Хэсэг 158467: Жолооны дүрм тэст 39
0/20
Асуулт 1
1/20
Аль зурагт уулзварыг үзүүлсэн бэ?
Зөв хариулт: Зөвхөн А
Тайлбар: МУ-ын ЗХД-н 1.4-т зааснаар замууд нэг түвшинд огтлолцсон бэлчирийг "Уулзвар" гэж заасан тул А зурагт уулзварыг үзүүлсэн байна. Хариу:1
Асуулт 2
2/20
Жолооч шалгагчийн албаны үнэмлэхийг үзэж танилцах эрхтэй юу?
Зөв хариулт: Тийм
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 2.3.и-д зааснаар шалгагчийн албаны үнэмлэхийг жолооч үзэж танилцах эрхтэй гэж заасан.Хариу: 1
Асуулт 3
3/20
Тэмдэг ямар утгатай вэ?
Зөв хариулт: Хөдөлгөөний хурдыг 50 км/цагаас хэтрүүлэхийг хориглоно
Тайлбар: "Хурдны дээд хязгаарлал" 2.24 тэмдэг нь хөдөлгөөний хурдыг (км/цаг) тэмдэгт зааснаас хэтрүүлэхийг хориглоно. Хариу - 1
Асуулт 4
4/20
Аль тээврийн хэрэгсэл зөрчил гаргасан бэ?
Зөв хариулт: Хоёул зөрчил гаргасан
Тайлбар: "Чигээрээ явна" 4.1.а тэмдэг нь зөвхөн сум заасан чигт явахыг зөвшөөрнө. Иймд хоёул зөрчил гаргасан. Хариу - 3
Асуулт 5
5/20
Тэмдэг ямар утгатай вэ?
Зөв хариулт: Зөвхөн ажлын өдрүүдэд орох хориотой
Тайлбар: "Үйлчлэх хугацаа" 6.5.6 тэмдэг нь тухайн тэмдэг ажлын өдөр хүчинтэй болохыг заана. Хариу - 1
Асуулт 6
6/20
Аль тэмдэг зорчих хэсгийн гадаргуу нойтон үед хүчинтэй байх вэ?
Зөв хариулт: Зөвхөн А
Тайлбар: Зорчих хэсгийн гадаргуугийн байдал" 6.16.а тэмдэг нь "Хурдны дээд хязгаарлал" 2.24 тэмдгийг зорчих хэсгийн гадаргуу нойтон үед хүчинтэй байхыг заана. Хариу - 1
Асуулт 7
7/20
Аль тээврийн хэрэгсэл тэмдэглэл давж зогсохыг зөвшөөрөх вэ?
Зөв хариулт: Зөвхөн өөдөөс яваа суудлын автомашиныг зөвшөөрнө
Тайлбар: 7.16.в тэмдэглэлийг МУ-ын ЗХД-ийн 1 дүгээр хавсралтын 25-д зааснаар давахыг, "Үргэлжилсэн өргөн шугам" 7.2 тэмдэглэлийг жолооч зогсохоос бусад тохиолдолд давахыг хориглоно. Иймд өөдөөс ирж яваа суудлын автомашиныг тэмдэглэл давж зогсохыг зөвшөөрнө. Хариу: 2
Асуулт 8
8/20
Та уулзвар нэвтрэхдээ:
Зөв хариулт: Гэрэл дохиог баримтална
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 5.3-т зааснаар уулзварт гэрэл дохиогоор хөдөлгөөн зохицуулж байгаа бол дарааллын тэмдгийн заалтыг мөрдөхгүй.Хариу: 1
Асуулт 9
9/20
Замын өгсүүр хэсэгт буцаж эргэхийг зөвшөөрөх үү?
Зөв хариулт: Үзэгдэлт замын дагуу аль нэг чигт 100 метр дотор хязгаарлагдаагүй бол зөвшөөрнө
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 7.16.д зааснаар үзэгдэлт замын дагуу аль нэг чигт 100 метрийн дотор хязгаарлагдмал газар буцаж эргэхийг хориглоно. Иймд тухайн замын өгсүүр хэсэгт үзэгдэлт замын дагуу аль нэг чигт 100 метрийн дотор хязгаарлагдаагүй бол буцаж эргэхийг зөвшөөрнө.Хариу: 2
Асуулт 10
10/20
Та баруун гар тийш эргэхдээ аль сумны дагуу эргэхийг зөвшөөрөх вэ?
Зөв хариулт: Зөвхөн А
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 7.11-д зааснаар жолооч баруун гар тийш эргэхдээ зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр байдлаар нэвтэрнэ. Хариу: 1
Асуулт 11
11/20
Та суурин газрын гаднах замд ачааны автомашиныг гүйцэж түрүүлсний дараа баруун гар талын эгнээнд орох шаардлагатай юу?
Зөв хариулт: Шаардлагатай
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 8.5-д зааснаар суурин газрын гаднах замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар галын эгнээ чөлөөтэй байхад /зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд/ түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно. Иймд та гүйцэж түрүүлсний дараа баруун гар талын эгнээгээр байрлан явна. Хариу - 1
Асуулт 12
12/20
Суурин газарт ачааны автомашиныг гүйцэж түрүүлэхийг зөвшөөрөх үү?
Зөв хариулт: Хориглоно
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 10.6.г-д зааснаар төмөр замын гарам дээр буюу түүнд хүртэл 100 метрээс ойр зайд гүйцэж түрүүлэхийг хориглоно. Хариу: 3
Асуулт 13
13/20
Тээврийн хэрэгслийг төмөр замын гармаас хэдэн метрээс ойр зайд түр зогсоохыг хориглох вэ?
Зөв хариулт: 20 метр
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 11.5.г-д төмөр замын гарам дээр буюу түүнд 20 метрээс ойр зайд түр зогсохыг хориглоно гэж заасан. Хариу - 1
Асуулт 14
14/20
Та зүүн гар тийш эргэхдээ аль тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх вэ?
Зөв хариулт: Зөвхөн тусгай дуут болон гэрэл дохио ажиллуулсан автомашинд
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 2.3.к-д зааснаар жолооч тусгай дуут болон гэрэл дохио ажиллуулсан /шар өнгийн дохио ажиллуулж яваагаас бусад/ автомашин, мотоцикл буюу тэдгээрээр хамгаалуулж яваа тээврийн хэрэгсэл ойртон ирж яваа үед тухайн зорчих хэсэг /уулзвар, гарц/ дээр зай тавьж зогсож өнгөрүүлэх үүрэг хүлээнэ. МУ-ын ЗХД-ийн 12.9-д зааснаар гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Дээрх заалтуудын дагуу та тусгай дуут болон гэрэл дохио ажиллуулсан автомашинд зам тавьж өгнө. Хариу - 2.
Асуулт 15
15/20
Та уулзвараар баруун гар тийш эргэхдээ:
Зөв хариулт: Түрүүлж нэвтэрнэ
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 12.8-д зааснаар адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Иймд та уулзварыг түрүүлж нэвтрэнэ. Хариу - 1.
Асуулт 16
16/20
Жолооч аль тохиолдолд явган зорчигчид зам тавьж өгөх үүрэгтэй вэ?
Зөв хариулт: Дээрх хоёр тохиолдолд
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 13.1-д зааснаар явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө. МУ-ын ЗХД-ийн 13.2-т зааснаар зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа /аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа/ явган зорчигчдод зам тавьж өгнө. Хариу - 3
Асуулт 17
17/20
Хорооллын доторхи хөдөлгөөнд аль үйлдлийг хориглох вэ?
Зөв хариулт: Дээрх бүгд
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 16.1-д зааснаар "Хороолол" 5.30 тэмдгээр тэмдэглэгдсэн хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих боловч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад учруулахыг хориглоно. МУ-ын ЗХД-ийн 16.2-т зааснаар хорооллын доторхи хөдөлгөөнд жолоодлогын дадлага явуулах, тээврийн хэрэгслийг удаан хугацаагаар асаалттай зогсоохыг хориглоно. Хариу - 4
Асуулт 18
18/20
Хүн тээвэрлэхэд зориулан тоноглосон ачааны автомашинд ямар шаардлага тавигдах вэ?
Зөв хариулт: Зорчигчдыг буулгах, суулгах шаттай байна
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 21.3.г-д зааснаар хүн тээвэрлэхэд зориулан тоноглосон ачааны автомашин зорчигчдыг буулгах, суулгах шаттай байх шаардлагатай. Хариу - 2
Асуулт 19
19/20
Замын огцом эргэлт дээр шарвалтаас сэргийлэхийн тулд жолооч ямар арга хэмжээ авах вэ?
Зөв хариулт: Эргэлтийн өмнө хүнд араан дамжуулгыг сонгож, огцом тоормослохгүйгээр хурдаа хасах
Тайлбар: Замын огцом эргэлт дээр шарвалтаас сэргийлэхийн тулд жолооч эргэлтийн өмнө хүнд араан дамжуулгыг сонгож, огцом тоормослохгүйгээр хурдаа хасна. Хариу - 2
Асуулт 20
20/20
Дунд чөмөгний яс хугарсан үед чиг баригчийг хэрхэн тавих вэ?
Зөв хариулт: Нэг чиг баригчийг суганаас хөлийн ул хүртэл, нөгөөг нь цавьнаас хөлийн ул хүртэл тавиад боолт хийнэ
Тайлбар: Дунд чөмөгний яс хугарсан үед чиг баригчийг нэг чиг баригчийг суганаас хөлийн ул хүртэл, нөгөөг нь цавьнаас хөлийн ул хүртэл тавиад боолт хийнэ. Хариу - 1