Нэвтрэх

Хэсэг 158466: Жолооны дүрм тэст 38

0/20
Асуулт 1
1/20
Аль нь чиргүүлд тооцогдох вэ?
Question Image
Ердийн хөсгөөр чирэхэд зориулсан хэрэгсэл
Дээрх бүгд
Механикжсан тээврийн хэрэгслээр чирэхэд зориулсан тээврийн хэрэгсэл
Зөв хариулт: Механикжсан тээврийн хэрэгслээр чирэхэд зориулсан тээврийн хэрэгсэл Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 1.4-т механикжсан тээврийн хэрэгслээр чирэхэд зориулсан тээврийн хэрэгслийг "Чиргүүл" гэж заасан.Хариу:1
Асуулт 2
2/20
Та тусгай дуут болон гэрэл дохио ажиллуулсан автомашинд зам тавьж өгөх шаардлагатай юу?
Question Image
Шаардлагатай
Шаардлагагүй
Зөв хариулт: Шаардлагатай Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 2.3.к-д зааснаар жолооч тусгай дуут болон гэрэл дохио ажиллуулсан /шар өнгийн дохио ажиллуулж яваагаас бусад/ автомашин, мотоцикл буюу тэдгээрээр хамгаалуулж яваа тээврийн хэрэгсэл ойртон ирж яваа үед тухайн зорчих хэсэг /уулзвар, гарц/ дээр зай тавьж өгөн зогсож өнгөрүүлэх үүрэг хүлээнэ. Иймд та зам тавьж өгөх шаардлагатай. Хариу: 1
Асуулт 3
3/20
Аль тээврийн хэрэгслийг тэмдгийн үйлчлэх хүрээнд түр зогсохыг зөвшөөрөх вэ?
Question Image
Зөвхөн чиглэлийн тээврийн хэрэгсэл
Зөвхөн такси
Зөвхөн тахир дутуу хүн тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл
Зөв хариулт: Зөвхөн чиглэлийн тээврийн хэрэгсэл Тайлбар: "Түр зогсох хориотой" 2.27 тэмдэг нь МУ-ын ЗХД-ийн 1 дүгээр хавсралтын 8-д зааснаар чиглэлийн тээврийн хэрэгсэлд хамаарахгүй. Иймд зөвхөн чиглэлийн тээврийн хэрэгсэл зогсохыг зөвшөөрнө. Хариу: 1
Асуулт 4
4/20
Аль тэмдэг амрах газрыг мэдээлэх вэ?
Question Image
Зөвхөн А
Зөвхөн Б
Зөвхөн Б, В
Зөвхөн В
Зөв хариулт: Зөвхөн В Тайлбар: "Амрах газар" 5.44 тэмдэг нь амрах газрыг мэдээлнэ. Хариу - 3
Асуулт 5
5/20
Суудлын автомашин жолоодож яваа бол аль чигт явахыг зөвшөөрөх вэ?
Question Image
Зөвхөн чигээрээ
Зөвхөн чигээрээ буюу баруун гар тийш
Бүх чигт
Зөв хариулт: Бүх чигт Тайлбар: "Тээврийн хэрэгслийн төрөл" 6.4.а тэмдэг нь бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашинд хамаарна. Иймд тухайн уулзвараар суудлын автомашин бүх чигт явахыг зөвшөөрнө. Хариу - 3
Асуулт 6
6/20
Аль тэмдэг зохицуулдаггүй уулзварт зогсохгүй явахыг хориглох вэ?
Question Image
Зөвхөн А
Зөвхөн В
Зөвхөн Б
Бүгд
Зөв хариулт: Зөвхөн Б Тайлбар: "Зогсохгүй явах хориотой" 3.5 тэмдэг нь "Зогс-шугам" 7.11 тэмдэглэлийн өмнө буюу тэмдэглэлгүй бол зорчих хэсгийн огтлолцолын өмнө зогсолт хийхгүйгээр явахыг хориглоно. Хариу - 2
Асуулт 7
7/20
Замын энэ хэсэгт түр зогсохыг зөвшөөрөх үү?
Question Image
Зөвхөн зорчигч буулгаж, суулгахын тулд түр зогсоно
Хориглоно
Зөвшөөрнө
Зөв хариулт: Зөвшөөрнө Тайлбар: 7.9 тэмдэглэлээр удаан зогсохыг хориглосон газрыг тэмдэглэх бөгөөд замын энэ хэсэгт түр зогсохыг зөвшөөрнө. Хариу: 1
Асуулт 8
8/20
Чирэгдэж яваа механикжсан тээврийн хэрэгслийн ослын дохионы гэрэл асахгүй бол аль тэмдгийг гадна талын арын хэсэгт байрлуулж хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрөх вэ?
Question Image
Зөвхөн А
Зөвхөн В
Зөвхөн Б
Зөв хариулт: Зөвхөн А Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 6.3.г-д зааснаар чирэгдэж яваа механикжсан тээврийн хэрэгслийн ослын дохионы гэрэл нь ажиллахгүй / эсвэл байхгүй/ бол ослын зогсолтын тэмдгийг уг тээврийн хэрэгслийн гадна талын арын хэсэгт байрлуулна.Хариу: 1
Асуулт 9
9/20
Суудлын автомашинаар зурагт үзүүлсэнээр буцаж эргэхийг зөвшөөрөх үү?
Question Image
Зөвшөөрнө
Хориглоно
Зөв хариулт: Хориглоно Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 7.9-д зааснаар уулзвар, гарцаар жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн гар талын захад байр эзэлсэн байвал зохино. Иймд суудлын автомашиныг баруун гар талын эгнээнээс буцаж эргэхийг хориглоно.Хариу:2
Асуулт 10
10/20
Жолооч гарцаар баруун гар тийш эргэхдээ:
Question Image
Тэмдгийн заалтийг зөрчсөн
Эргэх чиг заадаг анхааруулах дохиог гэрлээр өгөөгүй
Дээрх бүгд
Зөв хариулт: Эргэх чиг заадаг анхааруулах дохиог гэрлээр өгөөгүй Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 7.3-д зааснаар эргэх чиг заадаг анхааруулах дохиог тодорхой үйлдэл хийхийн өмнө өгөх бөгөөд хийж дуусмагц зогсооно. Хариу: 2
Асуулт 11
11/20
Суурин газрын гаднах замд зурагт үзүүлснээр зүүн гар талын эгнээгээр байрлан явахыг зөвшөөрөх үү?
Question Image
Хориглоно
Зөвшөөрнө
Зөв хариулт: Хориглоно Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 8.5-д зааснаар суурин газрын гаднах зам буюу 5.1, 5.5 тэмдэг тавигдсан замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын эгнээ чөлөөтэй байхад /зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд/ түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно. Хариу - 2.
Асуулт 12
12/20
Энэ тохиолдолд та чигээрээ явах бол:
Question Image
Дээрх бүгд
Ачааны автомашиныг зүүн гар талаар нь гүйцэж түрүүлэхийг зөвшөөрнө
Ачааны автомашиныг баруун гар талаар нь гүйцэж түрүүлэхийг зөвшөөрнө
Зөв хариулт: Ачааны автомашиныг баруун гар талаар нь гүйцэж түрүүлэхийг зөвшөөрнө Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 10.3-д тээврийн хэрэгслийг зөвхөн зүүн гар талаар нь гүйцэж түрүүлэхийг зөвшөөрнө. Харин зүүн гар тийш дохио өгөөд эргэх үйлдлээ эхэлсэн тээврийн хэрэгслийг баруун гар талаар нь гүйцэж түрүүлж болно гэж заасан тул та ачааны автомашиныг баруун гар талаар нь гүйцэж түрүүлж болно. Хариу: 1
Асуулт 13
13/20
Аль тээврийн хэрэгслийг буруу байрлуулж зогсоосон бэ?
Question Image
Зөвхөн Б
Хоёул зөв
Зөвхөн А
Зөв хариулт: Хоёул зөв Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 11.2-т зааснаар зорчих хэсгийн өргөсгөсөн талбайд цувуулахаас өөр байдлаар /бусдын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр/ зогсоож болно. Иймд хоёул зөв байрлуулсан. Хариу - 3
Асуулт 14
14/20
Энэ тэмдэг тавигдсан уулзварт:
Question Image
Уулзварыг түрүүлж нэвтэрнэ
Гол ба туслах замын уулзвар нэвтрэх журам баримтална
Зөв хариулт: Гол ба туслах замын уулзвар нэвтрэх журам баримтална Тайлбар: Тойрох хөдөлгөөнтэй уулзварын өмнө "Зам тавьж өгнө" 3.4 тэмдэг тавигдсан учир уг уулзварт гол ба туслах замын уулзвар нэвтрэх журам баримтална. Хариу: 1
Асуулт 15
15/20
Та баруун гар тийш эргэхдээ ачааны автомашинд зам тавьж өгөх шаардлагатай юу?
Question Image
Тийм
Үгүй
Зөв хариулт: Тийм Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 12.9-д зааснаар гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Иймд та ачааны автомашинд зам тавьж өгнө. Хариу - 1
Асуулт 16
16/20
Төмөр замын гарам дээр зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгслийн жолооч гармыг нэн даруй чөлөөлөх боломжгүй бол галт тэргэнд зогсох дохиог өдрийн цагт хэрхэн өгөх вэ?
Question Image
Галт тэргийг угтан гүйж, тод өнгийн сайн харагдах зүйлээр тойруулан даллаж дохио өгнө
Тээврийн хэрэгслийн дуут дохио өгнө
Төмөр зам дээр галт тэрэгний өөдөөс харж зогсон баруун гараараа даллаж дохио өгнө
Зөв хариулт: Галт тэргийг угтан гүйж, тод өнгийн сайн харагдах зүйлээр тойруулан даллаж дохио өгнө Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 14.6.в-д зааснаар галт тэрэг ойртон ирж байгаа эсэхийг анхааралтай ажиглан хэрэв ирж байвал угтан гүйж өдрийн цагт тод өнгийн сайн харагдах зүйлээр тойруулан даллаж зогсох дохио өгнө. Хариу - 2
Асуулт 17
17/20
Тууш замд бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашин аль эгнээгээр байрлан явах вэ?
Question Image
Аль дурын эгнээгээр
Хамгийн баруун гар талын эгнээгээр
Зорчих хэсгийн хамгийн баруун гар талын нэг буюу хоёр дахь эгнээгээр
Зөв хариулт: Зорчих хэсгийн хамгийн баруун гар талын нэг буюу хоёр дахь эгнээгээр Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 17.1.б-д зааснаар тууш замд бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашин зорчих хэсгийн баруун гар талын нэг буюу хоёр дахь эгнээнээс бусад аль ч эгнээгээр явахыг хориглоно. Хариу: 3
Асуулт 18
18/20
Тээврийн хэрэгслийн овроос өргөөшөө хэдэн метрээс илүү гарсан ачаанд “Овор ихтэй ачаа” таних тэмдэг байрлуулах шаардлагатай вэ?
Question Image
Зөвхөн 0.5 метр
Зөвхөн 0.6 метр
Зөвхөн 0.4 метр
Зөв хариулт: Зөвхөн 0.4 метр Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 22.6-д зааснаар тээврийн хэрэгслийн овроос өргөөшөө 0.4- метрээс илүү гарсан ачааг тээвэрлэхдээ түүний илүү гарсан хэсэгт "Овор ихтэй ачаа" таних тэмдэг байрлуулна. Хариу - 1
Асуулт 19
19/20
Жолооч халтиргаатай замд хэрхэн тоормослох вэ?
Question Image
Авцуулах холбоо буюу араан дамжуулгыг салгаж, тоормосны дөрөөн дээр тултал гишгэнэ
Авцуулах холбоо болон араан дамжуулгыг салгалгүй, тоормосны дөрөөн дээр тасалдалтай гишгэнэ
Зөв хариулт: Авцуулах холбоо болон араан дамжуулгыг салгалгүй, тоормосны дөрөөн дээр тасалдалтай гишгэнэ Тайлбар: Халтиргаатай замд автомашиныг тоормосны дөрөөг нэг удаагийн огцом гишгэлтээр зогсоох нь шарвалт үүсэх аюултай учир тоормосны дөрөөн дээр тасалдалттай гишгэж зогсооно. Хариу - 2
Асуулт 20
20/20
Эгэмний яс нь хугарсан хүнд эмнэлгийн анхны тусламжийг хэрхэн үзүүлэх вэ?
Question Image
Гарыг тохойгоор нь тэгш өнцөг гарган нугалж, гурвалжин алчуур эсвэл бинтээр сойгоод биетэй нь холбож бооно
Гурвалжин алчуураар гарыг сойно
Мөрөн дээр хоёр цагираг тавина
Зөв хариулт: Гарыг тохойгоор нь тэгш өнцөг гарган нугалж, гурвалжин алчуур эсвэл бинтээр сойгоод биетэй нь холбож бооно Тайлбар: Эгэмний яс нь хугарсан хүнд эмнэлгийн анхны тусламжийг үзүүлэхдээ гарыг тохойгоор нь тэгш өнцөг гарган нугалж, гурвалжин алчуур эсвэл бинтээр сойгоод биетэй нь холбож бооно. Хариу - 3
Гүйцэтгэл
Зөв 0
Буруу 0
Үлдсэн 20
Явц 0%