгаа автомашинд зам тавьж өгөх үү?
Question Image
Үгүй
Тийм
Зөв хариулт: Тийм Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 7.6-д зааснаар жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана. Иймд та зам тавьж өгөх шаардлагатай. Хариу: 1
Асуулт 10
10/20
Зурагт үзүүлснээр ухрахыг зөвшөөрөх үү?
Question Image
Явган хүний гарц хүртэл ухрахыг зөвшөөрнө
Зөвшөөрнө
Хориглоно
Зөв хариулт: Явган хүний гарц хүртэл ухрахыг зөвшөөрнө Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 7.18-д зааснаар явган хүний гарцан дээр ухрах үйлдлийг хориглоно. Хариу: 2
Асуулт 11
11/20
Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг зөвшөөрөх үү?
Question Image
Дээрх хоёр тохиолдолд зөвшөөрнө
Хориглоно
Зөвхөн гүйцэж түрүүлэх үйлдэл хийх тохиолдолд зөвшөөрнө
Зөвхөн саадыг тойрон гарах тохиолдолд зөвшөөрнө
Зөв хариулт: Дээрх хоёр тохиолдолд зөвшөөрнө Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 8.2-т зааснаар эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. Хариу - 3
Асуулт 12
12/20
Уулзвар дээр гүйцэж түрүүлэхийг зөвшөөрөх үү?
Question Image
Хориглоно
Зөвшөөрнө
Зөв хариулт: Хориглоно Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 10.6.б-д зааснаар зохицуулдаггүй уулзвар дээр гүйцэж түрүүлэхийг хориглоно. Хариу: 2
Асуулт 13
13/20
Төмөр замын гармаас хэдэн метрээс ойр зайд тээврийн хэрэгслийг удаан зогсоохыг хориглох вэ?
Question Image
100 метр
300 метр
150 метр
Зөв хариулт: 100 метр Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 11.6.6-д төмөр замын гарамд 100 метрээс ойр зайд удаан зогсохыг хориглоно гэж заасан. Хариу - 1
Асуулт 14
14/20
Та зүүн гар тийш эргэхдээ:
Question Image
Мотоциклын дараа уулзвар нэвтэрнэ
Өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зэрэг нэвтэрнэ
Зөв хариулт: Мотоциклын дараа уулзвар нэвтэрнэ Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 12.8-д зааснаар адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Хариу: 2
Асуулт 15
15/20
Та баруун гар тийш эргэхдээ явган зорчигчид зам тавьж өгөх шаардлагатай юу?
Question Image
Үгүй
Тийм
Зөв хариулт: Тийм Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 12.1-д зааснаар жолооч уулзвараар баруун гар тийш эргэх үед явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваа явган зорчигчид зам тавьж өгнө. Хариу - 1.
Асуулт 16
16/20
Та баруун гар тийш эргэхдээ аль явган зорчигчдод зам тавьж өгөх үүрэгтэй вэ?
Question Image
Хоёуланд нь
Зөвхөн А явган зорчигчид
Зөвхөн Б явган зорчигчдод
Зөв хариулт: Хоёуланд нь Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 12.1-д зааснаар жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэх үед явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваа явган зорчигчид зам тавьж өгнө. МУ-ын ЗХД-ийн 13.1-д зааснаар явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө. Дээрх заалтуудын дагуу А, Б явган зорчигчдод зам тавьж өгнө. Хариу - 3
Асуулт 17
17/20
Гэрэлтүүлүүрийг суурин газрын доторхи замд хэрэглэхийг зөвшөөрөх үү?
Question Image
Хориглоно
Зөвшөөрнө
Зөвхөн тусгай дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон автомашины жолооч албан үүргээ гүйцэтгэж явахдаа шаардлагатай үед зөвшөөрнө
Зөв хариулт: Зөвхөн тусгай дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон автомашины жолооч албан үүргээ гүйцэтгэж явахдаа шаардлагатай үед зөвшөөрнө Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 15.4-т зааснаар суурин газарт тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглогдсон автомашины жолооч албан үүргээ гүйцэтгэж явахдаа шаардлагатай үед хэрэглэж болно. Хариу - 2
Асуулт 18
18/20
Ямар гэмтэлтэй тээврийн хэрэгслийг зөөлөн холбоогоор чирэхийг хориглох вэ?
Question Image
Зөвхөн дуут дохио ажиллахгүй болсон
Зөвхөн тоормосны систем ажиллахгүй болсон
Дээрх бүгд
Зөв хариулт: Дээрх бүгд Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 20.4-т зааснаар зөөлөн холбоогоор чирэгдэх тээврийн хэрэгслийн тоормосны систем, дуут дохио бүрэн ажиллагаатай байвал зохино. Хариу: 3
Асуулт 19
19/20
Хүйтний улиралд өвлийн дугуйг автомашинд хэрэглэх нь ямар давуу талтай вэ?
Question Image
Зөвхөн автомашиныг шарвалтыг багасгана
Дээрх бүгд
Зөвхөн автомашиныг хурд ихтэй явуулах бололцоо олгоно
Зөвхөн замын халтиргаатай хэсэгт зам дугуйн барьцалтыг сайжруулна
Зөв хариулт: Дээрх бүгд Тайлбар: Хүйтний улиралд өвлийн дугуйг автомашинд тавьснаар зам, дугуйн барьцалтыг сайжруулж шарвалтыг багасган, хурд авах нөхцөлийг сайжруулна. Хариу - 4
Асуулт 20
20/20
Тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээд жолоодох эрхгүй этгээдэд жолоогоо шилжүүлсний улмаас хүний бие махбодид хүнд гэмтэл учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээх үү?
Question Image
Хүлээхгүй
Хүлээнэ
Зөв хариулт: Хүлээнэ Тайлбар: Эрүүгийн хуулийн 222 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээнэ. Хариу - 1
Гүйцэтгэл
Зөв 0
Буруу 0
Үлдсэн 20
Явц 0%