Нэвтрэх

Хэсэг 60001: Жолооны дүрм тэст 8

0/20
Асуулт 1
1/20
Аль нь “Чиглэлийн тээврийн хэрэгсэл”-д хамаарагдах вэ?
Question Image
Автобус
Тогтоосон буудал бүхий чиглэлийн дагуу хүн тээвэрлэх зориулалтаар нийтийн үйлчилгээнд ашиглагдаж байгаа тээврийн хэрэгсэл
Зорчигч тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл
Зөв хариулт: Тогтоосон буудал бүхий чиглэлийн дагуу хүн тээвэрлэх зориулалтаар нийтийн үйлчилгээнд ашиглагдаж байгаа тээврийн хэрэгсэл Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 1.4-т тогтоосон буудал бүхий чиглэлийн дагуу хүн тээвэрлэх зориулалтаар нийтийн үйлчилгээнд ашиглагдаж байгаа тээврийн хэрэгслийг "Чиглэлийн тээврийн хэрэгсэл" гэж заасан.Хариу: 2
Асуулт 2
2/20
Та энэ тохиолдолд:
Question Image
Баруун гар талаар нь хөвөөгөөр явж тойрон гарна
Ачааны автомашиныг уулзварт орж эгнээ чөлөөтэй болсны дараа хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ
Дээрх хоёр тохиолдлыг зөвшөөрнө
Зөв хариулт: Ачааны автомашиныг уулзварт орж эгнээ чөлөөтэй болсны дараа хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 2.7.е-д зааснаар жолооч хөвөөгөөр явахыг хориглоно гэж заасны дагуу ачааны автомашиныг уулзварт орж эгнээ чөлөөтэй болсны дараа хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ. Хариу:2
Асуулт 3
3/20
Тэмдэг юуг анхааруулах вэ?
Question Image
Хажуугийн хүчтэй салхитай замын хэсгийг
Шороо, чулуу нурж болзошгүй замын хэсэг байгааг
Зөв хариулт: Хажуугийн хүчтэй салхитай замын хэсгийг Тайлбар: "Хажуугийн салхитай" 1.24 тэмдэг нь хажуугийн хүчтэй салхитай замын хэсгийг анхааруулна. Хариу - 1
Асуулт 4
4/20
Тэмдэг ямар утгатай вэ?
Question Image
Уулзвараар чигээрээ нэвтрэхийг хориглоно
Өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад болохоор байвал замын нарийссан хэсэгт орохыг хориглоно
Зөв хариулт: Өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад болохоор байвал замын нарийссан хэсэгт орохыг хориглоно Тайлбар: "Сөрөг хөдөлгөөнд зам тавьж өгнө" 3.6 тэмдэг нь өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад болохоор байвал замын нарийссан хэсэгт орохыг хориглоно. Хариу - 1
Асуулт 5
5/20
Та баруун гар тийш эргэх бол:
Question Image
Зөвхөн баруун гар талын эгнээнээс эргэнэ
Тухайн чигйин зүүн гар талын эгнээгээс баруун гар тийш эргэхийг зөвшөөрнө
Дээрх хоёуланг зөвшөөрнө
Зөв хариулт: Зөвхөн баруун гар талын эгнээнээс эргэнэ Тайлбар: "Эгнээнээс явах хөдөлгөөний чиг" 5.10.а тэмдэг нь хөдөлгөөний тухайн чиг дэх эгнээний тоог мэдээлэх бөгөөд эгнээ тус бүрээс уг уулзвараар нэвтрэх зөвшөөрсөн чигийг заана. Иймд зөвхөн баруун гар талын эгнээнээс баруун гар тийш эргэнэ. Хариу - 1
Асуулт 6
6/20
Тэмдгийн хүчинтэй байх хугацаа:
Question Image
Бямба, ням гараг буюу баяр амралтын өдөр
Бүх өдөр
Зөвхөн ажлын өдөр
Зөв хариулт: Зөвхөн ажлын өдөр Тайлбар: "Үйлчлэх хугацаа" 6.5.б тэмдэг нь тухайн тэмдэг ажлын өдөр хүчинтэй байхыг заана. Хариу - 2
Асуулт 7
7/20
Аль тээврийн хэрэгслийн жолооч зөрчил гаргаж байна вэ?
Question Image
Хоёул
Зөвхөн А
Зөвхөн Б
Зөв хариулт: Зөвхөн А Тайлбар: 7.10 тэмдэглэлийг МУ-ын ЗХД-ийн 1 дүгээр хавсралтын 25-д зааснаар зөвхөн тасархай шугамтай талаас нь давахыг зөвшөөрнө. Харин гүйцэж түрүүлэх буюу тойрон гарах үйлдэл хийж дуусгах үедээ үргэлжилсэн шугамтай талаас нь давахыг хориглохгүй. Иймд А автомашин зөрчил гаргаж байна.Хариу: 1
Асуулт 8
8/20
Аль чигт явахыг зөвшөөрөх вэ?
Question Image
Зөвхөн А, Б
Зөвхөн А
Бүх чигт
Зөв хариулт: Зөвхөн А Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 5.9.в-д зааснаар зохицуулагч дохиураа урагш заасан байвал өвөр талаас нь яваа тээврийн хэрэгсэл зөвхөн баруун гар тийш эргэхийг зөвшөөрнө.Хариу: 1
Асуулт 9
9/20
Аль эгнээнээс тойрох хөдөлгөөнтэй уулзварт орохыг зөвшөөрөх вэ?
Question Image
Зөвхөн баруун гар талын эгнээнээс
Баруун буюу тухайн чигийн зүүн гар талын эгнээнээс
Зөв хариулт: Баруун буюу тухайн чигийн зүүн гар талын эгнээнээс Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 7.9-д зааснаар уулзвар, гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чигт зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн гар талын захад байр эзэлсэн байвал зохино. Иймд тухайн уулзварын хөдөлгөөн нь нэг чигт зохион байгуулагдсан тул тухайн чигийн аль ч эгнээнээс уулзварт орохыг зөвшөөрнө. Хариу: 2
Асуулт 10
10/20
Зорчих хэсгийн зүүн гар талд түр зогсох бол эргэх чиг заадаг анхааруулах дохио өгөх шаардлагатай юу?
Question Image
Үгүй
Тийм
Зөв хариулт: Тийм Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 7.1-д зааснаар жолооч чиг өөрчлөхийн өмнө тэр чигт явахаа анхааруулсан дохиог эргэх чиг заадаг гэрлээр, хэрэв тэр нь ажиллахгүй буюу байхгүй бол гараар өгнө. Хариу: 1
Асуулт 11
11/20
Та уулзвараар зүүн гар тийш эргэх бол эргэх чиг заадаг анхааруулах дохиог хэдийд өгөх вэ?
Question Image
Үйлдэл хийхийн өмнө
Өөрийн мэдрэмжээр
Эхний зорчих хэсгийг нэвтэрсний дараа
Зөв хариулт: Үйлдэл хийхийн өмнө Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 7.3-д зааснаар эргэх чиг заадаг анхааруулах дохиог тодорхой үйлдэл хийхийн өмнө өгнө. Хариу: 1
Асуулт 12
12/20
Шалтгаангүйгээр хэт удаан явахыг зөвшөөрөх үү?
Question Image
Бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саатуулах бол хориглоно
Зөвшөөрнө
Хориглоно
Зөв хариулт: Бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саатуулах бол хориглоно Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 9.4.в-д зааснаар жолооч шалтгаангүйгээр хэт удаан явж бусдын хөдөлгөөнийг саатуулахыг хориглоно. Хариу: 2
Асуулт 13
13/20
Зурагт үзүүлснээр замын аль хэсэгт тэмдэглэл давж тээврийн хэрэгслээ зогсоохыг зөвшөөрөх вэ?
Question Image
Хоёуланд нь зөвшөөрнө
Хоёуланд нь хориглоно
Зөвхөн Б
Зөв хариулт: Зөвхөн Б Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 11.1-д зааснаар жолооч тээврийн хэрэгслийг замын баруун гар талд зорчих хэсгийн хашлаганд шахаж, хашлагагүй замд зорчих хэсгийг чөлөөлж зогсооно. Иймд замын Б хэсэгт зогсохыг зөвшөөрнө. Хариу: 1
Асуулт 14
14/20
Та зүүн гар тийш эргэхдээ:
Question Image
Шар өнгийн тусгай гэрэл дохио асаасан ачааны автомашинд зам тавьж өгнө
Уулзварыг түрүүлж нэвтэрнэ
Зөвхөн автобусанд зам тавьж өгнө
Зөв хариулт: Зөвхөн автобусанд зам тавьж өгнө Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 5.3-д зааснаар уулзварт хөдөлгөөний дарааллыг гэрлэн дохиогоор зохицуулж байгаа бол дарааллын тэмдгийн заалтыг мөрдөхгүй. МУ-ын ЗХД-ийн 12.4-т зааснаар жолооч ногоон гэрлээр зүүн гар тийш эргэхдээ уулзварт ороод, өөдөөс чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. МУ-ын ЗХД-ийн 2.4-т зааснаар шар өнгийн тусгай гэрэл дохио нь давуу эрх олгохгүй. Иймд автобусанд зам тавьж өгнө. Хариу - 3
Асуулт 15
15/20
Шар гэрэл дохио анивчиж байгаа тохиолдолд та чигээрээ явахдаа аль автомашинд зам тавьж өгөх вэ?
Question Image
Түрүүлж нэвтэрнэ
Ачааны автомашинд
Автобусанд
Зөв хариулт: Түрүүлж нэвтэрнэ Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 5.6.в -д зааснаар анивчсан шар гэрэл дохио нь хөдөлгөөнийг зөвшөөрөх бөгөөд тухайн уулзвар буюу явган хүний гарц зохицуулгагүй болсныг мэдээлж болгоомжтой явахыг анхааруулна. МУ-ын ЗХД-ийн 12.9-д зааснаар гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Дээрх заалтуудын дагуу та түрүүлж нэвтэрнэ. Хариу - 1
Асуулт 16
16/20
Та буцаж эргэхдээ аль тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх вэ?
Question Image
Зөвхөн суудлын автомашинд
Түрүүлж нэвтэрнэ
Зөвхөн ачааны автомашинд
Зөв хариулт: Түрүүлж нэвтэрнэ Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 12.9-д зааснаар гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Хариу - 3
Асуулт 17
17/20
Суурин газрын гаднах замд гүйцэж түрүүлэхдээ өдрийн цагт анхааруулах дохиог хэрхэн өгөх вэ?
Question Image
Зөвхөн дуут дохио өгнө
Зөвхөн хол, ойрын гэрлийг асааж унтраах байдлаар
Дээрх бүгд
Зөв хариулт: Дээрх бүгд Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 6.1.б-д зааснаар дуут дохиог суурин газрын гаднах замд гүйцэж түрүүлэхийн тулд бусад жолоочид анхааруулах зорилгоор хэрэглэж болно. МУ-ын ЗХД-ийн 15.7-д зааснаар гэрэл шилжүүлэх дохиог өгөхдөө өдрийн цагт хол, ойрын гэрлийг асааж, унтраах байдлаар үйлдэнэ. Хариу - 3
Асуулт 18
18/20
Механикжсан тээврийн хэрэгслийг чирч хөдөлгөөнд оролцохдоо:
Question Image
Ойрын гэрэл асаана
Холын гэрэл асаана
Зөв хариулт: Ойрын гэрэл асаана Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 20.1-д механикжсан тээврийн хэрэгслийг чирч хөдөлгөөнд оролцохдоо ойрын гэрлийг асаана гэж заасан. Хариу - 1
Асуулт 19
19/20
Эргэх үйлдэл хийх үед хойт хөтлөгчтэй автомашины хойд тэнхлэгт шарвалт үүсвэл жолооч ямар арга хэмжээ авах вэ?
Question Image
Тоормосны дөрөөн дээр гишгэж, жолооны хүрдийг шарвасан тал руу эргүүлнэ
Түлш өгөлтийг багасгаж, жолооны хүрдийг шарвасан тал руу эргүүлнэ
Түлш өгөлтийг нэмж, жолооны хүрдийг тэгшилнэ
Зөв хариулт: Түлш өгөлтийг багасгаж, жолооны хүрдийг шарвасан тал руу эргүүлнэ Тайлбар: Эргэх үйлдэл хийх үед хойд хөтлөгчтэй автомашины хойд тэнхлэгт шарвалт үүсвэл жолооч түлш өгөлтийг багасгаж, жолооны хүрдийг шарвасан тал руу эргүүлнэ. Хариу - 3
Асуулт 20
20/20
Автомашины нэг тэнхлэгт өөр марк хээтэй дугуй тавьж ашиглахыг зөвшөөрөх үү?
Question Image
Аль ч тэнхлэгт зөвшөөрнө
Зөвхөн хойд тэнхлэгт зөвшөөрнө
Хориглоно
Зөв хариулт: Хориглоно Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 2 дугаар хавсралтын 3.5-д зааснаар автомашины нэг тэнхлэгт өөр марк, хээтэй дугуй тавьсан бол ашиглахыг хориглоно. Хариу: 3
Гүйцэтгэл
Зөв 0
Буруу 0
Үлдсэн 20
Явц 0%