Хэсэг 30005: Жолооны дүрм тэст 6
0/20
Асуулт 1
1/20
Жолоочид хэнийг хамааруулж ойлгох вэ?
Зөв хариулт: Дээрх бүгд
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 1.4-т тээврийн хэрэгслийг жолоодож яваа хүнийг "Жолооч" гэж заасан бөгөөд замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг жолоочид хамааруулж ойлгоно.Хариу: 3
Асуулт 2
2/20
Жолооч аль тохиолдолд тухайн ангиллын тээврийн хэрэгслийг гурваас дээш жил жолоодож дадлагажсан байх шаардлагатай вэ?
Зөв хариулт: Тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглосон автомашин
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 2.4-т тусгай дуут болон гэрэл дохиогоор тоноглосон автомашины жолооч нь тухайн ангиллын тээврийн хэрэгслийг гурваас дээш жил жолоодож дадлагажсан хүн байвал зохино гэж заасан.Хариу: 1
Асуулт 3
3/20
Аль тэмдэг чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зөвшөөрөх вэ?
Зөв хариулт: Зөвхөн А, В
Тайлбар: "Хөдөлгөөн хориотой" 2.2, "Механикжсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хориотой" 2.3 тэмдгүүд нь МУ-ын ЗХД-ийн 1 дүгээр хавсралтын 8-д зааснаар чиглэлийн тээврийн хэрэгсэлд хамаарахгүй. Хариу: 3
Асуулт 4
4/20
Бүх жин нь 3.5 тонноос илүүгүй ачааны автомашин жолоодож яваа бол аль чигт явахыг зөвшөөрөх вэ?
Зөв хариулт: Бүх чигт
Тайлбар: "Ачааны автомашины хөдөлгөөн хориотой" 2.4 тэмдэг нь бүх жин нь 3.5 тонноос илүү ачааны автомашин, трактор, өөрөө явагч машин механизмын хөдөлгөөнийг хориглодог бөгөөд МУ-ын ЗХД-ийн 1 дүгээр хавсралтын 7-д зааснаар уулзварын цаана байрласан бол тухайн замд хамаарна. "Ачааны автомашины хөдөлгөөний тохиромжтой чиг" 5.20.6 тэмдэг нь хөдөлгөөн нь аль нэг чигт хориглогдсон уулзвараар ачааны автомашины хөдөлгөөнөө үргэлжлүүлэх тохиромжтой чигийг мэдээлнэ. Иймд уулзвараар бүх жин 3.5 тонноос илүүгүй ачааны автомашин бүх чигт явна. Хариу - 3
Асуулт 5
5/20
Суурин газрын гаднах замд бүх жин нь 3.5 тонноос илүүгүй ачааны автомашин жолоодож яваа бол ямар хурдтай явахыг зөвшөөрөх вэ?
Зөв хариулт: 80 км/цагаас ихгүй
Тайлбар: "Хурдны дээд хязгаарлалт" 2.24 тэмдэгтэй хамт тавигдсан "Тээврийн хэрэгслийн төрөл" 6.4.а тэмдэг нь зөвхөн бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашинд хамаарна. Иймд бүх жин нь 3.5 тонноос бага ачааны автомашин 80 км/цагаас ихгүй хурдтай явахыг зөвшөөрнө. Хариу - 3
Асуулт 6
6/20
Бүх хорионы төгсгөл тэмдгийг заана уу?
Зөв хариулт: Зөвхөн В
Тайлбар: "Бүх хорионы төгсгөл" 2.29 тэмдгийг В зурагт үзүүлсэн байна. Хариу - 3
Асуулт 7
7/20
Зорчих хэсэг дээрх “Зогс-бичлэг” тэмдэглэл юуг анхааруулах вэ?
Зөв хариулт: “Зогсохгүй явах хориотой” тэмдэгт ойртож байгааг
Тайлбар: "Зогс-бичлэг" 7.21 тэмдэглэл нь "Зогсохгүй явах хориотой" 3.5 тэмдэгтэй хамт хэрэглэсэн "Зогс-Шугам" 7.11 тэмдэглэлд ойртож байгааг анхааруулна.Хариу: 1
Асуулт 8
8/20
Техникийн эвдрэлээс шалтгаалан зогссон жолооч ослын зогсолтын тэмдэг тавих шаардлагатай юу?
Зөв хариулт: Ослын дохионы гэрэл нь ажиллахгүй бол шаардлагатай
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 6.3.б-д зааснаар түр зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгслийн ослын дохионы гэрэл нь ажиллахгүй /эсвэл байхгүй/ бол ослын зогсолтын тэмдэг хэрэглэнэ.Хариу: 1
Асуулт 9
9/20
Эргэх чиг заадаг анхааруулах дохиог гараар өгсөн бол хэдийд дуусгахыг зөвшөөрөх вэ?
Зөв хариулт: Үйлдлээ хийхийн өмнө
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 7.3-т зааснаар эргэх чиг заадаг анхааруулах дохиог гараар өгсөн бол тодорхой үйлдэл хийж эхлэхийн өмнө дуусгаж болно.Хариу: 1
Асуулт 10
10/20
Аль эгнээнээс зүүн гар тийш эргэхийг зөвшөөрөх вэ?
Зөв хариулт: Зөвхөн Б
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 7.9-д зааснаар уулзвар, гарцаар жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн гар талын захад байр эзэлсэн байвал зохино. Хөдөлгөөн нь нэг чигт зохион байгуулагдсан зам тул Б эгнээнээс зүүн гар тийш эргэхийг зөвшөөрнө. Хариу: 2
Асуулт 11
11/20
Техникийн гэмтлээс шалтгаалан цагт 40 км-ээс илүү хурдтай явах боломжгүй тээврийн хэрэгсэл жолоодож яваа бол суурин газрын доторхи замд аль эгнээгээр байрлан явахыг зөвшөөрөх вэ?
Зөв хариулт: Зөвхөн хамгийн баруун гар талын эгнээгээр
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 8.8-д зааснаар цагт 40 км-ээс илүүгүй хурдтай явах тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн хамгийн баруун гар талын эгнээгээр явна. Хариу - 1.
Асуулт 12
12/20
Замын өгсүүр хэсгийн төгсгөлд гүйцэж түрүүлэхийг зөвшөөрөх үү?
Зөв хариулт: Хориглоно
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 10.6.е-д зааснаар эсрэг урсгалыг сөрөхөөр бол замын өгсүүр хэсгийн төгсгөл буюу үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт гүйцэж түрүүлэхийг хориглоно. Хариу: 3
Асуулт 13
13/20
Замын аль хэсэгт зогсохыг зөвшөөрөх вэ?
Зөв хариулт: Зөвхөн В
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 11.1 -д зааснаар жолооч тээврийн хэрэгслийг замын баруун гар талд зорчих хэсгийн хашлаганд шахаж, хашлагагүй замд зорчих хэсгийг чөлөөлж зогсооно. Иймд зөвхөн В хэсэгт зогсохыг зөвшөөрнө. Хариу - 1.
Асуулт 14
14/20
Та баруун гар тийш эргэхдээ хэнд зам тавьж өгөх вэ?
Зөв хариулт: Хоёуланд нь
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 12.1-д зааснаар жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэх үед явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваа явган зорчигч, унадаг дугуйн замаар яваа дугуйчинд зам тавьж өгнө. Хариу: 3
Асуулт 15
15/20
Та уулзвараар зүүн гар тийш эргэхдээ аль тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх шаардлагатай вэ?
Зөв хариулт: Хоёуланд нь
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 12.8-д зааснаар адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Иймд та ачааны автомашин болон суудлын автомашинд зам тавьж өгөх шаардлагатай. Хариу - 3.
Асуулт 16
16/20
Энэ тохиолдолд та:
Зөв хариулт: Гэрлэн дохионы өмнө зогсоно
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 14.4-т зааснаар төмөр замын гармаар нэвтрэх хөдөлгөөнийг хориглосон үед жолооч гэрлэн дохионы өмнө зогсож галт тэргийг өнгөрүүлнэ. Хариу - 2
Асуулт 17
17/20
Аль тээврийн хэрэгслийн жолооч зогсох үйлдлийг буруу гүйцэтгэсэн бэ?
Зөв хариулт: Дээрх бүгд
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 17.1.в-д зааснаар тууш замд "Зогсоол" 5.15, "Амрах газар" 5.44 тэмдгээр заасан зориулалтын зогсоолын талбайгаас бусад хэсэгт түр зогсохыг хориглоно. МУ-ын ЗХД-ийн 17.2-т зааснаар тууш замд жолооч зайлшгүй зогсолт хийвэл ЗХД-ийн 6.2.б, 6.3.б заалтын дагуу анхааруулах дохио хэрэглэж, зорчих хэсгийг нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна. Дээрх заалтуудыг суудлын болон ачааны автомашин зөрчсөн байна. Хариу: 3
Асуулт 18
18/20
Суурин газарт ачааг дуу чимээ гаргаж ачих, буулгахыг зөвшөөрөх үү?
Зөв хариулт: 22 цагаас 06 цагийн хооронд хориглоно
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 22.3-д зааснаар суурин газарт 22 цагаас 06 цагийн хооронд дуу чимээ гаргаж ачих, буулгахыг хориглоно. Хариу - 3
Асуулт 19
19/20
Аль нь тоормосны зам вэ?
Зөв хариулт: Тоормосны дөрөөн дээр гишгэснээс автомашин зогсох хүртэлх хугацаанд явсан зам
Тайлбар: Жолооч тоормосны дөрөөн дээр гишгэснээс автомашин зогсох хүртэлх хугацаанд туулсан зам нь тоормосны замд тооцогдоно. Хариу: 3
Асуулт 20
20/20
Зам тээврийн осолд нэрвэгдсэн хүний зүрхний үйл ажиллагаа болон амьсгал зогссон тохиолдолд эмнэлгийн анхны тусламж хэрхэн үзүүлэх вэ?
Зөв хариулт: Амьсгалын замыг чөлөөлж, хиймэл амьсгал хийж, зүрхний шууд бус массаж хийнэ
Тайлбар: Зам тээврийн ослын улмаас зүрхний үйл ажиллагаа болон амьсгал зогссон тохиолдолд эмнэлгийн анхны тусламж үзүүлэхдээ амьсгалын замыг чөлөөлж, хиймэл амьсгал хийж, зүрхний шууд бус массаж хийнэ. Хариу - 4