Нэвтрэх

Хэсэг 90001: Жолооны дүрм тэст 9

0/20
Асуулт 1
1/20
Аль нь “Гол зам”-д тооцогдох вэ?
Question Image
Уулзварт нийлсэн хучилттай болон шороон замын хучилттай нь
Тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газар
Ойролцоох шатахуун түгээгүүр рүү ороход зориулагдсан зорчих хэсэг замтай огтлолцсон бэлчир
Зөв хариулт: Уулзварт нийлсэн хучилттай болон шороон замын хучилттай нь Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 1.4-т зааснаар уулзварт нийлсэн хучилттай болон шороон замын хучилттай нь "Гол зам"-д тооцогдоно. Хариу:3
Асуулт 2
2/20
Осолд холбогдсон жолооч өөрийн тээврийн хэрэгслээр осолд нэрвэгдсэн хүнийг эмнэлгийн байгууллагад хүргэх зайлшгүй тохиолдолд:
Question Image
Зөвхөн хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулна
Зөвхөн осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, тээврийн хэрэгслийн ул мөрийг тодорхой тэмдэглэнэ
Дээрх бүгд
Зөв хариулт: Дээрх бүгд Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 2.5.г-д осолд нэрвэгдсэн хүнийг эмнэлгийн байгууллагад уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэсний дараа байрнаас нь хөдөлгөж болно гэж заасан.Хариу:3
Асуулт 3
3/20
Тэмдэг ямар утгатай вэ?
Question Image
“Хурдны дээд хязгаарлал” тэмдгийн хүчинтэй хүрээ дууссаныг заана
“Гүйцэж түрүүлэх хориотой” тэмдгийн хүчинтэй хүрээ дууссаныг заана
Зөв хариулт: “Гүйцэж түрүүлэх хориотой” тэмдгийн хүчинтэй хүрээ дууссаныг заана Тайлбар: "Гүйцэж түрүүлэх хорионы төгсгөл" 2.21 тэмдэг нь "Гүйцэж түрүүлэх хориотой" 2.20 тэмдгийн хүчинтэй хүрээ дууссаныг заана. Хариу - 2
Асуулт 4
4/20
Уулзвараар аль чигт явахыг зөвшөөрөх вэ?
Question Image
Чигээрээ буюу буцаж эргэнэ
Зөвхөн чигээрээ буюу зүүн гар тийш эргэх чигт
Зөвхөн чигээрээ
Зөв хариулт: Зөвхөн чигээрээ Тайлбар: "Чигээрээ явна" 4.1.а тэмдэг нь МУ-ын ЗХД-ийн 1 дүгээр хавсралтын 15-д зааснаар уулзварын өмнө байрласан бол зөвхөн тэр хэсэгтээ хамаарна. Хариу - 1
Асуулт 5
5/20
Аль тээврийн хэрэгслийн жолооч уулзвараар чигээрээ явах вэ?
Question Image
Зөвхөн ачааны автомашин болон автобус
Зөвхөн ачааны автомашин
Зөвхөн суудлын болон ачааны автомашин
Дээрх бүгд
Зөв хариулт: Зөвхөн ачааны автомашин Тайлбар: "Эгнээнээс явах хөдөлгөөний чиг" 5.10.а тэмдэг нь эгнээ тус бүрээс уг уулзвараар нэвтрэх зөвшөөрсөн чигийг заана. Хариу - 2
Асуулт 6
6/20
Аль тэмдгийн үйлчлэх хүрээнд зөвхөн зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зайлшгүй тохиолдолд дуут дохио өгөхийг зөвшөөрөх вэ?
Question Image
Зөвхөн А
Зөвхөн Б
Зөвхөн А, Б
Зөвхөн А, В
Зөв хариулт: Зөвхөн А, Б Тайлбар: "Дуут дохио өгөх хориотой" 2.26 тэмдэг нь зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхээс бусад тохиолдолд дуут дохио өгөхийг хориглоно. "Суурин газрын эхлэл" 5.3 тэмдэг нь суурин газрын доторхи хөдөлгөөний журмыг баримтлах суурин газрын эхлэл болон нэрийг мэдээлдэг бөгөөд МУ-ын ЗХД-ийн 6.1.а-д зааснаар суурин газарт зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд дуут дохиог хэрэглэж болно. Дээрх заалтуудын дагуу А, Б тэмдгүүдийн хүчинтэй хүрээнд зөвхөн зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд дуут дохиог хэрэглэж болно. Хариу: 3
Асуулт 7
7/20
Тасархай шугаман тэмдэглэлийн зураасууд уртсаж эхлэх нь юуг анхааруулах вэ?
Question Image
Ямар нэг үйлдэл хийхийг хориглоно
Үргэлжилсэн шугаман тэмдэглэлд ойртож байгааг
Замын аюултай хэсгийн эхлэлийг
Зөв хариулт: Үргэлжилсэн шугаман тэмдэглэлд ойртож байгааг Тайлбар: 7.6 тэмдэглэл нь 7.1, 7.10 тэмдэглэлд ойртож байгааг анхааруулна.Хариу: 3
Асуулт 8
8/20
Тухайн чигийн зүүн гар талын эгнээнээс аль чигт явахыг зөвшөөрөх вэ?
Question Image
Зөвхөн чигээрээ, зүүн гар тийш буюу буцаж эргэхийг
Зөвхөн чигээрээ буюу зүүн гар тийш эргэхийг
Бүх чигт
Зөв хариулт: Зөвхөн чигээрээ, зүүн гар тийш буюу буцаж эргэхийг Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 5.9.в-д зааснаар зохицуулагч дохиурыг урагш заасан байвал зохицуулагчийн зүүн гар талаас яваа тээврийн хэрэгсэл бүх чигт явахыг зөвшөөрнө. ЗХД-ийн 7.9-д зааснаар уулзвар, гарцаар жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн гар талын захад байр эзэлсэн байвал зохино. Дээрх заалтуудын дагуу баруун гар тийш эргэхийг хориглоно.Хариу: 2
Асуулт 9
9/20
Та баруун гар тийш эргэхдээ:
Question Image
Дээрх хоёуланг зөвшөөрнө
Хурд хасах эгнээнд орсны дараа хурдаа бууруулна
Явж байгаа эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа бууруулсны дараа хурд хасах эгнээнд орно
Зөв хариулт: Хурд хасах эгнээнд орсны дараа хурдаа бууруулна Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 7.14-т зааснаар зам нь хурд хасах эгнээтэй бол жолооч эргэх үйлдэл хийхийн өмнө тэр эгнээнд орсны дараа тээврийн хэрэгслийн хурдыг хасна. Хариу:2
Асуулт 10
10/20
Баруун гар тийш эргэх дохиог гараар хэрхэн өгөх вэ?
Question Image
Зүүн гараа чигээр нь сунгах буюу эсвэл баруун гараа тохойгоор нь нугалж өргөнө
Баруун гараа чигээр нь сунгах буюу эсвэл зүүн гараа тохойгоор нь нугалж өргөнө
Зөв хариулт: Баруун гараа чигээр нь сунгах буюу эсвэл зүүн гараа тохойгоор нь нугалж өргөнө Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 7.2-т зааснаар эргэх чиг заадаг анхааруулах дохиог гараар өгөх бол бусад хөдөлгөөнд оролцогчдод уг дохио сайтар харагдахуйц байдлаар өгнө. Баруун гар тийш дохио өгөхдөө баруун гараа чигээр нь сунгах буюу эсвэл зүүн гараа тохойгоор нь нугалж өргөнө. Хариу: 2
Асуулт 11
11/20
Аль чигт явахын тулд дунд эгнээнд байр эзлэх вэ?
Question Image
Чигээрээ буюу зүүн гар тийш эргэхийн тулд
Зөвхөн зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд
Зөвхөн зүүн гар тийш эргэхийн тулд
Зөв хариулт: Зөвхөн зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 8.3-д зааснаар хөдөлгөөний эгнээ нь тэмдэглэлээр тодорхойлогдсон гурван эгнээгээр зорчдог замын дунд эгнээ сөрөг хөдөлгөөнтэй бол уг эгнээнд зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд орохыг зөвшөөрнө. Хариу - 3.
Асуулт 12
12/20
Гүйцэгдэж байгаа тээврийн хэрэгслийн жолооч ямар үүрэг хүлээх вэ?
Question Image
Гүйцэж түрүүлэхэд нь зам тавьж өгөх
Хурдаа нэмэх, гүйцэж түрүүлэхэд ямар нэг байдлаар саад хийхгүй байх
Зөв хариулт: Хурдаа нэмэх, гүйцэж түрүүлэхэд ямар нэг байдлаар саад хийхгүй байх Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 10.5-д зааснаар гүйцэгдэж байгаа жолооч хурдаа нэмэх, гүйцэж түрүүлэхэд нь ямар нэг байдлаар саад хийхийг хориглоно. Хариу: 2
Асуулт 13
13/20
Зурагт үзүүлснээр гүүрэн дээр зогсохыг зөвшөөрөх үү?
Question Image
Зөвхөн зорчигч буулгахын тулд зөвшөөрнө
Зөвшөөрнө
Хориглоно
Зөв хариулт: Хориглоно Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 11.5.д зааснаар гүүрэн дээр түр зогсохыг хориглоно. Хариу - 3
Асуулт 14
14/20
Та зүүн гар тийш эргэхдээ аль автомашинд зам тавьж өгөх үүрэгтэй вэ?
Question Image
Б автомашинд
Хоёуланд
А автомашинд
Зөв хариулт: Хоёуланд Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 12.9-д зааснаар гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Иймд А, Б автомашинд зам тавьж өгнө. Хариу: 3
Асуулт 15
15/20
Та зүүн гар тийш эргэхдээ уулзварыг хэддүгээрт нэвтрэх вэ?
Question Image
Хоёрдугаарт
Гуравдугаарт
Нэгдүгээрт
Зөв хариулт: Нэгдүгээрт Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 12.9-д зааснаар гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. МУ-ын ЗХД-ийн 12.11-д зааснаар уулзвар дээр гол зам чигээ өөрчилсөн байвал тэр замаар яваа жолооч нар өөр хоорондоо адил замын уулзвар нэвтрэх журам баримтална. Дээрх заалтуудын дагуу та уулзварыг нэгдүгээрт нэвтэрнэ. Хариу - 1
Асуулт 16
16/20
Та уулзвараар зүүн гар тийш эргэхдээ:
Question Image
Түрүүлж нэвтэрнэ
Суудлын автомашин болон автобусанд зам тавьж өгнө
Зөвхөн автобусанд зам тавьж өгнө
Зөв хариулт: Зөвхөн автобусанд зам тавьж өгнө Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 12.9-д зааснаар гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. МУ-ын ЗХД-ийн 12.10-д зааснаар жолооч зүүн гар тийш эргэхдээ уулзварт ороод адил замаар өөдөөс чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Дээрх заалтуудын дагуу та автобусанд зам тавьж өгнө. Хариу- 3.
Асуулт 17
17/20
Жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал:
Question Image
Зөвхөн эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно
Зөвхөн ослын дохионы гэрлээ асаана
Дээрх бүгд
Зөв хариулт: Дээрх бүгд Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 15.1 .а-д зааснаар жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно. Хариу - 3
Асуулт 18
18/20
Уулын мөстсөн замд механикжсан тээврийн хэрэгслийг ямар холбоогоор чирэхийг зөвшөөрөх вэ?
Question Image
Хатуу холбоогоор
Хориглоно
Зөөлөн холбоогоор
Зөв хариулт: Хориглоно Тайлбар: МУ-ын ЗХД-ийн 20.6.е-д зааснаар уулын замд зорчих хэсэг нь мөстсөн бол механикжсан тээврийн хэрэгслийг чирэхийг хориглоно. Хариу: 3
Асуулт 19
19/20
Жолооч цас ихтэй замыг хэрхэн туулах вэ?
Question Image
Зөвхөн явж байгаа хурдаа өөрчлөхгүй
Урьдчилан хүнд араанд хийж явах чигээ огцом өөрчлөхгүйгээр зогсолтгүй туулж өнгөрнө
Зөв хариулт: Урьдчилан хүнд араанд хийж явах чигээ огцом өөрчлөхгүйгээр зогсолтгүй туулж өнгөрнө Тайлбар: Цас ихтэй замд урьдчилан хүнд араанд хийж явах чигээ огцом өөрчлөхгүйгээр зогсолтгүй туулж өнгөрнө. Хариу - 2
Асуулт 20
20/20
Жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол аль тохиолдолд жолоодох эрх хасах үндэслэлтэй вэ?
Question Image
Зөвхөн тэмдгийн заалт зөрчсөн
Зөвхөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон
Зөвхөн гэрэл дохио зөрчсөн
Дээрх бүгд
Зөв хариулт: Дээрх бүгд Тайлбар: Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар шийтгэл ногдуулна. Хариу - 4
Гүйцэтгэл
Зөв 0
Буруу 0
Үлдсэн 20
Явц 0%