Нэвтрэх

Хэсэг 30002: Жолооны дүрм тэст 3

0/20
Асуулт 1
1/20
Аль нь механикжсан тээврийн хэрэгсэлд хамаарах вэ?
Question Image
Дээрх бүгд
Унадаг дугуй
Мопед
Трактор
Зөв хариулт: Трактор Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 1.4-т мопедоос бусад хөдөлгүүрээр тоноглогдсон бүх төрлийн тээврийн хэрэгслийг "Механикжсан тээврийн хэрэгсэл" гэж заасан. Хариу:3
Асуулт 2
2/20
Жолооч хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхийг зөвшөөрөх үү?
Question Image
Хориглоно
Хамгаалах бүсээр тоноглогдоогүй тээврийн хэрэгслээр тээвэрлэж яваа бол зөвшөөрнө
Зөвшөөрнө
Зөв хариулт: Хамгаалах бүсээр тоноглогдоогүй тээврийн хэрэгслээр тээвэрлэж яваа бол зөвшөөрнө Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 2.3.б-д жолооч хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүрэгтэй гэж заасан.Хариу: 3
Асуулт 3
3/20
Тэмдэг юуг анхааруулах вэ?
Question Image
Замын огцом эргэх хэсгийг
Замын огцом өгсүүр хэсгийг
Уулзвар дахь гол замын чигийг
Зөв хариулт: Замын огцом эргэх хэсгийг Тайлбар: "Огцом эргэлт" 1.8.а тэмдэг нь замын эргэх радиус багатай буюу үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт эргэх чиг ойртож байгааг анхааруулна. Хариу - 2
Асуулт 4
4/20
Замын нарийссан хэсэгт мотоциклын хөдөлгөөнд саад болохооргүй бол зэрэг явахыг зөвшөөрөх үү?
Question Image
Зөвшөөрнө
Хориглоно
Зөв хариулт: Зөвшөөрнө Тайлбар: "Сөрөг хөдөлгөөнд зам тавьж өгнө" 3.6 тэмдэг нь өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад болохоор байвал замын нарийссан хэсэгт орохыг хориглоно. Иймд мотоциклын хөдөлгөөнд саад болохооргүй бол зэрэг нэвтрэхийг зөвшөөрнө. Хариу - 1
Асуулт 5
5/20
Энэ тэмдэг нь:
Question Image
Тууш замын хөдөлгөөнийг мэдээлнэ
Чигээрээ явахыг заана
Нэг чигийн хөдөлгөөнийг мэдээлнэ
Зөв хариулт: Нэг чигийн хөдөлгөөнийг мэдээлнэ Тайлбар: "Нэг чигийн хөдөлгөөн" 5.7 тэмдэг нь хөдөлгөөн нь нэг чигт зохион байгуулагдсан зам буюу зорчих хэсгийг мэдээлнэ. Хариу: 2
Асуулт 6
6/20
Бүх жин нь 3.5 тонноос илүүгүй ачааны автомашин жолоодож яваа бол тэмдгийн хүчинтэй хүрээнд ямар хурдтай явахыг зөвшөөрөх вэ?
Question Image
50 км/цагаас ихгүй
50 км/цагаас 60 км/цагийн хооронд
60 км/цагаас ихгүй
Зөв хариулт: 50 км/цагаас ихгүй Тайлбар: "Хурдны дээд хязгаарлал" 2.24 тэмдэг нь хөдөлгөөний хурдыг тэмдэгт зааснаас хэтрүүлэхийг хориглоно. "Тээврийн хэрэгслийн төрөл" 6.4.в тэмдэгт суудлын автомашин буюу бүх жин нь 3.5 тонноос илүүгүй ачааны автомашин хамаарахыг заана. Иймд бүх жин нь 3.5 тонноос илүүгүй ачааны автомашин нь тэмдгийн үйлчлэх хүрээнд 50 км/цагаас ихгүй хурдтай явна. Хариу: 2
Асуулт 7
7/20
Зурагт үзүүлсэн уулзвар дээр буцаж эргэхийг зөвшөөрөх үү?
Question Image
Зөвшөөрнө
Хориглоно
Зөв хариулт: Зөвшөөрнө Тайлбар: 7.10 тэмдэглэлийг зөвхөн тасархай шугамтай талаас давахыг зөвшөөрнө. Иймд буцаж эргэхийг хориглохгүй.Хариу: 1
Асуулт 8
8/20
“Зогс-шугам” тэмдэглэлийг давахаас өмнө шар гэрэл дохио асвал уулзварт орохыг зөвшөөрөх үү?
Question Image
Хориглоно
Зөвшөөрнө
Зөв хариулт: Хориглоно Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 5.6.б-д шар гэрэл дохио нь гэрэл дохио солигдох гэж буйг анхааруулах бөгөөд ЗХД-ийн 5.2-т зааснаас бусад тохиолдолд хөдөлгөөнийг хориглоно гэж заасан тул уулзварт орохыг хориглоно.Хариу: 2
Асуулт 9
9/20
Та баруун гар тийш эргэхдээ анхааруулах дохио өгөх шаардлагатай юу?
Question Image
Үгүй
Тийм
Зөв хариулт: Тийм Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 7.1-д зааснаар жолооч чиг өөрчлөхийн өмнө тэр чигт явахаа анхааруулсан дохиог эргэх чиг заадаг гэрлээр, хэрэв тэр нь ажиллахгүй буюу байхгүй бол гараар өгнө.Хариу:1
Асуулт 10
10/20
Аль тээврийн хэрэгслийн жолооч зөрчил гаргасан бэ?
Question Image
Зөвхөн суудлын автомашин
Хоёул зөрчил гаргаагүй
Хоёул зөрчил гаргасан
Зөв хариулт: Зөвхөн суудлын автомашин Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 7.11-д зааснаар жолооч баруун гар тийш эргэхдээ зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр байдлаар нэвтэрнэ. Иймд суудлын автомашины жолооч зөрчил гаргасан байна.Хариу: 1
Асуулт 11
11/20
Энэ тохиолдолд сумны дагуу баруун гар тийш эргэхийг зөвшөөрөх үү?
Question Image
Хориглоно
Зөвшөөрнө
Зөв хариулт: Зөвшөөрнө Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 7.11-д зааснаар жолооч баруун гар тийш эргэхдээ зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр байдлаар нэвтэрнэ. Гэвч саадыг тойрон гарахыг хориглохгүй. Хариу: 1
Асуулт 12
12/20
Механикжсан тээврийн хэрэгсэл чирч яваа бол тэмдгээс цааш явах зөвшөөрөгдөх дээд хурд хэд байх вэ?
Question Image
40 км/цаг
80 км/цаг
50 км/цаг
Зөв хариулт: 40 км/цаг Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 9.3.а -д зааснаар механикжсан тээврийн хэрэгслийг чирэх үед хурдыг цагт 40 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна. Хариу: 1
Асуулт 13
13/20
Зурагт үзүүлснээр зогсохыг зөвшөөрөх үү?
Question Image
Зөвхөн зорчигч буулгах, суулгахын тулд зогсохыг зөвшөөрнө
Хориглоно
Зөв хариулт: Хориглоно Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 11.1 -д зааснаар жолооч тээврийн хэрэгслийг замын баруун гар талд зорчих хэсгийн хашлаганд шахаж зогсооно. Хариу-1
Асуулт 14
14/20
Та уулзвараар чигээрээ явахдаа аль тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх вэ?
Question Image
Зөвхөн мотоциклд
Зөвхөн автобус болон мотоциклд
Зөвхөн мотоцикл болон суудлын автомашинд
Дээрх бүгд
Зөв хариулт: Дээрх бүгд Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 12.9-д зааснаар гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. МУ-ын ЗХД-ийн 12.11-д зааснаар уулзвар дээр гол зам чигээ өөрчилж байвал тэр замаар яваа жолооч нар өөр хоорондоо адил замын уулзвар нэвтрэх журам баримтална. Туслах замаар яваа жолооч нар өөр хоорондоо мөн энэ заалтыг баримтална. Дээрх заалтуудын дагуу та автобус, мотоцикл, суудлын автомашинд зам тавьж өгнө. Хариу: 4
Асуулт 15
15/20
Та уулзвар нэвтрэхдээ:
Question Image
Хоёуланд нь зам тавьж өгнө
Түрүүлж нэвтэрнэ
Мотоциклд зам тавьж өгнө
Зөв хариулт: Хоёуланд нь зам тавьж өгнө Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 12.9-д зааснаар гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Хариу: 2
Асуулт 16
16/20
Та баруун гар тийш эргэхдээ суудлын автомашинд зам тавьж өгөх шаардлагатай юу?
Question Image
Үгүй
Тийм
Зөв хариулт: Үгүй Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 5.3-д зааснаар уулзварт хөдөлгөөнийг гэрлэн дохиогоор зохицуулж байгаа бол дарааллын тэмдгийн заалтыг мөрдөхгүй. МУ-ын ЗХД-ийн 12.4-т зааснаар жолооч ногоон гэрлээр зүүн гар тийш эргэхдээ уулзварт ороод, баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Дээрх заалтуудын дагуу та зам тавьж өгөх шаардлагагүй. Хариу - 2.
Асуулт 17
17/20
Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт тээврийн хэрэгслийг зогсоохдоо:
Question Image
Холын буюу ойрын гэрлийг асаана
Ойрын гэрлийг асаана
Оврын гэрлийг асаана
Зөв хариулт: Оврын гэрлийг асаана Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 15.2-т зааснаар харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт тээврийн хэрэгслийг зогсоохдоо оврын гэрлийг асаана. Хариу - 1
Асуулт 18
18/20
Жолоодлогын дадлага хийх үед аюулгүй байдлыг хангах үүргийг хэн хариуцах вэ?
Question Image
Жолоодлогын дадлага хийж байгаа сонсогч
Дээрх бүгд
Жолоодлогын дадлагын багш
Зөв хариулт: Жолоодлогын дадлагын багш Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 19.5-д зааснаар жолоодлогын дадлага хийх үед аюулгүй байдлыг хангах үүргийг дадлагын багш хариуцна. Хариу - 1
Асуулт 19
19/20
Автомашин баруун талын дугуйгаараа замын халтиргаатай хэсэгт орсон тохиолдолд жолооч ямар арга хэмжээ авах вэ?
Question Image
Зүүн гар тийш жолооны хүрдийг эргүүлж, тоормосны дөрөөн дээр тултал гишгэнэ
Тоормосны дөрөөн дээр тултал гишгэнэ
Тоормослохгүйгээр жигд хурдаар явж гаргана
Зөв хариулт: Тоормослохгүйгээр жигд хурдаар явж гаргана Тайлбар: Автомашин баруун талын дугуйгаараа замын халтиргаатай хэсэгт орсон тохиолдолд жолооны хүрдийг огцом эргүүлэхгүйгээр жигд хурдаар явж халтиргаа гулгаагүй хэсэгт орно. Хариу - 3
Асуулт 20
20/20
Жолооны механизмын эд ангиудын хийцийг өөрчилсөн автомашиныг ашиглахыг зөвшөөрөх үү?
Question Image
Хориглоно
Зөвшөөрнө
Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахаар бол зөвшөөрнө
Зөв хариулт: Хориглоно Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 2 дугаар хавсралтын 2.4-т зааснаар жолооны механизмын эд ангиудын хийцийг өөрчилсөн бол ашиглахыг хориглоно. Хариу: 2
Гүйцэтгэл
Зөв 0
Буруу 0
Үлдсэн 20
Явц 0%