Нэвтрэх

Хэсэг 158465: Жолооны дүрм тэст 37

0/20
Асуулт 1
1/20
Чирэгдэж яваа тээврийн хэрэгслийн жинг бодит жинд оролцуулан тооцох уу?
Question Image
Тооцно
Тооцохгүй
Зөв хариулт: Тооцно Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 1.4-т чирэгдэж яваа тээврийн хэрэгслийн жинг бодит жинд оролцуулан тооцно гэж заасан.Хариу:1
Асуулт 2
2/20
Жолооч замын хөвөөгөөр явахыг зөвшөөрөх үү?
Question Image
Хориглоно
Зөвшөөрнө
Тээврийн хэрэгслийг баруун гар талаар нь гүйцэж түрүүлэх бол зөвшөөрнө
Зөв хариулт: Хориглоно Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 2.7.е-д жолооч замын хөвөөгөөр явахыг хориглоно гэж заасан.Хариу:2
Асуулт 3
3/20
Зурагт үзүүлснээр сумаар заасан замын хэсэгт зогсохыг зөвшөөрөх үү?
Question Image
Зөвшөөрнө
Хориглоно
Зөвхөн түр зогсох бол зөвшөөрнө
Зөв хариулт: Зөвшөөрнө Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 1 дүгээр хавсралтын 10-д зааснаар "Удаан зогсох хориотой" 2.28 тэмдгийн үйлчлэх хүрээ нь байрласан газраасаа эхний уулзвар хүртэл, уулзваргүй замд суурин газраас гарах хүртэл хүчинтэй байна. "Суурин газрын төгсгөл" 5.4 тэмдэг нь "Суурин газрын эхлэл" 5.3 тэмдгээр тэмдэглэгдсэн суурин газраас гарч байгааг мэдээлнэ. Иймд замын энэ хэсэгт зогсохыг зөвшөөрнө. Хариу - 1
Асуулт 4
4/20
Уулзвараар аль чигт явахыг зөвшөөрөх вэ?
Question Image
Бүх чигт
Зөвхөн баруун гар тийш
Зөвхөн чигээрээ
Зөвхөн зүүн гар тийш болон буцаж эргэх
Зөв хариулт: Бүх чигт Тайлбар: "Чигээрээ явна" 4.1.а тэмдэг нь уулзварын цаана байрласан тул уулзвараар бүх чигт явахыг зөвшөөрнө. Хариу: 4
Асуулт 5
5/20
Аль тээврийн хэрэгслийн жолооч тэмдгийн заалтыг зөрчиж зогссон бэ?
Question Image
Зөвхөн Б
Хоёул зөрчөөгүй
Зөвхөн А
Зөв хариулт: Зөвхөн Б Тайлбар: "Тээврийн хэрэгслийг зогсоолд тавих хэлбэр" 6.6.г тэмдэг нь "Зогсоол" 5.15 тэмдэг бүхий зогсоолд суудлын автомашиныг тэмдэгт дүрсэлсэн хэлбэрээр зогсоохыг заана. Иймд Б автомашин зөрчил гаргасан. Хариу - 2
Асуулт 6
6/20
Аль зурагт гол замыг үзүүлсэн бэ?
Question Image
Зөвхөн А
Зөвхөн Б
Зөвхөн А, В
А, Б, В
Зөв хариулт: Зөвхөн А, В Тайлбар: "Гол зам" 3.1, "Туслах зам нийлнэ" 3.3.а тэмдгүүд тавигдсан зам нь гол замд тооцогдоно. Хариу - 3
Асуулт 7
7/20
Зурагт үзүүлсэн тэмдэглэл ямар утга илэрхийлэх вэ?
Question Image
Тухайн чигт хөдөлгөөний эгнээ цөөрч байгааг анхааруулна
Баруун гар талын эгнээнд шилжихдээ давуу эрхтэй болохыг
Зам баруун гар тийш огцом эргэхийг
Зөв хариулт: Тухайн чигт хөдөлгөөний эгнээ цөөрч байгааг анхааруулна Тайлбар: " Чиглүүлэгч сум" 7.19 тэмдэглэл нь зорчих хэсэг нарийсаж тухайн чигт эгнээний тоо цөөрч байгааг анхааруулна. Хариу: 3
Асуулт 8
8/20
Аль тохиолдолд дуут дохио хэрэглэхийг зөвшөөрөх вэ?
Question Image
Дээрх бүгд
Зөвхөн зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд
Зөвхөн суурин газрын гаднах замд гүйцэж түрүүлэхийн тулд бусад жолоочид анхааруулах зорилгоор
Зөв хариулт: Дээрх бүгд Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 6.1-д зааснаар дуут дохиог суурин газарт зөвхөн зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд, суурин газрын гаднах замд гүйцэж түрүүлэхийн тулд бусад жолооч нарт анхааруулах зорилгоор хэрэглэж болно.Хариу: 3
Асуулт 9
9/20
Та саадыг тойрон гарахдаа:
Question Image
Зам тавьж өгнө
Түрүүлж нэвтэрнэ
Зөв хариулт: Түрүүлж нэвтэрнэ Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 7.15-д зааснаар бэрхшээлтэй /өгсүүр буюу ганга жалгатай/ замын нарийссан хэсэгт тээврийн хэрэгслүүд зөрж өнгөрөх боломжгүй бол өгсөж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Иймд та түрүүлж нэвтэрнэ.Хариу:2
Асуулт 10
10/20
“А” автомашины жолооч байр эзлэхээр анхааруулах дохио өгч буй тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх шаардлагатай юу?
Question Image
Шаардлагатай
Шаардлагагүй
Зөв хариулт: Шаардлагагүй Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 7.8-д зааснаар жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Иймд зам тавьж өгөх шаардлагагүй. Хариу: 1
Асуулт 11
11/20
Хоорондын зайг заана уу?
Question Image
Зөвхөн Б
Зөвхөн В
Зөвхөн А
А, В
Зөв хариулт: Зөвхөн Б Тайлбар: Б сумаар хоорондын зайг үзүүлсэн байна. Хариу - 2
Асуулт 12
12/20
Суурин газрын доторхи замд гүйцэж түрүүлэхийг зөвшөөрөх үү?
Question Image
Хориглоно
Зөвшөөрнө
Төмөр замын гарам хүрэхээс өмнө үйлдлээ дуусгах бол зөвшөөрнө
Зөв хариулт: Хориглоно Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 10.6.г-д зааснаар төмөр замын гарам дээр буюу түүнд хүртэл 100 метрээс ойр зайд гүйцэж түрүүлэхийг хориглоно. Хариу: 3
Асуулт 13
13/20
Замын аль хэсэгт уулзвараас 20 метрээс хол зайд түр зогсохыг зөвшөөрөх вэ?
Question Image
Зөвхөн А
Зөвхөн Б
А, Б
Зөв хариулт: Зөвхөн А Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 11.1-д зааснаар жолооч тээврийн хэрэгслийг замын баруун гар талд зорчих хэсгийн хашлаганд шахаж, хашлагагүй замд зорчих хэсгийг чөлөөлж зогсоно. Иймд А автомашиныг түр зогсохыг зөвшөөрнө. Хариу: 1
Асуулт 14
14/20
Та чигээрээ явахдаа аль тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх вэ?
Question Image
Зөвхөн ачааны автомашинд
Зөвхөн суудлын автомашинд
Хоёуланд нь
Зөв хариулт: Хоёуланд нь Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 12.9-д зааснаар гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Иймд та гол замаар яваа ачааны автомашин болон суудлын автомашинд зам тавьж өгнө. Хариу: 3
Асуулт 15
15/20
Та чигээрээ явах бол уулзварыг хэддүгээрт нэвтрэх вэ?
Question Image
Нэгдүгээрт
Гуравдугаарт
Хоёрдугаарт
Зөв хариулт: Нэгдүгээрт Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 12.8-д зааснаар адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. МУ-ын ЗХД-ийн 12.10-д зааснаар жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Дээрх заалтуудын дагуу та уулзварыг нэгдүгээрт нэвтрэнэ. Хариу - 1.
Асуулт 16
16/20
Төмөр замын гарам дээр зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгслийн жолооч нэн түрүүнд ямар арга хэмжээ авах вэ?
Question Image
Зорчигчдыг нэн даруй буулгах
Төмөр замын ангийн даргад мэдэгдэх
Тээврийн хэрэгслийн гэмтлийг засах
Зөв хариулт: Зорчигчдыг нэн даруй буулгах Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 14.6-д зааснаар жолооч төмөр замын гарам дээр зайлшгүй зогсолт хийвэл зорчигчдыг нэн даруй буулгана. Хариу: 3
Асуулт 17
17/20
Жолоодлогын дадлага хийхийг зөвшөөрөх үү?
Question Image
Хориглоно
Зөвхөн зорчих хэсгийн баруун гар талын эгнээгээр явах бол зөвшөөрнө
Зөв хариулт: Хориглоно Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 17.1-д тууш замд жолоодлогын дадлага явуулахыг хориглоно. Хариу: 2
Асуулт 18
18/20
Ачааны мотоциклын тэвшинд хүн тээвэрлэхийг зөвшөөрөх үү?
Question Image
Нам зассан суудалд ачааг дагалдаж яваа бол зөвшөөрнө
Зөвшөөрнө
Хориглоно
Зөв хариулт: Хориглоно Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 21.8.г-д зааснаар ачааны мотоциклын тэвшинд хүн тээвэрлэхийг хориглоно. Хариу - 3
Асуулт 19
19/20
Чиргүүлтэй автомашин эргэх үед чиргүүл нь аль тал руу шилжих вэ?
Question Image
Шилжихгүй
Эргэлтийн төвөөс гадагшаа шилжинэ
Эргэлтийн төв рүү шилжинэ
Зөв хариулт: Эргэлтийн төв рүү шилжинэ Тайлбар: Чиргүүлтэй автомашин эргэх үед чиргүүл нь эргэлтийн төв рүү шилжинэ. Хариу: 2
Асуулт 20
20/20
Хураагуур судасны цус алдалтыг яаж тогтоох вэ?
Question Image
Шархны доод хэсэгт чангалуур тавина
Шархан дээр даралттай боолт хийнэ
Шархны дээд хэсэгт чангалуур тавина
Зөв хариулт: Шархан дээр даралттай боолт хийнэ Тайлбар: Хураагуур судасны цус алдалтыг шархан дээр даралттай боолт хийж тогтооно. Хариу - 3
Гүйцэтгэл
Зөв 0
Буруу 0
Үлдсэн 20
Явц 0%