Хэсэг 30006: Жолооны дүрм тэст 7
0/20
Асуулт 1
1/20
Зорчих хэсэг хэдэн эгнээтэй вэ?
Зөв хариулт: Хоёр
Тайлбар: МУ-н ЗХД-ийн 1.4-т автомашины хөдөлгөөнийг нэг эгнээгээр явуулах боломж бүхий өргөнтэй, тэмдэглэлтэй буюу тэмдэглэлгүй зорчих хэсгийн дагуух зурвасыг "Эгнээ" гэж заасан. Иймд зорчих хэсэг хоёр эгнээтэй байна. Хариу:2
Асуулт 2
2/20
Зам тээврийн осолд холбогдсон жолооч ямар үүрэг хүлээх вэ?
Зөв хариулт: Дээрх бүгд
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 2.5.а-д зам тээврийн осолд холбогдсон жолооч ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг тавих үүрэгтэй гэж заасан.Хариу: 3
Асуулт 3
3/20
Төмөр замын гармын шууд өмнө аль тэмдэг байрладаг вэ?
Зөв хариулт: Зөвхөн В
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 1 дүгээр хавсралтын 3-д зааснаар "Төмөр замын гарам" 1.3.6 тэмдгийг төмөр замын гармын шууд өмнө байрлуулна. Хариу - 3
Асуулт 4
4/20
Аль тэмдэг жолоочид зохицуулдаггүй уулзварт давуу эрх олгох вэ?
Зөв хариулт: Зөвхөн А, В
Тайлбар: "Гол зам" 3.1, "Туслах зам зүүн гар талаас нийлнэ" 3.3.в тэмдгүүд тавигдсан зам нь гол замд тооцогддог бөгөөд зохицуулдаггүй уулзвар нэвтрэхэд жолоочид давуу эрх олгоно. Хариу - 2
Асуулт 5
5/20
Tэмдэг ямар утгатай вэ?
Зөв хариулт: Явган хүний гармыг мэдээлнэ
Тайлбар: "Явган хүний гарам" 5.17.а тэмдэг нь явган зорчигч зорчих хэсгийн дээгүүр ба доогуур зам хөндлөн гарах газрыг мэдээлнэ. Хариу - 2
Асуулт 6
6/20
Аль тэмдгийн үйлчлэх хүрээ байрласан газраасаа эхлэх вэ?
Зөв хариулт: Зөвхөн А, Б
Тайлбар: "Түр зогсох хориотой" 2.27 тэмдгийн үйлчлэх хүрээ нь МУ-ын ЗХД-ийн 1 дүгээр хавсралтын 10-д зааснаар байрласан газраасаа эхний уулзвар хүртэл, уулзваргүй замд суурин газраас гарах хүртэл хүчинтэй байна. Харин үйлчлэх хүрээ 6.2.а тэмдэгтэй хамт тавигдснаар үйлчлэх хүрээ нь тэмдгээс цааш 100 метр үргэлжилнэ. Хариу - 2
Асуулт 7
7/20
Явган хүний гарц нэвтэрсний дараа гүйцэж түрүүлэхийг зөвшөөрөх үү?
Зөв хариулт: Зөвшөөрнө
Тайлбар: 7.5 тэмдэглэлийг МУ-ын ЗХД-ийн 1 дүгээр хасвралтын 25-д зааснаар аль ч талаас давахыг зөвшөөрөх бөгөөд харин дээгүүр нь унуулж явахыг хориглоно.Хариу: 1
Асуулт 8
8/20
Гэрлэн дохиогоор хөдөлгөөн зохицуулагдаж байгаа уулзварт аль тэмдгийн заалтыг мөрдөхгүй вэ?
Зөв хариулт: Зөвхөн дарааллын тэмдэг
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 5.3-т зааснаар уулзварт хөдөлгөөнийг гэрлэн дохиогоор зохицуулж байгаа бол дарааллын тэмдгийн заалтыг мөрдөхгүй.Хариу: 1
Асуулт 9
9/20
Жолооч хөдөлгөөн эхлэхдээ:
Зөв хариулт: Дээрх бүгд
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 7.6-д зааснаар жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана. Хариу: 3
Асуулт 10
10/20
Мотоциклын жолоочийн гараар өгсөн дохио нь:
Зөв хариулт: Суудлын автомашинд зам тавьж өгөхийн тулд хурд хасаж байгааг анхааруулна
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 7.4-т зааснаар тоормосны гэрэл нь уг тээврийн хэрэгсэл хурдаа хасаж байгааг анхааруулах бөгөөд хэрэв тэр нь ажиллахгүй буюу байхгүй бол жолооч тоормослохын өмнө бусад хөдөлгөөнд оролцогчдод сайтар харагдахуйц байдлаар гараа сунган дээш доош хөдөлгөнө. Хариу: 3
Асуулт 11
11/20
Та зүүн гар тийш эргэх бол анхааруулах дохио өгөх шаардлагатай юу?
Зөв хариулт: Шаардлагатай
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 7.1-д зааснаар жолооч чиг өөрчлөхийн өмнө тэр чигт явахаа анхааруулсан дохиог эргэх чиг заадаг гэрлээр, хэрэв тэр нь ажиллахгүй буюу байхгүй бол гараар өгнө. Хариу: 1
Асуулт 12
12/20
Суудлын автомашин жолоодож яваа бол тэмдгийн хүчинтэй хүрээнд зөвшөөрөгдөх дээд хурд хэд байх вэ?
Зөв хариулт: 80 км/цаг
Тайлбар: "Суурин газрын эхлэл" 5.5 тэмдэг нь суурин газрын доторхи хөдөлгөөний журмыг тухайн замд баримтлах шаардлагагүй суурин газрын эхлэл болон нэрийг мэдээлнэ. Иймд тухайн замд хөдөлгөөний дээд хурд нь 80 км/цаг байна. Хариу: 3
Асуулт 13
13/20
Суурин газрын гаднах замд амрах, хонох зэргээр удаан зогсохдоо тээврийн хэрэгслээ хаана зогсоохыг зөвшөөрөх вэ?
Зөв хариулт: Зөвхөн тусгайлан зориулсан талбайд буюу замаас зайдуу газарт зөвшөөрнө
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 11.4-т зааснаар суурин газрын гаднах замд амрах, хонох зэргээр удаан зогсохдоо тээврийн хэрэгслийг тусгай зориулсан талбайд, эсвэл замаас зайдуу газарт зогсооно. Хариу - 2
Асуулт 14
14/20
Та зүүн гар тийш эргэхдээ аль тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх вэ?
Зөв хариулт: Түрүүлж нэвтэрнэ
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 12.11-д зааснаар уулзвар дээр гол зам чигээ өөрчилж байвал тэр замаар яваа жолооч нар өөр хоорондоо адил замын уулзвар нэвтрэх журам баримтална. Иймд та зам тавьж өгөх шаардлагагүй. Хариу - 3
Асуулт 15
15/20
Та баруун гар тийш эргэхдээ суудлын автомашинд зам тавьж өгөх шаардлагатай юу?
Зөв хариулт: Үгүй
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 12.8-д зааснаар адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Иймд та баруун гар тийш эргэхдээ зам тавьж өгөх шаардлагагүй. Хариу - 2
Асуулт 16
16/20
Та чигээрээ явахдаа автобусанд зам тавьж өгөх шаардлагатай ?
Зөв хариулт: Тийм
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 12.8-д зааснаар адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Хариу - 1.
Асуулт 17
17/20
Жолооч харанхуй үед замын гэрэлтүүлэгтэй хэсгээр явахдаа ямар гэрлийг асаах вэ?
Зөв хариулт: Зөвхөн ойрын гэрэл
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 15.1.б-д зааснаар замын гэрэлтүүлэгтэй хэсэгт ойрын гэрлийг асааж явна. Хариу - 3
Асуулт 18
18/20
Механикжсан тээврийн хэрэгслийг зөөлөн холбоогоор чирэх үед тээврийн хэрэгслүүдийн хоорондын зай хэдэн метр байвал зохих вэ?
Зөв хариулт: 4-6 метр
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 20.4-т зааснаар зөөлөн холбоогоор чирэх үед тээврийн хэрэгслүүдийн хоорондын зай нь 4-6 метр байна. Хариу: 2
Асуулт 19
19/20
Огцом өгсүүр замд автомашиныг байрнаас хөдөлгөхдөө зогсоолын тоормосыг хэдийд буулгах вэ?
Зөв хариулт: Хөдөлгөөн эхлэхтэй зэрэгцэж
Тайлбар: Огцом өгсүүр замд автомашиныг байрнаас нь хөдөлгөхдөө зогсоолын тоормосыг хөдөлгөөн эхлэхтэй зэрэгцэж буулгана. Хариу- 3
Асуулт 20
20/20
Зогсоолын тоормос ажиллахгүй автомашиныг ашиглахыг зөвшөөрөх үү?
Зөв хариулт: Хориглоно
Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 2 дугаар хавсралтын 1.5-д зааснаар зогсоолын тоормос нь ажиллахгүй автомашиныг ашиглахыг хориглоно. Хариу: 2