Нэвтрэх

Хэсэг 158464: Жолооны дүрм тэст 36

0/20
Асуулт 1
1/20
Зам хэдэн эгнээтэй вэ?
Question Image
Дөрөв
Хоёр
Зөв хариулт: Дөрөв Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 1.4-т автомашины хөдөлгөөнийг нэг эгнээгээр явуулах боломж бүхий өргөнтэй, тэмдэглэлтэй буюу тэмдэглэлгүй зорчих хэсгийн дагуух зурвасыг "Эгнээ" гэж заасан. Иймд зурагт хоёр зорчих хэсэгтэй дөрвөн эгнээтэй замыг үзүүлсэн байна.Хариу:2
Асуулт 2
2/20
Тусгай дуут болон гэрэл дохио ажиллуулсан автомашин араас ойртон ирж яваа үед суудлын автомашины жолооч ямар үүрэг хүлээх вэ?
Question Image
Баруун гар талын эгнээнд байрлан явна
Баруун гар талын эгнээнд ороод зогсож өнгөрүүлнэ
Зөв хариулт: Баруун гар талын эгнээнд ороод зогсож өнгөрүүлнэ Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 2.3.к-д зааснаар тусгай дуут болон гэрэл дохио ажиллуулсан /шар өнгийн дохио ажиллуулж яваагаас бусад/ автомашин, мотоцикл буюу тэдгээрээр хамгаалуулж яваа тээврийн хэрэгсэл ойртон ирж яваа үед тухайн зорчих хэсэг /уулзвар, гарц/ дээр зай тавьж зогсож өнгөрүүлэх үүрэгтэй. Хариу:2
Асуулт 3
3/20
Зурагт үзүүлснээр гүүрний цаана зогсохыг зөвшөөрөх үү?
Question Image
Хориглоно
Түр зогсохыг зөвшөөрнө
Зөв хариулт: Түр зогсохыг зөвшөөрнө Тайлбар: "Удаан зогсох хориотой" 2.28 тэмдгийн үйлчлэх хүрээ нь МУ-ын ЗХД-ийн 1 дүгээр хавсралтын 10-д зааснаар байрласан газраасаа эхний уулзвар хүртэл, уулзваргүй замд суурин газраас гарах хүртэл хүчинтэй байна. Иймд тэмдгийн хүчинтэй хүрээнд түр зогсохыг зөвшөөрнө. Хариу - 1
Асуулт 4
4/20
Буцаж эргэх үйлдлийг хаана гүйцэтгэхийг зөвшөөрөх вэ?
Question Image
Уулзварыг чигээрээ нэвтэрч зөвхөн дараагийн уулзвар дээр
Уулзварыг чигээрээ нэвтэрч гарсны дараа
Тээврийн хэрэгсэл байхгүй үед уулзвар дээр
Зөв хариулт: Уулзварыг чигээрээ нэвтэрч гарсны дараа Тайлбар: "Чигээрээ явна" 4.1.а тэмдэг нь МУ-ын ЗХД-ийн 1 дүгээр хавсралтын 15-д зааснаар уулзвар, гарц буюу замын хэсгийн шууд өмнө байрласан бол зөвхөн тэр хэсэгтээ хамаарна. Иймд та уулзварыг нэвтрэн гарсны дараа буцаж эргэхийг зөвшөөрнө. Хариу - 2
Асуулт 5
5/20
Тэмдгийн хүчинтэй хүрээнд буцаж эргэхийг зөвшөөрөх үү?
Question Image
Үзэгдэлт замын дагуу аль нэг чигт 100 метр дотор хязгаарлагдаагүй бол зөвшөөрнө
Хориглоно
Зөвхөн суурин газарт зөвшөөрнө
Зөв хариулт: Хориглоно Тайлбар: "Нэг чигийн хөдөлгөөн" 5.7 тэмдэг хөдөлгөөн нь нэг чигт зохион байгуулагдсан зам буюу зорчих хэсгийг мэдээлэх тул энэ тэмдгийн хүчинтэй хүрээнд буцаж эргэхийг хориглоно. Хариу: 3
Асуулт 6
6/20
Аль тэмдэг эсрэг хөдөлгөөнтэй замд шилжихийг анхааруулах вэ?
Question Image
Зөвхөн А
Зөвхөн А, Б
Бүгд
Зөв хариулт: Зөвхөн А Тайлбар: "Эсрэг хөдөлгөөн" 1.16 тэмдэг нь эсрэг хөдөлгөөнтэй зам /зорчих хэсэг/-т шилжихийг анхааруулна. Хариу - 1
Асуулт 7
7/20
Зурагт үзүүлсэн тэмдэглэлийг давж гүйцэж түрүүлэхийг зөвшөөрөх үү?
Question Image
Зөвшөөрнө
Хориглоно
Зөв хариулт: Зөвшөөрнө Тайлбар: 7.10 тэмдэглэлийг МУ-ын ЗХД-ийн 1 дүгээр хавсралтын 25-д зааснаар зөвхөн тасархай шугамтай талаас нь давахыг зөвшөөрнө. Харин гүйцэж түрүүлэх буюу тойрон гарах үйлдэл хийж дуусах үедээ үргэлжилсэн шугамтай талаас нь давахыг хориглохгүй.Хариу: 1
Асуулт 8
8/20
Аль чигт явахыг зөвшөөрөх вэ?
Question Image
Бүх чигт хориглоно
Зөвхөн баруун гар тийш эргэхийг зөвшөөрнө
Зөв хариулт: Бүх чигт хориглоно Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 5.9.в-д зааснаар зохицуулагч дохиурыг урагш сунгасан байвал зохицуулагчийн баруун гар буюу ар талаас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно.Хариу:2
Асуулт 9
9/20
Чиглэлийн тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөн эхлэхдээ бусад тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх үүрэгтэй юу?
Question Image
Тийм
Үгүй
Зөв хариулт: Тийм Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 7.6-д зааснаар жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана. Иймд чиглэлийн тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөн эхлэхдээ бусад тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.Хариу: 1
Асуулт 10
10/20
Эргэх чиг заадаг анхааруулах дохио давуу эрх олгох уу?
Question Image
Үгүй
Тийм
Зөвхөн гүйцэж түрүүлэх тохиолдолд олгоно
Зөв хариулт: Үгүй Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 7.5-д зааснаар анхааруулах дохио нь давуу эрх олгохгүй бөгөөд урьдчилан сэргийлэх зайлшгүй арга хэмжээ авахаас чөлөөлөхгүй. Хариу: 3
Асуулт 11
11/20
Аль мотоциклын жолооч тухайн эгнээгээр зөв байрлан явж байна вэ?
Question Image
А, Б
Зөвхөн Б
Зөвхөн А
Зөв хариулт: А, Б Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 1.4-т зааснаар автомашины хөдөлгөөнийг нэг эгнээгээр явуулах боломж бүхий өргөнөөр эгнээг тодорхойлно. Харин мотоциклын өргөнөөр эгнээг тодорхойлдоггүй учир нэг эгнээнд хоёр мотоцикл зэрэгцэн явахыг хориглохгүй. Хариу - 3
Асуулт 12
12/20
Явган хүний гарц дээр гүйцэж түрүүлэхийг зөвшөөрөх үү?
Question Image
Явган зорчигч байвал хориглоно
Зөвшөөрнө
Хориглоно
Зөв хариулт: Хориглоно Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 10.6.в-д зааснаар явган хүний гарцан дээр гүйцэж түрүүлэхийг хориглоно. Хариу: 2
Асуулт 13
13/20
Аль тээврийн хэрэгслийн жолооч зогсох үйлдлийг буруу гүйцэтгэсэн бэ?
Question Image
Хоёул зөрчсөн
Хоёул зөрчөөгүй
Зөвхөн суудлын автомашин
Зөвхөн мотоцикл
Зөв хариулт: Зөвхөн суудлын автомашин Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 11.1-д жолооч тээврийн хэрэгслийг замын баруун гар талд зорчих хэсгийн хашлаганд шахаж, хашлагагүй замд зорчих хэсгийг чөлөөлж зогсооно гэж заасан тул суудлын автомашиныг явган хүний зам дээр зогсохыг хориглоно. МУ-ын ЗХД-ийн 11.5.з-д зааснаар тээврийн хэрэгсэл зогсоход түүнээс үргэлжилсэн шугам хүртэл 3 метрээс бага зайтай газарт түр зогсохыг хориглох бөгөөд мотоцикл тасархай шугамтай талд зогссон тул хориглохгүй. Хариу - 2
Асуулт 14
14/20
Та зүүн гар тийш эргэхдээ ачааны автомашинд зам тавьж өгөх шаардлагатай юу?
Question Image
Үгүй
Тийм
Зөв хариулт: Тийм Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 12.4-т зааснаар жолооч ногоон гэрлээр зүүн гар тийш эргэхдээ уулзварт ороод баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Хариу - 1.
Асуулт 15
15/20
Та чигээрээ явахдаа автобусанд зам тавьж өгөх үүрэгтэй юу?
Question Image
Үгүй
Тийм
Зөв хариулт: Үгүй Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 12.10-д зааснаар жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод адил замаар өөдөөс чигээрээ болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Хариу - 2.
Асуулт 16
16/20
Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртож яваа жолооч аль тохиолдолд хурдаа хасах шаардлагатай вэ?
Question Image
Зөвхөн явган зорчигч зам хөндлөн гарч яваа бол
Зөвхөн явган зорчигч зорчих хэсэг рүү орж болзошгүй тул
Дээрх бүгд
Зөв хариулт: Дээрх бүгд Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 13.1-д зааснаар явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө. Хариу - 3.
Асуулт 17
17/20
Мотоциклд хэдэн манангийн гэрэл тавих вэ?
Question Image
Зөвхөн хоёр
Нэг буюу хоёр
Зөвхөн нэг
Зөв хариулт: Зөвхөн нэг Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 15.5-д зааснаар мотоциклд нэг манангийн гэрэл тавина. Хариу - 1
Асуулт 18
18/20
Чиргүүлтэй тээврийн хэрэгслийн тэвшинд хүн тээвэрлэхийг зөвшөөрөх үү?
Question Image
Зөвшөөрнө
Хориглоно
Зайлшгүй тохиолдолд суудал зассан бол зөвшөөрнө
Тэвшний хашлаганаас нам зассан суудалтай бол зөвшөөрнө
Зөв хариулт: Хориглоно Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 21.8.в-д зааснаар чиргүүлтэй тээврийн хэрэгслийн тэвшинд хүн тээвэрлэхийг хориглоно. Хариу - 4
Асуулт 19
19/20
Замын хэсэгхэн газар мөстөж халтиргаа үүссэн бол жолооч хэрхэн туулж өнгөрөх вэ?
Question Image
Зөвхөн явж байгаа чигээ өөрчлөхгүйгээр
Дээрх бүгд
Зөвхөн явж байгаа хурдаа өөрчлөхгүйгээр жигд хурдаар
Зөвхөн араан дамжуулгыг салгахгүйгээр
Зөв хариулт: Дээрх бүгд Тайлбар: Замын хэсэгхэн газар мөстөж халтиргаа үүссэн бол жолооч явж байгаа чиг болон хурдаа өөрчлөхгүй, араан дамжуулгыг салгахгүйгээр жигд хурдаар туулж өнгөрнө. Хариу - 4
Асуулт 20
20/20
Хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн жолоочид захиргааны хариуцлагын тухай хуулиар ямар шийтгэл ногдуулах вэ?
Question Image
Зөвхөн баривчлах арга хэмжээ авна
Зөвхөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах арга хэмжээ авна
Зөвхөн торгох арга хэмжээ авна
Дээрх бүгд
Зөв хариулт: Дээрх бүгд Тайлбар: Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар шийтгэл ногдуулна. Хариу - 4
Гүйцэтгэл
Зөв 0
Буруу 0
Үлдсэн 20
Явц 0%