Нэвтрэх

Хэсэг 30003: Жолооны дүрм тэст 4

0/20
Асуулт 1
1/20
Тээврийн хэрэгслээр зорчигч гэж хэнийг хэлэх вэ?
Question Image
Бүхээг дотор сууж яваа хүн
Дээрх бүгд
Жолооч
Зөв хариулт: Бүхээг дотор сууж яваа хүн Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 1.4-т тээврийн хэрэгсэл дээр буюу түүний бүхээг дотор байгаа жолоочоос бусад хүнийг "Тээврийн хэрэгслээр" зорчигч гэж заасан.Хариу:2
Асуулт 2
2/20
Ямар өнгийн тусгай дуут болон гэрэл дохио ажиллуулж яваа жолооч бусад хөдөлгөөнд оролцогчоос давуу эрхтэй вэ?
Question Image
Улаан, хөх, ногоон өнгийн тусгай дуут болон гэрэл дохио ажиллуулсан
Дээрх бүгд
Шар гэрэл дохио ажиллуулсан
Зөв хариулт: Улаан, хөх, ногоон өнгийн тусгай дуут болон гэрэл дохио ажиллуулсан Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 2.4-т зааснаар улаан, хөх, ногоон өнгийн тусгай дуут болон гэрэл дохио ажиллуулан хойшлуулшгүй албан үүрэг гүйцэтгэж яваа жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангасан нөхцөлд бусад оролцогчоос давуу эрхтэй. Хариу: 2
Асуулт 3
3/20
Замын энэ хэсэгт түр зогсохыг зөвшөөрөх үү?
Question Image
Зөвшөөрнө
Хориглоно
Зөв хариулт: Хориглоно Тайлбар: "Түр зогсох хориотой" 2.27 тэмдгийн үйлчлэх хүрээ нь МУ-ын ЗХД-ийн 1 дүгээр хавсралтын 10-д зааснаар байрласан газраасаа эхний уулзвар хүртэл, уулзваргүй замд суурин газраас гарах хүртэл хүчинтэй байна. Хариу - 2
Асуулт 4
4/20
Тухайн чигийн зүүн гар талын эгнээнээс аль чигт явахыг зөвшөөрөх вэ?
Question Image
Зөвхөн зүүн гар тийш буюу буцаж эргэх
Баруун, зүүн гар тийш буюу буцаж эргэх
Зөвхөн зүүн гар тийш
Зөв хариулт: Зөвхөн зүүн гар тийш буюу буцаж эргэх Тайлбар: " Баруун буюу зүүн гар тийш явна" 4.1.е тэмдэг нь зөвхөн сум заасан чигт явахыг зөвшөөрнө. Зүүн гар тийш эргэхийг зөвшөөрсөн тэмдэг нь буцаж эргэхийг зөвшөөрнө. Иймд та зүүн гар тийш буюу буцаж эргэхийг зөвшөөрнө. Хариу - 2
Асуулт 5
5/20
Тэмдгийн хүчинтэй хүрээнд зорчигч буулгах, суулгахын тулд түр зогсохыг зөвшөөрөх үү?
Question Image
Хориглоно
Зөвшөөрнө
Зөв хариулт: Зөвшөөрнө Тайлбар: "Үйлчлэх хүрээ" 6.2.б тэмдэг нь "Удаан зогсох хориотой" 2.28 тэмдгийн үйлчлэх хүрээг заана. Иймд тэмдгийн хүчинтэй хүрээнд зорчигч буулгах, суулгахын тулд түр зогсохыг хориглохгүй. Хариу - 1
Асуулт 6
6/20
Аль тэмдэг буцаж эргэхийг зөвшөөрөх вэ?
Question Image
Зөвхөн А, В
Зөвхөн А
А, Б, В
Зөв хариулт: А, Б, В Тайлбар: "Зүүн гар тийш явна" 4.1.в тэмдэг нь зөвхөн сум заасан чигт явахыг зөвшөөрнө. Зүүн гар тийш эргэхийг зөвшөөрсөн тэмдэг нь буцаж эргэхийг зөвшөөрнө. "Зүүн гар тийш эргэх хориотой" 2.18.6 тэмдгээр сум заасан чигт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглох бөгөөд буцаж эргэхийг хориглохгүй, "3үүнээс баруун гар тийш нэг чигийн хөдөлгөөнтэй" 5.9.а тэмдэг нь хөндлөн нийлсэн зам буюу зорчих хэсэг баруун гар тийш нэг чигийн хөдөлгөөнтэй болохыг мэдээлэх бөгөөд буцаж эргэхийг хориглохгүй. Хариу - 3
Асуулт 7
7/20
Босоо тэмдэглэл ямар утга илэрхийлэх вэ?
Question Image
Гүүрийн тулгуур тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул учруулж болзошгүйг тэмдэглэнэ
Хүнд даацын тээврийн хэрэгсэл гүүрэн доогуур гарах хориотойг тэмдэглэнэ
Зөв хариулт: Гүүрийн тулгуур тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул учруулж болзошгүйг тэмдэглэнэ Тайлбар: 8.1 тэмдэглэл нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй замын байгууламжийн босоо хэсгийг тэмдэглэнэ.Хариу: 2
Асуулт 8
8/20
Баруун гар талын эгнээнээс аль чигт явахыг зөвшөөрөх вэ?
Question Image
Бүх чигт
Зөвхөн чигээрээ
Зөвхөн чигээрээ, зүүн гар тийш буюу буцаж эргэхийг
Зөв хариулт: Зөвхөн чигээрээ Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 5.9.в-д зааснаар зохицуулагч дохиурыг урагш заасан байвал зохицуулагчийн зүүн гар талаас яваа тээврийн хэрэгсэл бүх чигт зөвшөөрнө. "Баруунаас зүүн гар тийш нэг чигийн хөдөлгөөнтэй" 5.9.б тэмдэг нь хөндлөн нийлсэн зам буюу зорчих хэсэг зүүн гар тийш нэг чигийн хөдөлгөөнтэй болохыг мэдээлнэ. Иймд та баруун гар талын эгнээнээс зөвхөн чигээрээ явна. Хариу: 1
Асуулт 9
9/20
Эргэх чиг заадаг анхааруулах дохиог ямар үед өгөхийг хориглох вэ?
Question Image
Зам дээр бусад хөдөлгөөнд оролцогчид байхгүй үед
Бусад хөдөлгөөнд оролцогчдыг төөрөгдүүлэх бол
Дээрх бүх тохиолдолд
Зөв хариулт: Бусад хөдөлгөөнд оролцогчдыг төөрөгдүүлэх бол Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 7.5-д зааснаар анхааруулах дохио нь бусад хөдөлгөөнд оролцогчдыг төөрөгдүүлэхгүй, тэдэнд буруу ойлголт төрүүлэхээргүй байвал зохино.Хариу: 2
Асуулт 10
10/20
Харилцан байр солихдоо аль тээврийн хэрэгслийн жолооч давуу эрхтэй вэ?
Question Image
Суудлын автомашин
Ачааны автомашин
Зөв хариулт: Суудлын автомашин Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 7.8-д зааснаар жолооч харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байраа эзэлнэ. Хариу: 1
Асуулт 11
11/20
Жолооч сөрөг хөдөлгөөнтэй гурван эгнээгээр зорчдог замын дунд эгнээгээр байрлан явахыг зөвшөөрөх үү?
Question Image
Хөдөлгөөний эрчим ихтэй үед зөвшөөрнө
Хориглоно
Зөвшөөрнө
Зөв хариулт: Хориглоно Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 8.3-д зааснаар хөдөлгөөний эгнээ нь тэмдэглэлээр тодорхойлогдсон гурван эгнээгээр зорчдог замын дунд эгнээ сөрөг хөдөлгөөнтэй бол уг эгнээнд зөвхөн гүйцэж түрүүлэх, тойрон гарах, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд орохыг зөвшөөрнө гэсэн учир дунд эгнээнд байрлан явахыг хориглоно. Хариу - 3.
Асуулт 12
12/20
Төмөр замын гармын аль хэсэгт гүйцэж түрүүлэхийг хориглох вэ?
Question Image
Зөвхөн төмөр замын гарам дээр хориглоно
Төмөр замын гарам дээр буюу түүнд хүртэл 100 метрээс ойр зайд хориглоно
Төмөр замын гарам дээр буюу түүнээс цааш 100 метрээс ойр зайд хориглоно
Зөв хариулт: Төмөр замын гарам дээр буюу түүнд хүртэл 100 метрээс ойр зайд хориглоно Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 10.6.г-д зааснаар төмөр замын гарам дээр буюу түүнд хүртэл 100 метрээс ойр зайд гүйцэж түрүүлэхийг хориглоно. Хариу: 3
Асуулт 13
13/20
Зорчигч суулгахын тулд аль сумны дагуу зогсохыг зөвшөөрөх вэ?
Question Image
Зөвхөн Б
Хоёуланд
Зөвхөн А
Зөв хариулт: Зөвхөн Б Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 11.1-д зааснаар жолооч тээврийн хэрэгслийг замын баруун гар талд зорчих хэсгийн хашлаганд шахаж зогсооно. Иймд А сумны дагуу урсгал сөрж зогсохыг хориглоно. Хариу -2
Асуулт 14
14/20
Та уулзвараар зүүн гар тийш эргэхдээ:
Question Image
Хоёуланд нь зам тавьж өгнө
Суудлын автомашинд зам тавьж өгнө
Зөв хариулт: Суудлын автомашинд зам тавьж өгнө Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 12.9-д зааснаар гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. МУ-ын ЗХД-ийн 12.10-д зааснаар жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Дээрх заалтуудын дагуу суудлын автомашинд зам тавьж өгнө. Хариу - 1
Асуулт 15
15/20
Та чигээрээ явахдаа уулзварын цаана түгжрэл бий болсон тохиолдолд уулзварт орохыг зөвшөөрөх үү?
Question Image
Хөндлөн замаар яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулах бол хориглоно
Зөвшөөрнө
Зөв хариулт: Хөндлөн замаар яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулах бол хориглоно Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 12.2-т зааснаар хөндлөн замаас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулан тээврийн хэрэгслээ зогсоож болзошгүй түгжрэл, саатал бий болсон үед уулзвар руу орохыг хориглоно. Хариу - 1.
Асуулт 16
16/20
Жолооч “Хүүхэд тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл” таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэл зогсож байвал ямар арга хэмжээ авах вэ?
Question Image
Хүүхэд бууж суугаагүй учир хурдаа хасах шаардлагагүй
Хурдаа хасаж, анхаарал болгоомжтой явна
Зөв хариулт: Хурдаа хасаж, анхаарал болгоомжтой явна Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 13.5-д зааснаар "Хүүхэд тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл" гэсэн таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэл зогсож байвал ойртон ирсэн жолооч хурдаа хасаж анхаарал болгоомжтой явах шаардлагатай бөгөөд зайлшгүй шаардлага гарвал зогсож хүүхдүүдийг урьдчилан өнгөрүүлнэ. Хариу - 1
Асуулт 17
17/20
Тэмдгийн хүчинтэй хүрээнд тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх дээд хурд хэд байх вэ?
Question Image
Цагт 40 км
Цагт 20 км
Цагт 60 км
Зөв хариулт: Цагт 20 км Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 16.2-т зааснаар хорооллын доторхи хөдөлгөөнд тээврийн хэрэгслийн хурдыг цагт 20 км-ээс хэтрүүлэхийг хориглоно. Хариу - 3
Асуулт 18
18/20
Ачааны автомашины тэвшинд хүүхдийг зохион байгуулалттайгаар тээвэрлэхийг зөвшөөрөх үү?
Question Image
Хориглоно
Зөвшөөрнө
Зөвхөн зайлшгүй тохиолдолд зөвшөөрнө
Зөв хариулт: Хориглоно Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 21.6-д зааснаар хүүхдийг зохион байгуулалттайгаар тээвэрлэхдээ зайлшгүй тохиолдолд хүн тээвэрлэхэд зориулан тоноглосон ачааны автомашинаар тээвэрлэхийг зөвшөөрнө. Иймд ачааны автомашинаар /хүн тээвэрлэхэд зориулан тоноглоогүй учир/ тээвэрлэхийг хориглоно. Хариу - 2
Асуулт 19
19/20
Аль нь жолоочийн самбаачлах хугацаанд туулсан зам бэ?
Question Image
Жолооч аюулыг харснаас тоормосны дөрөөн дээр гишгэх хүртэлх хугацаанд туулсан зам
Жолооч аюулыг харснаас автомашиныг зогсоох хүртэлх хугацаанд туулсан зам
Зөв хариулт: Жолооч аюулыг харснаас тоормосны дөрөөн дээр гишгэх хүртэлх хугацаанд туулсан зам Тайлбар: Жолооч саадыг харснаас ямар нэгэн арга хэмжээ авах хүртэлх хугацаанд туулсан замыг жолоочийн самбаачлах хугацаанд туулсан зам гэнэ. Хариу - 2
Асуулт 20
20/20
Жолоочийн аль үйлдлийг хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт тооцох вэ?
Question Image
Зам тээврийн осол гаргасны дараа хэргийн газраас зугтаасан
Замын хөдөлгөөн зохицуулах тэмдгийн заалтыг зөрчсөн
Дээрх бүгд
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон
Зөв хариулт: Зам тээврийн осол гаргасны дараа хэргийн газраас зугтаасан Тайлбар: Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэнэ. Хариу - 2
Гүйцэтгэл
Зөв 0
Буруу 0
Үлдсэн 20
Явц 0%